Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Баянзүрх дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвд нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт болон эхийн умай агшилтыг хэмжих аппарат, шарлагын аппаратыг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай буюу 347 мянган хүнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг тус дүүргийн ӨЭМТ тус бүрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас нийт гурван төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг олгож буй нь энэ.
Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-үүдэд нэн шаардлагатай бөгөөд ийм аппараттай болсноор жирэмсэн эх болон нярайн эмгэгийг эрт үед нь оношлох боломж бүрджээ.
Мөн УВЧ буюу шарлагын аппаратаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо олон тул физик эмчилгээний хүртээмжийг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойр, хүлээгдэл чирэгдэлгүй хүргэж чадахаар болж байна.