Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ходоод нь цоорсон хүүхдүүд цөөнгүй ирэх болжээ.
Өнгөрсөн амралтын өдөр тус эмнэлэгт 15-16 насны хоёр хүүхэд шокийн байдалтай ирсэн аж.
Бид энэ талаар сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо.
Р.ХОРОЛМАА: БЭЛЭН ХООЛНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАМААР БАЙНА
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд хүүхдээ сахиж буй ээжүүд цөөнгүй байв. Тэд “Хүүхдийнхээ талаар ярихгүй, дараа нь эвгүй байдалд орно” хэмээн цааргалсан. Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Хоролмаа “Миний хүүхэд ганцаараа өвдөөгүй. Адилхан шалтгаанаар олон зуун хүүхэд өвдөж болзошгүй тул би юунаас болсон тухай яримаар байна” гэсэн юм.
-Танай хүүхдийн бие тааруу байгаа сурагтай. Хэзээнээс ходоод нь өвдсөн юм бэ?
-Тиймээ, сайнгүй байгаа. Эгч нь өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүүхдээ тэжээх гэж өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Яг үнэндээ өглөө, өдрийн хоолыг нь бэлдээд өгөх зав гарахгүй юм. Хүүхдүүд мах, гурил байсан ч хоол хийж иддэггүй. Хамгийн хялбар хоол нь Хятадын төрөл бүрийн бэлэн хоол. Хоол идмээр санагдахаараа 1000 төгрөгөөр авчих нь амар байдаг бололтой. Манай хүүхэд 2012 оноос гэдэс, ходоод өвдлөө гэх болсон.
-Нэг бус удаа хагалгаанд орсон гэх юм. Яагаад тэр вэ?
-Ходоод өвдлөө гэхээр нь буцалсан ус, ойр зуурын эм уулгачихдаг байсан. Тэр буруу байсан юм байна. Хүчтэй өвддөггүй юм байна лээ. Жаахан базалж байгаад л больчихно. Тэгэхээр нь зүгээр болчихлоо гээд тайвширчихдаг. Эхний удаа ходоодны цоорхойг нөхөх хагалгаанд орсон. Харин дараа нь түгжрэл болж дахин хагалгаа хийсэн. Сая гэдэснээс нь таван см тайрлаа.
-Ходоод нь яагаад цоорсон юм бол. Хөгшин хүн биш, өсвөр насны хүүхэд шүү дээ?
-Эгч нь хүүхдээ өвдсөнөөс хойш их зүйл бодлоо. Цүнхнээс нь бэлэн хоолны сав, чипсний уут гардаг байсан. Энэ мэт зүйл идэж, хийжүүлсэн ундаа их ууснаас болсон гэж би бодож байна. Дөнгөж 16 настай хүүхэд хуурсан, шарсан зүйл, халуун ногоо, амтлагч идэж болохгүй болно гэдэг хэцүү юм байна. Байнга бантан, хүүхдийн будаа идээд байхаар залхаж, заримдаа юу ч идэхгүй болчихно. Бэлэн хоолыг хортой, хорт хавдар үүсгэх бодис агуулсан гээд яриад байдаг хэрнээ хаанаас, ямар үйлдвэрээс оруулж буйг судлахгүй, анхаарахгүй юм. Бодлогоор импортыг нь хязгаарлаж болдоггүй юм байх даа. Зөвхөн манай хүүхэд биш ходоод нь цоорсон хэд хэдэн хүүхэд энд эмчлүүлж байгааг тохиолдол гээд өнгөрөөж боломгүй санагдах юм. Манай эмч нар үнэхээр чадварлаг юм билээ. Босох тэнхэлгүй, амьсгал нь тасалдаж байсан хүүг маань “Бид аврах ёстой, хөл дээр нь босгоно” гэж зүтгэсээр 15 хоногийн дараа миний хүү ойр зуур явж, өвчин зовиураа хэлэх тэнхээтэй болсон. Эмч нартаа үнэхээр их баярлалаа гэв.
Бидний яриаг чагнаж суусан ээжүүд “Бэлэн хоолноос болсон гэдэгтэй санал нэг байна. Хүүхдүүдээ хориод дийлэхгүй байна, нууж хүртэл иддэг. Өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийгээд үзвэл өдөрт нэг, түүнээс ч олон удаа бэлэн хоол иддэг гэж бүгд хариулна. Насан туршдаа ходоодны өвчтэй болж буй хүүхдүүд хөөрхий байна” гэв.
