gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Голден парк хотхоны оршин суугчид Авилгатай тэмцэх газарт хүсэлтээ хүргүүллээ

Нийгэм
2014-03-10
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2014-03-10

Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах  Голден парк хотхоны 688 өрхийн хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэх вэ? гэсэн асуудал хэвлэл мэдээллээр гарсаар байгаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан захидлыг илгээж, холбогдох хүмүүстэй уулзаж асуудлаа шийдүүлэхээр тэмцэж байгаа билээ.

Тэдгээр оршин суугчдын төлөөлөл 2014.03.06-ны өдөр авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд танаа гэж хаягласан хүсэлтийг АТГ-ын өргөдөл, санал гомдол хүлээн авах газарт хүлээлгэж өглөө.

Уг хүсэлтэндээ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа-г шалгаж өгөхийг хүсэж, холбогдох материалуудыг хавсаргасан байна.

Оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ: “ Бид шүүгч О.Зандраа-г шалгаж өгөхийг хүссэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүлээс авсан хөрөнгө орлогын мэдүүлэг гэх мэт мэдээллүүдийг өөрсдийн хэмжээнд цуглуулж хавсаргасан байгаа. Шүүгч О.Зандраагын гурван хүүхэд нь гурвуулаа дэлхийд өндөр өртөгтэйд тооцогддог АНУ-ын Лос Анжелос хотын “California International University”, “Life University” сургуулиудад суралцаж,  далайн эрэг дээр амьдарч байна. Сургуулийн төлбөр, байр хоолны мөнгө зэрэгт төрийн албан хаагчын цалин хаанаа ч хүрэхгүйг ямар ч төрийн албан хаагч хэлнэ. Энэ мэт мэдээллүүдээс харахад хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан гэж үзэх хангалттай шалтгаан юм.
 
Голден парк хотхоны асуудлыг 2 шатны шүүх иргэдийн талд шийдсэн байхад Дээд шүүх уг шийдвэрүүдийг хүчингүй болгож 3000 гаруй оршин суугчдын эсрэг шийдвэрийг гаргасан.

Мөн үүнээс гадна Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа болон Материал импексийн захирал Зоригт нарыг Их сургуулийн үеэс найзалж нөхөрлөж ирсэн гэх яриа байдаг бөгөөд танил талаа ашиглан шударга ёсыг гуйвуулсан байх магадлалтай гэж үзэж АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн.

Голден Парк хотхоны 3000 гаруй оршин суугчид орох оронгүй болох дээрээ тулаад байна. Банкны зээлэнд хамрагдаж байртай болох гэж хамаг байдгаа шавхсан бид хэлж хандаж, асуудлыг шийдэж өгөх бүх газарт хандаж, эцсийн арга өлсгөлөн зарлахад ч бэлэн байна.” гэж байлаа.

Г.Мөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан