gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Шог хөрөг буюу "АРАНШИН" үзэсгэлэнгээс

А.Наранцацрал
Соёл урлаг
2018-04-03
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Соёл урлаг
2018-04-03
ФОТО: Шог хөрөг буюу "АРАНШИН" үзэсгэлэнгээс

"The Voice of Mongolia”  шоуны дөрвөн шүүгч, дасгалжуулагчийн шог зургуудыг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн байхыг та харсан биз ээ. Энэхүү зургуудыг Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач барималч Намхайдагвын Оргил бүтээжээ. 

Тэрбээр Инээдмийн баярыг тохиолдуулаад “Араншин” нэртэй үзэсгэлэндээ сүүлийн үеийн 100 гаруй бүтээлээ дэлгэн тавьсан байна.

Тухайлбал, Монгол Улсын үе үеийн  Ерөнхийлөгч, дэлхийн улс орнуудын удирдагчид, Холливүүдийн жүжигчид, урлаг соёлынхны зургийг үзэж, тэдний араншинг хэрхэн онцолж гаргасныг  харж хэсэг зуур баясаж болох нь ээ. 

Зураач Н.Оргилтой ярилцлаа.

-“Араншин” үзэсгэлэнгийн талаар танилцуулахгүй юу?
Дөрөвдүгээр сарын 1-нийг тохиолдуулаад сүүлийн үед хийсэн 100 гаруй зургаараа үзэсгэлэн гаргая гэж бодож байсан юм. Цаашлаад тэр зургуудаараа ном хийгээч гэсэн санал хүмүүс тавьсан.  Ингээд “Араншин” нэртэй Цуврал 1, 2,3 номоо гаргасан. Энэ жил анх удаа шог зураг дотор нөхөрсөг хөрөг шог анхдагч үзэсгэлэнгээ гаргасан. Урд өмнө дан хөрөг “шарж”-аар үзэсгэлэн гарч байгаагүй. Энүүгээрээ би өөрийгөө анхных гэж бодож байна. Энд байгаа зургуудын ихэнх нь гуравдугаар сард зурсан. 

Хоёрдугаарт, би зурах арга барилаа өөрчиллөө. Нүүрс, харандаа, усан будгаар зурж, таталбар, зураасан зургаар гээд аль болох олон төрлөөр зурж үзэхийг эрмэлзсэн. 

-Шог хөрөг зургийн онцлог нь юундаа байдаг вэ?
-Хүний гадна төрхийг хүн дөхүүлээд хэтрүүлээд зурж болно.  Дээр нь тэр хүний дотоод сэтгэл, араншин, зан авир, мэргэжлээ дагасан, төрөлхийн болон нуугдмал араншинг тод гаргахыг хичээсэн. Зарим зургаас сайн уншигдах байх. Сүүлийн үед араншинг тодотгосон зургийг илүү зурж байна. 

-Гэхдээ араншинг тодотгож гаргана гэдэг өөрөө их ур чадвар шаарддаг байх?
-Одоо цагт хүний араншин их тодорч гарч ирж байна. Нийгмийн тэнцвэргүй байдлаас болж хүний нуугдаж байсан, тайван байсан, хулгайч муур шиг байсан  араншин илэрдэг. 

Янз бүрийн араншинтай хүмүүс нийгэмд явж байна. Сайхан  машин уначихсан гоё залуу муухай хашгирч, хэрэлдэж байна. Хүний жинхэнэ араншин илэрч байгаа юм. Энэ шиг араншин улс төрд ч байна, дунд, доод давхарт ч байна. 

-Таны үзэсгэлэнд улс төр, урлаг соёлынхон түгээмэл харагдаж байна...
-Дотор нь урлагийнхан, төрийн албан тушаалтнууд, спортынхон, Холливүдийн жүжигчид байна. Урлагийнхан нээлттэй хүмүүс учраас бүтээл талаасаа араншин нь их гоё гарч өгдөг. 

-Өөрийнхөө зургийг харсан хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би энэ хүмүүсийг доромжлоогүй.  Нөхөрсөг  шог зураг бол бие даасан урлаг юм. Урлагаар дамжиж энэ хүн өөрийн дотоод чанарыг танина. Сайн, муу аль алийг нь. Байгалиас заяасан төрх, гадаад донжийг хараад хэтрүүлэх юм бол миний энэ нь илүү юм байна гэдгийг олж авна. 

