Дэлхий нийтийн анхаарал АНУ-ын эдийн засаг болон ам.долларын ханшид төвлөрөөд байна. Ам.долларын ханшийн өсөлт цаашид үргэлжилнэ гэж тооцоолсон хөрөнгө оруулагчид авах арга хэмжээгээ төлөвлөж эхэллээ.
Дэлхийн улс орнууд санхүү болон валютын зах зээлийн болзошгүй хямралын эсрэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, Аргентины Төв банк түрүүчийн долоо хоногт бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Энэ нь дотоод валютын ханшийн уналтыг зогсооход чиглэсэн олон шийдвэрийн нэг юм. Дотоод валютын ханшийн уналтыг зогсоож, санхүүгийн хямралаас гарахын тулд тус улсын Засгийн газар он гарснаас хойш дорвитой арга хэмжээг нэг бус удаа авсан ч үр дүнд хүрэхгүй байна.
Аргентины санхүүгийн хямрал даамжирч, инфляц болон төсвийн алдагдал ихсээд байгаа. Мөн песогийн ханшийн уналтыг зогсоохын тулд Төв банк бодлогын хүүгээ сүүлийн арваад хоногийн хугацаанд гурав дахь удаагаа нэмэгдүүлж, 27-гоос 40 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Ам.долларын ханш чангарсаар байгаа нь зөвхөн Аргентин төдийгүй бусад улс орон, олон улсын зах зээлд ч нөлөөлж байна хэмээн Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн захирал Соня Гиббс хэлэв. Тэрбээр энэ байдлаараа үргэлжилбэл дэлхийн валютын зах зээлд 2013 онд болсон хямрал давтагдана гэж үзжээ. Валютын зах зээлд 2013 онд үүссэн тогтворгүй байдлын улмаас АНУ-ын Засгийн газар мөнгөний сул бодлогыг зогсоох шийдвэр гаргасан юм. Америк долларын ханш цаашид энэ эрчээрээ чангарвал засаж залруулах боломжгүй хэмээн Соня Гиббс мэдэгдлээ. Ам.долларын ханш 2013 онд чангарснаар долларын зээлийн эргэн төлөлт удааширч, хөрөнгө оруулагчдыг нэлээд сандаргасан. Хэдийгээр улс орнууд санхүүжилтээ нэмсэн ч ам.долларын төдийгүй дотоод валютын өр зээлийн өсөлтийг зогсоож дийлээгүй юм.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Аргентины хямрал тухайн бүс нутгийн Колумб, Парагвай тэргүүтэй улс орнуудад нөлөөлж, тус улсын компаниудын хоёр тэрбум ам.долларын бонд гаргах төлөвлөгөөг нураагаад байна. Энэ үзэгдэл Европын зарим оронд, тухайлбал Турк, Польшийн эдийн засагт нөлөөлөөд эхэлжээ. Туркийн эдийн засаг тогтворгүй байгаа учир цохилтод амархан өртлөө. Харин Польшийн эдийн засаг харьцангуй тогтвортой хэдий ч дотоод валютын зах зээл нь хүнд байдалд ороод байна.
Дэлхийн хөгжиж буй улс орнуудын макро эдийн засгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд сайн байгаа учраас валютын зах зээлийн хямрал төдийлэн газар авахгүй гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн хөрөнгийн удирдлагын агентлагийн шинжээч Пол Макнамара хэлэхдээ “Дэлхийн валютын зах зээлд 2013 онд нүүрлэсэн шиг хямрал өнөөдөр дахин давтагдаж байна. Гэвч нөхцөл байдал арай өөр байгаа учраас дэлхийн эдийн засагт учрах хохирлын хэмжээ бага байна. Эдийн засаг нь сул дорой, өр зээл ихтэй, импортын эргэлт нь экспортын ашгаасаа давсан улс орнууд энэ хямралд илүүтэй өртөнө” гэв.
BlackRock компанийн тэргүүн, дэлхийн шилдэг актив менежерүүдийн нэг гэгддэг Сержио Триго Паз хэлэхдээ “Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох, өр зээл тавих гэж байгаа улс орнууд энэ оны хувьд өмнө төлөвлөж байснаас их хүү төлөх нь тодорхой. Харин энэ нөхцөл байдал хөрөнгө оруулагчдад илүү боломж олгож байна. Тэд илүү их ашигтай активд хөрөнгө оруулах боломж бүрдлээ” хэмээжээ.
Лондон дахь Эрх зүй, актив удирдлагын төвийн мэргэжилтэн Саймон Эванс валютын хямралын талаар хэлэхдээ “Олон улсын валютын зах зээлд үүсээд байгаа тогтворгүй байдал улс орнуудын эдийн засагт цаашид хэрхэн нөлөөлөхийг төсөөлөхийн аргагүй. Нөлөөлөх ч бараг боломжгүй. АНУ-ын гадаад бодлого газрын тосны ханшийн өсөлтөд нөлөөлж байна. Мөн ам.долларын ханш нэмэгдэж байгаа нь валютын зах зээл дээр тогтворгүй байдал үүсгэлээ. АНУ цаашид ямар бодлого баримтлах, валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ” гэв.
Жонатан Уитли