“Цэнхэр Хулан” хоршоо Завхан аймгийн Улиастай суманд модон тавилга, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг.
2000 онд ширээ, сандал хийж эхэлсэн нь хоршоог байгуулах суурь тавигдсан хэмээн менежер Д.Буриад ярив. Өдгөө хоёр хүүгийн хамтаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж буй. 2010 оноос иж бүрэн гэрийн тавилга, сийлбэртэй бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг болжээ. Бүх бүтээгдэхүүндээ сийлбэр оруулахыг хичээдэг нь түүний хүү зураач, сийлбэрч Б.Эрболдын гарын дүйтэй холбоотой аж. Тэрээр Завхан аймгийн МСҮТ-д багшилдаг. Харин хоршооны тэргүүнээр түүний хүү Б.Хулан томилогджээ. “Залуу хүүхэд хүмүүстэй уулзаж ажил ярьж, бүтээх нь илүү юм. Цаашдаа хоёр хүү минь энэ үйлдвэрийг авч явах учраас биеийг нь даалгах санаатай тэргүүнээр Б.Хулан хүүгээ томилсон юм шүү дээ” хэмээн менежер Д.Буриад хэлэв. Хэдийгээр гэр бүлийн бизнес боловч ажлын байрыг нэмэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг нэлээдгүй ажлыг төлөвлөжээ.
Үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудал нь хөрөнгийн эх үүсвэр. Харин “Цэнхэр Хулан” хоршоо орон нутгийн хөгжлийн санд хандан зээлд хамрагдах боломжтой аж. Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа учраас нутгийн удирдлагууд дэмжин ажилладаг байна. Одоогоор аймгийнхаа МСҮТ-ийн түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг. Нийт есөн ажилтантай. МСҮТ-ийн мужааны ангийн оюутнуудыг дадлага хийлгэх, үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгодог талаар Д.Буриад ярив.
“Цэнхэр Хулан” хоршооныхон сийлбэртэй бэлэг дурсгалын зүйлсээрээ “Завханы брэнд” бүтээгдэхүүн болсон байна. Сийлбэртэй авдар, цацлын хувин гээд олон төрлийн дурсгалын зүйл үйлдвэрлэдэг. Арслангийн сийлбэртэй мөнгөний авдар нь дээр үеэс уламжлагдан ирсэн, эд хөрөнгө аривжих бэлэгдлийг агуулж хийдэг байна. Сүүлийн үед залуус мөнгөний авдрыг уламжлалаа сэргээн хэрэглэх болсон нь “Цэнхэр Хулан”-гийнхны зорилгодоо хүрэх алхам байв. “Аливаа зүйлийг хийхдээ уламжлалаа шингээж, эртний ахуйг хадгалж үлдэхийг зорьдог.
Цацлын хувинг анх хийхдээ ээжийнхээ дурсгалд зориулж үйлдвэрлэсэн. Монгол эхчүүд цацлаа өргөдөг байгаасай гэсэн бэлэгдлийг санаж хийсэн” хэмээн Д.Буриад хэлэв. Албан байгууллага, хувь хүн цацлын хувин, арслантай авдрыг гарын бэлгэнд өгөхөөр худалдаж авдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй тул тасралтгүй үйлдвэрлэж байна. Олон улсын үзэсгэлэн болон нийслэл, аймгуудад зохион байгуулж байгаа үзэсгэлэнд удаа дараа амжилттай оролцсон нь орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэй холбоотой хэмээн тэрээр онцлов. Түүнчлэн өнгөрсөн жил болсон “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үеэр гадны зочдод зориулан нэлээдгүй бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэсний нэг нь далны ясыг ашиглан урласан үзэгний суурь аж.
Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь амар зүйл биш. Гэсэн хэдий ч уйгагүй хөдөлмөрлөвөл боломж байнга дэргэд байдаг хэмээн Д.Буриад ярьсан юм. Зөвхөн орон нутагт борлуулалт хийгээд зогсохгүй нийслэл болон ойролцоох аймгийнхан ч тэдний бүтээгдэхүүнийг худалдан авдаг болжээ.
Д.Оюунчимэг