Эмэгтэй хүний аль болох гоё өгөгдөл, донж маягийг гаргахыг хичээдэг. Ямар ч эмэгтэй  хүнд гоё шинж байдаг. Тэрийг л олж чадвал зураач хүний авьяас юм.

-Үзэсгэлэнд гарсан хүмүүсээс хэнийх нь араншинг тодруулах хэцүү байв? 
-Хэцүү гэх юм байгаагүй. Гэхдээ тухайн хүний албан тушаал, нэр хүндийг нь бодоод зөөлрүүлж аргадаж зурсан тал бий. Донжийг нь олж  авах нь л чухал. 

-Та өөрийгөө зурж байсан уу? 

-Зурсан. Гуравхан зураасаар  зурчихсан. Өөрийгөө сайн мэдэхгүй бол бусдыг яаж зурах вэ...

-Шог зураг манайд хэр хөгжиж байна вэ?
-Нэг хэсэг “Матар”, “Тоншуул” сэтгүүлүүд дээр гарч байсан. Тухайн үед хөрөг гэхээс илүү нийгмийн асуудлыг хөндсөн зургууд нийтлэгдэж байлаа. Одоо шог зураач С.Цогтбаяр үүнийг сэргээж байна.

Би хүүхэд байхын л сараачдаг байсан. Тухайн үед сонингуудын захиалгаар их зурдаг байлаа. Сонинд голцуу улс төрийн шог зураг зурж ирсэн. Тэр үеэс хойш тасралтгүй зурсан даа. 2006 оноос хойш эрчимтэй зурж, тухайн үед анхны нөхөрсөг шог зургийн номоо гаргаж байлаа.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

"Best art" галерейд /Сүхбаатарын талбайн урд Урчуудын эвлэлийн байр/ гарсан уг үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 1-нд нээсэн бөгөөд гурав хоног үргэлжилжээ. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ерөнхийлөгч асан Н.Багабанди

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч Х.Баттулга

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Төрийн соёрхолт  Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа

 Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Ц.Хулан нар Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Ц.Хулан нар

МУГЖ Уранчимэг, яруу найрагч О.Дашбалбар агсан МУГЖ Уранчимэг, яруу найрагч О.Дашбалбар агсан

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Рэппер Gee нар Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Рэппер Gee нар

Жүжигчин Морган Фрийман Жүжигчин Морган Фрийман

Дархан аварга Ж.Мөнхбат Дархан аварга Ж.Мөнхбат

Дархан аварга Х.Баянмөнх Дархан аварга Х.Баянмөнх

Кёкүшюзан Д.Батбаяр Кёкүшюзан Д.Батбаяр

Ардын жүжигчин Б.Дамчаа,  Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид Ардын жүжигчин Б.Дамчаа, Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид

"Хар сарнай" хамтлагийн дуучин Амараа "Хар сарнай" хамтлагийн дуучин Амараа

"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн

Төрийн шагналт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр Төрийн шагналт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров

УИХ-ын гишүүн асан С.Оюун УИХ-ын гишүүн асан С.Оюун

Хамба лам Д.Чойжамц Хамба лам Д.Чойжамц

Холливүдийн жүжигчин Брюс Уиллис Холливүдийн жүжигчин Брюс Уиллис

"Мистер Бин" буюу жүжигчин Роуэн Эткинсон, Жэки Чан, Жерар Депардье "Мистер Бин" буюу жүжигчин Роуэн Эткинсон, Жэки Чан, Жерар Депардье

Ерөнхий сайд асан Ж.Батмөнх Ерөнхий сайд асан Ж.Батмөнх

Аялагч Г.Ганхүү Аялагч Г.Ганхүү

Дуучин Ука Дуучин Ука

"Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Холливүдийн алдарт жүжигчин Брэд Питт "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Холливүдийн алдарт жүжигчин Брэд Питт

"Сэрэлт" киноны ах лам, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар "Сэрэлт" киноны ах лам, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан