gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЭЕШ: Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100, бусад хичээл 80 минут үргэлжилнэ

Боловсрол
2018-02-05
0
Twitter logo

Өнөөдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж буйтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. 

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт бүртгэл хийхгүй.

Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

Бүртгүүлэгч бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм. 

Энэ жилийн ЭЕШ-д хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон
  • Шалгуулагч Мобиком корпорацын “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.
  • Бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилан харах боломжтой болсон
  • Өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан зэрэг болно.

БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат

БҮТ-ийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат ЭЕШ-ын талаар хэлэхдээ, "Нийт арван хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэлбичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулдаг зарчмынхаа дагуу авна. Энэ жил сэтгэн бодох, унших, эссэ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн. 

Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна.

Энэ жил Англи, Орос хэлнийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100, бусад хичээл 80 минут үргэлжилнэ" гэлээ. 

Энэ жил 45 мянга орчим шалгуулагч бүртгэлд хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгаа талаар БҮТ-өөс мэдээллээ. 

Бүртгэлийг www.eec.mn цахим хаягаар хийх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалтаас бусад нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх юм. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх бөгөөд бүртгүүлэхдээ мэдээллээ сайтар нягтлах шаардлагатай.

Бүртгүүлэхдээ:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • 3х4 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг батлах эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг. Энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна.
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн имэйл хаягтай байна.
  • Шалгалтын хураамжийг Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн, Улаанбаатар, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ.

Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хувиарыг тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн эрхээр шалгах юм.

Бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, санал, хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 75779498, info@eec.mn, www.facebook.com/eec.mn хуудсаар хүлээн авах юм байна. 

Б.Хажидмаа

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

#ЭЕШ 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан