gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэтхэгийн каст арилж, Монголынх үлдэх үү

2018-05-08
0
Twitter logo

Энэтхэг… Дэлхийн хамгийн олон иргэнийг эрх чөлөө, ардчилал дор зангидсан улс. Бас хатуу чанд кастын систем амь бөхтэй оршин буй цорын ганц орон. Энэтхэгчүүдийг брахмин, цэргийнхэн, худалдаачид, зарц гэсэн дөрвөн туйлд хуваасан энэ систем бараг 3000 жилийн настай гэж бодохоор амь бөхтэй болох нь түвэггүй мэдэгдэнэ. Гэвч сүүлийн 10 гаруй жилд эрчимжсэн Энэтхэгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үрээр нэн эртний кастын систем хэврэгших боллоо. Эдийн засгийн өндөр хөгжлийн хаялгаар тус улсын энгийн иргэд хөрөнгөжиж, чинээлэг иргэдийн тоо нь үржихийн хүрдээр өсөж эхлэв.

Хятадад хүн амын багагүй хэсэг нь хөрөнгөжих хандлага 2000 оны эхнээс ажиглагдаж эхэлсэн. Тэгвэл иргэд нь олноороо хөлжих давалгаа Энэтхэгийг дайрч буй нь энэ. 2010 оноос хойш Энэтхэгт 33 өдөрт дунджаар нэг тэрбумтан “мэндэлж” буй гэсэн судалгаа байна. Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийг эрэмбэлдэг Forbesийн жагсаалтад өмнө нь Энэтхэгээс ихэвчлэн өв залгамжилсан тэрбумтнууд багтдаг байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрийн хүч, хөдөлмөрөөр тэрбум ам.доллараар тоологдох хөрөнгө бүтээсэн эрхмүүд цойлж эхэлсэн байна. Forbes-оос танилцуулсан Энэтхэгийн хамгийн баян 101 эрхмийн жагсаалтын 31 нь өв залгамжилсан.

Эдийн засгийн өндөр хөгжлийн хаялгаар Энэтхэгийн иргэд улам хөрөнгөжиж байна

Үүнээс хоёр дахин олон буюу 70 нь өв хөрөнгөө өөрсдөө бий болгосон эрхмүүд байна. Зөвхөн тэрбумтнууд гэлтгүй тус улсын саятнуудын тооноос энэтхэгчүүдийн “хэтэвч” хэрхэн зузаарч буйг тодорхой харж болно. Энэ оны эцэс гэхэд Энэтхэгийн саятнуудын тоо 437 мянгад хүрнэ гэсэн тооцоог Knight Frank агентлагаас гаргажээ. Улмаар энэ тоо 2023 он гэхэд хоёр дахин өсөх аж. Knight Frank-ийн тооцоогоор өнгөрсөн таван жилд 500 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй Энэтхэг хүний тоо 43 хувиар нэмэгдсэн. харин ирэх таван жилд энэ үзүүлэлт 70 хувиар өснө гэж үзэж байна.

Ийнхүү шинээр хөрөнгөжиж буй иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр Энэтхэгт баялгийн тэгш бус хуваарилалт ч саармагжих хандлагатай байгаа аж. Учир нь өнгөрсөн арван жилд тус улсын ДНБ хоёр дахин өсөхөд хамгийн чинээлэг таван хүний дундаж хөрөнгө 2010-2017 оны хооронд дунджаар 3.7 тэрбум ам.доллараар буурч, ойролцоогоор 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэгвэл тус улсын хөрөнгөт­нүүд хаанаас хөлжиж байна вэ. Салбараар нь авч үзвэл уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс илүү үнэт цаас, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашигтайд тооцож байна.

Тус улсын үнэт цаасны зах зээлийн Sensex индекс гэхэд өнгөрсөн онд дэлхийн жишиг үзүүлэлтээс даруй 14 хувиар өндөр байжээ. Хил хязгааргүй, нийгмийн гарал үүслээр нь ялгаварладаггүй хөрөнгө, санхүүгийн зах зээл нь энэтхэгчүүдийн хөлжих таатай хөрс болж, баялгийн тэгш бус байдлыг бууруулж буй аж. Ийнхүү олон мянган жилийн турш тогтсон дэг жаяг, хэвшсэн системээр явж ирсэн Энэтхэгчүүд дэлхийн бизнес, эдийн засгийн боломжуудыг ашиглан хэтэвчээ зузаатгаж байна. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн эрх баригчдын бахархалтайгаар мэдэгддэг эдийн засгийн өндөр өсөлт нийгмийн доод болон дунд давхаргын энгийн иргэдийнх нь халаасанд хүртэл нөлөөлж буйг хүрээгээ тэлж буй чинээлэг иргэдийн тооноос харж болно. Энэ нь Энэтхэгийг улам бяр чадалтай, хүчирхэг гүрэн болгох Нарендра Модогийн “Модиномикс”-ийн нэг зорилго юм. Тэгвэл эдийн засаг тогтмол биш ч том тоогоор өссөн өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Монголд байдал хэрхэн өөрчлөгдөв. Ажилгүйдэл, ядуурал өмнөх онуудаас буурсангүй. Нийгмийн тэгш бус хуваарилалт гаарч, баян, ядуугийн зааг ялгаа улам холдов.

