Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлд хадгалаатай MRI аппарат эвдэрсэн талаар мэдээлж байсан.
Хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог, Монголд цорын ганц тооцогдох аппарат тухайн үед маш их хэл ам дагуулсан.
“Сонгдо” эмнэлгийнхээс гурав дахин илүү хүчин чадалтай, 3,2 тэрбум төгрөгийн үнэтэй тус аппаратыг огт ашиглахгүй хадгалж байсан нь дэндүү гэмээр.
Монголд цөөхөн эмнэлэг хэрэглэдэг “Имрай” аппаратанд орохын тулд иргэд олон хоногоор хүлээж, нэг удаад 320-350 мянган төгрөг төлдөг. Өдөртөө 20-25 өвчтөн тус аппаратаар үйлчлүүлэх боломжтой.
Гэтэл иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд дээрх сул аппаратыг ашигласан бол зургаан сардаа тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсныг албаныхан хэлсэн.
Юутай ч тус аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Аппаратыг зөөвөрлөхөд их хэмжээний зардал шаардлагатай.
Учир нь, аппаратуудыг зүгээр нэг зөөвөрлөхгүй. Уг аппарат тусгай зориулалтын халаалтгүй өрөөнд, агааржуулалтын системийн тусламжтайгаар л хэвийн ажилладаг байна. Мөн соронзон орны хамгаалалттай байх ёстой.
Үүгээр зогсохгүй аппаратны тог тасарч болохгүй учир найдвартай эрчим хүчээр хангахын тулд нэмэлт үүсгүүр байрлуулах юм байна. Энэ бүхэн нь багагүй хөрөнгө шаардлах аж.