ХОДООДНЫ ШАРХ ХАВДРЫН УРЬТАЛ ӨВЧИН
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч (ходоод нь цоорсон хүүхдүүдийг эмчилж буй) Ч.Дуламрагчаатай уулзлаа.
-Эцэг, эхчүүд бэлэн хоол идэж, хийжүүлсэн ундаа ууснаас болсон гэж ярьж байна. Үнэхээр эдгээр зүйлсээс болж хүүхдүүдийн ходоод нь цоорч байна уу?
-Хүүхдүүдээс ямар хоол иддэг, хүнсэндээ юу хэрэглэж буйг асуухад ихэнх нь өглөө юу ч иддэггүй, өдөр нь ангийнхантайгаа хийжүүлсэн ундаа ууж, бэлэн хоол иддэг гэж хэлдэг. Гэхдээ ямар ч судалгаагүй байж шууд бэлэн хоолноос болж ходоод нь цоорсон гэж хэлэх үндэслэлгүй.
-Танай тасагт ходоод нь цоорсон хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ?
-Өсвөр насны гурван хүү ходоод нь цоорсон оноштойгоор ирж, хагалгаанд орсон. Нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа.
-Өсвөр насны хүүхдийн ходоод цоорсныг дуулаад итгээгүй. Юунаас болоод байна вэ?
-Ажлын ачааллаас болж хүүхдээ анхаардаггүй болсон нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Түүнээс гадна өсвөр насны хүүхэд аав, ээжийнхээ ид, уу гэснийг хэрэглэхгүй, харин өөрөө жор зохиож эхэлдэг. Тэр жоронд нь бэлэн хоол дээгүүрт байдаг бололтой.
-Өвдсөн даруйдаа ходоод цоордоггүй байх. Ямар хугацаанд ингэж хүндэрдэг юм бэ?
-Ходоод өвдөөд хэсэг хугацааны дараа шархална. Шархалсан ходоод 2-3 жилийн дараа цоордог. Ходоодны шарх бол хавдрын урьтал өвчин. Тийм учраас ходоод өвдлөө гээд буцалсан ус, ойр зуурын эм ууж аргацааж болохгүй.
-Хелико бактери ходоодны “дайсан” гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн эмчлэх талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөөч?
-Хелико бактери ходоод өвчлүүлдэг. Гэр бүлийн гишүүний нэг нь хелико бактеритай бол бусдад нь халддаг. Гэр бүлээрээ эмчлүүлэхээс ихэнх нь цааргалдаг. Эмчилгээ нь үнэтэй болохоор боломж болдоггүй гэж эцэг, эхчүүд ярьдаг. Хүүхдүүддээ анхаарал тавьж, өвчнийг цаг алдалгүй эмчлүүлж сурах хэрэгтэй.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёр цаг гаруй болохдоо олон аав, ээжтэй ярилцлаа. Тэд хүүхдээ өдөр юу хийж, ямар хоол хүнс хэрэглэдгийг мэддэггүй аж. “Нөгөө л хийжүүлсэн ундаа, бэлэн хоолоо иддэг биз” гэх хүн цөөнгүй байсан. Эцэг, эхчүүд бид хүүхдүүдээ “эзэнгүй” орхиж болохгүй. Эрүүл мэндэд тустай хоолны талаар багаас нь ойлгуулж, хэрэглүүлж сургавал хүүхэд буруу, хортой зүйл рүү зүтгээд байх нь юу л бол.
Хөлд орж буй хүүхэд нь хаалгаараа гараад шатны уруу унасан, шүдний чигчлүүр залгиад хоолойд нь тээглэсэн, жорлонд унасан, сэтгэцэд нөлөөлөх эм их тунгаар уусан, муур нохойны хоолоо хүүхдийн ойр тавьснаас идэж хордсон гэх мэт шалтгаанаар өвдсөн, бэртсэн хүүхдээ сахиж, аргаа баран уйлж, сэтгэл түгшин, аврал эрсэн харцаар эмнэлгийн хаалга ширтэн суугаа ээж, аавууд тэнд олон байна.
Эцэг, эхийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал хүүхдийг насан туршийн өвчин эмгэг рүү түлхдэгийг анзаарч, анхаарах цаг болжээ.
Х.Оюунсүрэн