Оройн хоолны цаг болжээ. Ямар хоол идэх вэ? Хэрэв танд “шонхороороо жороо тоодог агнуулж хоол хийе” гэсэн бодол орж ирээгүй бол сайхан мэдээтэй, Дубайд таныг нэгэн шинэ зүйл хүлээж байна.
Шонхор шувуугаар ан хийх нь Арабын Нэгдсэн Эмиратын ард түмний, тэр дундаа язгууртнуудынх нь эртний соёл юм. Ойрхи Дорнодын цөлд амьдардаг ард иргэд амьжиргаагаа залгуулдаг байсан энэ соёл шонхорын үнэ болон тэднийг агнуурт сургах зардал өсөх хэрээр чинээлэг хүмүүсийн спорт болон хөгжжээ.
Өнөөдөр шонхорын үнэ $19,000 –д хүрсэн. Гэхдээ таныг шонхортой болох мөрөөдлөө хаяхаасаа өмнө таны төсөвт нийцэхүйц 500 орчим долларын үнэтэй шонхор зардгийг бид дуулгахад таатай байна. Агнуурын үеэр шонхор хурдан, сүр жавхлантай, бас хараа хурц махчин шувуу болон хувирдаг.
Барих идшээ харан хэсэг хугацаанд эргэлдэн нисч, гэнэтхэн доош унаж идшээ барьж авдаг. Олзоо дээрээс хурц гярхай олж хардаг нь тэдний хосгүй хараанаас үүдэлтэй. Шонхорын нүд их том байдгийг та анзаарсан л байх.
Энэ нүдээр цөлд буй ямар ч өнгөөр хувирч нуугдсан амьтныг ялгаж, харж чаддаг. Тэдний хошуу хэдийгээр хурц ч, ихэнх тохиолдолд хөлөөрөө барьж аваад өөрийн жингээр олзоо эцээж барьдаг байна. Шонхорын хамгийн их барьж иддэг идэш бол өөрөөс нь багагүй биетэй жороо тоодог шувуу юм.
Удалгүй устаж үгүй болох аюул нүүрлэсэн энэ шувууг өвлийн улиралд нүүн ирдэг Пакистан болон АНЭ улсын газар нутагт агнахыг хориглосон байна. Гэсэн хэдий ч Абу Дабид агнах зөвшөөрөл бүхий тусгай талбай байдгаас гадна Пакистаны засгийн газар ч өвлийн үеэр агнах тусгай зөвшөөрлийг өгдөг гэнэ.
АНЭ улсын Al Mansouri тусгай хамгаалалттай байгалийн нөөц цэцэрлэгт жороо тоодог агнах зөвшөөрөл $1,400 –ын үнэтэй байдаг. Энд нэг зочинд нэг жороо тоодог агнах эрх, мөн Пакистанд 10 өдөр тутамд нийт 100 агнана гэсэн хязгаарууд байдаг ч ихэнх анчид энэ тоог хэтрүүлэн агнадаг гэсэн албан бус мэдээлэл их.
Соёл уламжлал ба амьтан хамгаалал гэсэн хоёрын дундах зурвас шонхорын зах зээлд нилээд маргаантай сэдэв болж байгаа нь үнэн. Ан агнахгүй үед Дубайн шонхор шувууд эздийнхээ гэрт чамгүй тансаг амьдрал эдэлнэ.
Олон улсын нислэгээр ихэнх хүмүүсээс ч их тооны ниснэ. Өнгөрсөн жил виртуал зураг нь шонхороор дүүрсэн эдийн засгийн ангийн кабинетыг үзүүлж, Саудын Арабын Jeddah руу аз жаргалтайгаар суудлаа авав. Зарим агаарын тээврийн компаниуд шонхор шувуу тээвэрлэх хязгаарлалт тогтоодог ч та Ойрхи Дорнодын нислэгтээ шонхорын дэргэд сууж байвал гайхаад хэрэггүй шүү.
Дубай хотоос шонхроор ан хийх “аялал” санал болгодог олон тооны жуулчлалын компаниуд байдаг бөгөөд тэд таныг зочид буудлаас авч, эргээд хүргэж өгөх ч үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр аяллууд хоорондоо эрс ялгаатай ба ёс зүйн хувьд ч ялгаа байна. Зарим компаниуд зэрлэг ан амьтдын нөөц, хамгааллын төслүүдэд таны тасалбарын үнээс хувь нэмэр оруулна.
Тиймээс эдгээрийг анхаарч, хямд үнэтэй нь үргэлж шударга гэсэн үг биш гэдгийг санаарай. Энэ бүхэн танд шонхорынхоо барьсан амтат олзыг гэр бүлээрээ оройн хоолондоо зооглох боломж олгож байна. Мэдээж хэрэг энэ таны анхны шонхорын агнуур бол бүтэлгүйтэж, гэр бүлдээ гар хоосон очих магадлалтай учир нөөц төлөвлөгөө бэлдэхийг танд зөвлөе.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас