gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Чээж”-ийг цээж, ”эрвээхий”-г эрвээхэй гэж бичихийг албан ёсоор журамлалаа

Э.Энхмаа
Боловсрол
2018-06-19
3
Twitter logo
Э.Энхмаа
3
Twitter logo
Боловсрол
2018-06-19
“Чээж”-ийг цээж, ”эрвээхий”-г эрвээхэй гэж бичихийг албан ёсоор журамлалаа Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл

"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн нээлт өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлний бодлогын зөвлөлийн даргын 2016 онд Ц.Дамдинсүрэн, Ц.Осор нарын Монгол үсгийн журэамласан толийг бүх нийтээр мөрдөх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу тус зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн судлаачаас бүрдсэн ажлын хэсэг уг толь бичгийг шинэчлэн боловсруулжээ.

Толь бичиг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, профессор, Ардын багш Ц.Өнөрбаян, Монголын бичиг соёлын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. Тольтой холбоотойгоор нэг тайлбар хэлье. Энэ толийг бид зохиогоогүй боловсруулсан. Зохиосон гэж зарим хүн ойлгож байж магадгүй.

Яагаад гэвэл 1941 онд Ц.Дамдинсүрэнгийн зохиож, бүх нийтийн хэлний боловсролд хувь нэмэр оруулж, 80 шахам жилийн хугацаанд Монгол Улсын хэлний хэрэглээний түвшинд хэрэглэсэн энэ крилл бичгийн зөв бичгийн толийг бид өөрчлөх бодлого бариагүй. Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрэмд тулгуурласан зөв бичгийн дүрмийн толийг бид боловсруулснаа хэлмээр байна. Монгол хэлний хөгжлийн зүй тогтол, өнөөгийн цаг үед нийцүүлэн зайлшгүй засаж сайжруулмаар, өөрчлөх цөөн тооны үг байсныг бодолцож үзээрэй.

Энэ цаг үеэс эхлэн монгол хэлний зөв бичих дүрмийг нийт хэрэглээ, сургалт, хэвлэл мэдээлэл, бичиг соёлын түвшинд нэг саналаар хүлээн зөвшөөрч, үүнийг цаашид сургалт судалгааны бүх чиглэлд нэг янзаар бичих юм. Монгол хэлний зөв бичих дүрмийн маргаангүйгээр нэг сургалт судалгаа, бүх түвшинд хэрэглэхийг Та бүхнээс хүсье. Зөв бичгийн дүрмийн талаарх маргаан энэ толь бичиг гарснаар зогсоно гэж найдаж байна” гэв.

Монгол хэлний зөв бичих дүрмийн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны нэгдүгээр тогтоол буюу олон нийтийн дунд яригдаж хэвшсэн “журамласан 700 үг”-ийн тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүчингүй болсныг номын нээлтийн үеэр олон нийтэд зарлалаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх хэлээ дээдэлж, зөв бичих дүрмээ чанд баримтлан, журамласан толио байнга ашиглаж хэвших нь төр захиргааны байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн бүрийн үүрэг тул улс нийтээр энэхүү толийг мөрдөхийг уриалж байна” гэж номын нээлтийн үеэр хэлэв.

Монгол хэлний зөв бичгийн дүрмийн толь бичигт олны дунд төөрөгдөл төрүүлсэн үгнүүдийг нэг мөр болголоо. Тухайлбал, журамласан 700 үгэнд “чээж” –ийг цээж, “эрвээхий”-г эрвээхэй болгон ажлын хэсгийн эрдэмтэн судлаачид санал нэгтэй засаж залруулжээ.

30000 гаруй толгой үгтэй энэхүү толийг 13 мянган хувь хэвлэсэн бөгөөд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй тараана. Мөн гар утас, ipad зэрэг электрон хэрэгслүүдэд зориулсан хувилбарыг үнэ төлбөргүй татаж ашиглах боломжийг бүрдүүлжээ.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг 

  • PDF хэлбэрээр татаж унших бол ЭНД
  • Онлайн хэлбэрээр татаж авах бол ЭНД
  • Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол ЭНД
  • Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл ЭНД
  • “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл ЭНД дарж тус, тус хэрэглэнэ үү.
  • Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан