Амраг садан, ах дүү нарыг жилдээ ганц удаа уулзан учруулдаг уламжлалт сар шинэ айсуй. Гагц хувцас гэлтгүй баярууд хүртэл цаг үеэ даган өөрчлөгдөж өөрсдийн гэсэн хэв маягийг агуулах болжээ. Энэ жилийн хувьд шинээр ямар хэв маяг давлагаалж буйг сонирхоцгооё.
ХУВЦАСЛАЛТ
Үнэтэй, тансаг эдлэл, чимэглэлээр гангарах трэнд хуучраагүй ч шинэ залуу дизайнеруудын гаргаж буй брэндүүд цагаан сард эрэлттэй байгаа аж. Монгол уламжлалт дээлны загварыг орчин үеийн хэв маягт оруулсан бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ загвар болон үнийн хувьд олон сонголттойгоор санал болгож байна. Тухайлбал, зах зээлд эрэлттэй, ямагт боломжийн үнийг санал болгодог “Урбан жинс” энэ жил “Хүрээ коллекци”, “Абигель жинс” “Ивээл” брэндийг бий болгожээ. Сонирхоод үзэхэд илүүдэхгүй юм.
БАЯРЫН ЗООГ ИДЭЭ
Ул боов, ууц мах, цагаалга, бууз, “Нийслэл” салатгүйгээр баярын ширээг төсөөлшгүй Гэсэн ч дээрх зоогуудыг бид баярын өдрүүдэд хэтрүүлэн таалдаг тул ходоодоо бага зэрэг хямраадаг сул талтай. Тэгвэл эрүүл хооллолтыг эрхэмлэх болсон энэ цаг үед дараах шинэ төрлийн зоог идээгээр баярын ширээгээ засах болжээ. Тодруулбал, “Бурхадын зоог” “Сар шинийн баярын веган ширээ”-г санал болгож байна. Энэхүү зоогт амьтны гаралтай бүтээгдэхүүн ороогүй тул ходоод гэдсээ хямраах ямарч асуудалгүй болж байгаа юм. Түүнээс гадна цагаан хоол нь уламжлалт Сар шинийн “цагаан” гэх бэлгэдлийг давхар агуулж байгаагаараа бэлэгшээлтэй билээ.
ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛ
Бид ахмад настнуудтайгаа мөнгөн дэвсгэрт, хадаг, хатуулаг ихтэй архи барин золгодог нь нэгэнт уламжлал болжээ. Гэсэн ч энэ хэв маягт эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хүч түрэн орж ирж байгаа аж. Энэхүү давлагаанд Гэрэлмаа багшийн санал болгож буй “Биоплас барагшун”, ардын эмчилгээнд хий хуй дарах, насны эрхээр буурах галыг нэмэхэд шар тос нэмж халаан хүртдэг нэрмэлийг анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлэн хийсэн “ШИГҮДЭРИ” брэндийг нэрлэж болно.
ГАРЫН БЭЛЭГ
Алга дэлгэн хадаг барьж золгосны хариуд хүндэт зочдынхоо гарыг цайлган үдэх уламжлалтай билээ. Энэ жил үндэсний үйлдвэрлэгчдийн онцлох бүтээгдэхүүнүүд сонголтыг улам нэмэгдүүлж байна. Жишээ татвал, “Ялгуун аксесуари” “Цагаан сар 2018” коллекцдоо жижиг эдлэлүүд, алчуур, утасны case зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг дэлгэж байгаа бол Монголдоо төдийгүй дэлхийд танигдаж эхлээд буй “lhamour” гоо сайхны брэнд “Цагаан сарын бэлгийн багц” жилийн жилд эрэлттэй бүтээгдэхүүн байсаар байна.
ЁСЛОХ ХЭВ МАЯГ
Ураг төрлөө мэдэх, удаан уулзаагүй ах дүүстэйгээ учран золгох нь Сар шинийн баярын гол мөн чанар. Мөн хуучин оноо үдэж, шинэ жилээ эерэг бодол, хандлагаар угтах нь баярын нэг агуулга. Тэгвэл энэ мөн чанарыг монголчууд сүүлийн жилүүдэд илүүтэй ухамсарлах болсон нь сэтгэлгээний дэвшил гэлтэй. Үүний нэг илрэл нь баяраар хатуулаг өндөртэй архийг хэрэглэж согтуурах бус ёслох хэв маягийг нэвтрүүлсэн явдал юм. Энэ нь өөрсдийн эерэг өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байгаа хамгийн том тренд юм.