Нийгэм, эдийн засгийн гол өөрчлөлт, өрсөлдөөн явцуу хүрээнд өрнөдөг болсон. Удам залгасан, өв дамжсан нийгмийн үе давхарга эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг тунхагласан манай улсад үүсэн бий боллоо. Хааны хүү хаан гэгчээр даргын хүү дарга болдог жишиг сүүлийн жилүүдэд хэвээрээ. Ялангуяа, төрийн алба хааны сэнтий мэт болж, угсаа залгамжлагчид ямар нэг шалгалт, шат дамжлагагүйгээр шууд өндөр албан тушаалд томилогдох хандлага бий. Үүнээс гадна, зах зээлийн эдийн засгаар замнасан 30 орчим жилийн хугацаанд үндэсний баялаг бүтээгчид ч бяр чадал сууж, их хэмжээний хөрөнгийн өв залгамжлагчид ч эхнээсээ тодорч эхэллээ.

Баялгийн тэгш бус хуваарилалт хоёр туйл адил холдон салсан. Банкин дахь нийт хадгаламжийн 95 хувь хүн амын таван хувьд ногдож, үлдсэн тавхан хувийг нь иргэдийн 95 хувь нь эзэм­ шиж байгаа. Нийгмийн тэгш бус байдлыг илтгэдэг жини коэффициент сүүлийн жилүүдэд буурсангүй. Тус индекс 2017 оны байдлаар 0.35 нэгжид хүрч 2016 оныхоос 0.02 нэгжээр өсчээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулдаг энэ индекс 50-тай ойр байх тусам тэгш бус байдал газар авч байгааг илтгэдэг бол тэгтэй ойртох тусам орлого тэнц­вэртэй хуваарилагдаж байгааг харуулдаг. Тэрчлэн үл хөдлөх хөрөнгө нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын нэг хэсэг болдог.

Учир нь энгийн иргэдийн амьдралын нөхцөлөө сайжруулах гэсэн хүсэл тэмүүллээр илүүтэй тэтгэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбар идэвхжиж байдаг. Ингэснээр эргээд иргэдийг баялагтай, амьдралын баталгаатай болгоод зогсохгүй дотоодын үйлдвэрлэл зэрэг бусад салбарыг дэмждэг байна. Хэдийгээр бид Энэтхэг шиг тодорхой нэр өгч, хүлээн зөвшөө­рөөгүй ч Монголын нийгэмд эрс, тэс үе давхарга өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд аажмаар үүсчихээд байгаа нь энэ. гэтэл хоорондоо холдон салсан энэ нийгмийн системээс улс орнууд ангижирч байна.

Олон мянган жилийн турш кастын систем ноёлсон Энэтхэг хүртэл үүнээсээ аажмаар салж, чөлөөт, эрх тэгш, гарал үүслээр үл ялгаварласан нийгмийн тогтолцооруу тэмүүлж байна. Ийнхүү Энэтхэгчүүд 3000 жилийн настай кастын системээсээ татгалзаж, чөлөөт эдийн засгийн илүү эрх тэгш замналаар замнаж байна. Гэтэл Монголчууд 30-хан жилийн дотор энэ өнө эртний түүхт системийг нь өөрийн болгож хөгжүүлсээр байгаа нь халагламаар. Харин хүн бүрт тэгш боломж олгодог хэмээн онгирдог Монгол­чууд нийгмийг алгуур бүрхэж буй Монгол маягийн кастын системдээ шигдсээр байх уу. Нийгмийн баялгийг тэгш хуваарилж, иргэдээ орлоготой, чинээлэг болгох нь зөвхөн төр засгаас нэхэж хүлээгээд шийдчих асуудал биш. Харин хил хязгааргүй, эдийн засаг, нийгмийн боломжийг олж хардаг, хөрөнгөжих, хөлжих хүсэлтэй ард иргэдийн аж ахуйн чанарт нуугдаж байдгийг Энэтхэгийн жишээнээс харж суралцъя.

Г.Байгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан