АНУ-ын сенатын гишүүн, тэнгисийн цэргийн ахмад дайчин Жон Маккейн наймдугаар сарын 24-нд 81 насандаа тархины хорт хавдраар таалал төгссөн билээ. Түүний амьдралын чухал мөчүүдийг гэрэл зургаар харуулж байна.
Жон Маккейн 1958 онд тэнгисийн цэргийн академи төгсөж нисгэгч болсон юм. Түүний аав, өвөө хоёр нь тэнгисийн цэргийн адмирал байжээ.
Маккейнийг Вьетнамын дайны үеэр олзолж “Ханой Хилтон” нэртэй шоронд таван жил гаруй хорьсон байна. Үүнээс хоёр жилийг ганцаараа харанхуй гянданд хоригдож өнгөрөөжээ.
1967 оны аравдугаар сарын 26-нд Маккейн Ханойд даалгавар гүйцэтгэж явахад онгоц нь осолдсон юм. Тухайн үед хоёр гар нэг хөлөө хугалсан бөгөөд гэмтэлтэй очсон Маккейнийг дөрвөн хоногийн турш байцаасан гэдэг. Эцэст нь хөлний хагалгаанд оруулан эмчилгээ хийжээ.
Маккейн 1973 оны гуравдугаар сарын 14-ний өдөр суллагдан эх орондоо ирсэн бөгөөд таван сарын турш эмчилгээнд явсан юм. Гэхдээ түүний Вьетнамд авсан гэмтэл хэзээ ч бүрэн эдгэрээгүй гэнэ.
Тэрээр Вьетнамын дайн дууссаны 25 жилийн ойгоор Вьетнам улсад айлчилсан бөгөөд хоёр орны харилцааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан юм. 2000 онд хоригдож байсан шорондоо очиж байжээ.
Маккейн сенатын гишүүн байх хугацаандаа батлан хамгаалахын асуудалд онцгой анхаарал хандуулж, ахмад дайчдыг ихээхэн дэмжин ажилладаг байсан.
Тэр 1987 оны нэгдүгээр сараас хойш Аризона мужаас зургаан удаа сенатын гишүүнээр сонгогдсон. 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Барак Обамад ялагджээ.