Монголын Залуучуудын Холбоо Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв буюу РЦНК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээнд тусгаснаар Монголын нийгэм, улс төр, бизнесийн салбарын шилдэг залуучуудыг ОХУ-тай танилцах аялалд хамруулах, орос хэл, боловсролыг монголын хүүхэд, залуучуудын дунд түгээх зорилгоор улсын хэмжээний олимпиадуудыг БШУЯам, МЗХолбооны дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн хүүхэд, залуучуудыг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах эрх олгох юм.
Монгол-Оросын залуучуудын харилцаанд цаг хугацааны хувьд “царцанги” байдал үүсээд байсан. Энэ нь залуучуудын буруу биш харин зохион байгуулж манлайлах ёстой байгууллагын үйл ажиллагааны алдаа гэдгийг МЗХ-ны ерөнхийлөгч онцолжээ.
Тус холбооноос 2014 онд Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ”Ялалтын төлөөх бахархлын гал” залуучуудын экспедицийг хамтран зохион байгуулах, “Байкал-2020” залуучуудын зуны зусланд монгол залуучуудыг хамруулах зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.