-Транзит тээврээс 30 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлнэ-
Зам тээврийн яамны Төмөр зам, Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяртай төмөр замын талаар цаашид баримтлах бодлого, “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Энэ сарын эхээр Төмөр замын хамтын ажиллагааны зургаан орны төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болсон. Энэ уулзалтаар Монгол Улс цаашид төмөр замын ачаа тээвэрлэлтдээ ямар бодлого барих, тээвэрлэлтээ хэр зэрэг нэмэгдүүлэх боломжтой талаар хэлэлцлээ. Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон үед энэ салбар эдийн засагт том нэмэр болох учиртай.
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Жил бүр зургаан улсын төмөр замын төлөөлөл цугларч тухайн жил хэр хэмжээний ачаа тээвэрлэхээ тохирдог. Уг хуралд ОХУ, БНХАУ, БНКазахстан улс, БНСУ, Вьетнам зэрэг улсаас төлөөлөгч ирсэн. Мөн тээвэр зуучид, ачаа илгээгчид, операторууд ирдэг л дээ. Нийт зургаан улсын 90 гаруй төлөөлөгч ирсэн нь тэр. Бид ийм олон, гол төлөөлөгчид цугласныг ашиглаад эхний өдөр “Транзит Монгол” гэх үйл ажиллагаа зохиосныг уншигчид мэдэж байгаа байх. Ингэснээр бид “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх ямар арга, боломж байна вэ гэдгийг тэдэнтэй ярилцах учиртай. Гол үр дүн нь манай улсын төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачааны хэмжээ хоёр сая тонноор нэмэгдэж, 14 сая тоннд хүрэхээр боллоо. Харин транзит тээврийн хувьд өнгөрсөн онд 1.5 сая тонн ачаа явсан бол энэ онд 2.2 сая тонн буюу 760 мянган тонноор нэмэгдэхээр болсныг онцолъё.
-Транзит тээврийг илүү нэмэх боломж байсан уу?
-Нэмж болох байсан. Уг нь Оросын тал транзит тээврээр нэг сая тонн төмрийн хүдэр, нэг сая тонн нүүрс нэмж өгье гэж санал тавьсан. Харамсалтай нь Хятадын тал “Эрээнээс цааших төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа” гэх шалтгаанаар транзит тээвэр илүү нэмэгдэх боломжгүй болчихсон хэрэг. Гэхдээ 760 мянган тонн гэдэг бол чамлахааргүй тоо.
-Энэ ачаа манай нутаг дэвсгэрээр дайрснаар эдийн засагт хэр хэмжээний орлого оруулах бол?
-Мөнгөн дүнгээр тооцвол 30-аад тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого болох юм.
-Транзит тээврээр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэдий хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна вэ. Тухайлбал, ОХУ-аас өмнөд хөрш рүү хэдэн мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэх тохиролцоонд хүрсэн бэ?
-ОХУ-аас Хятад руу 500-аад мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэх боломжтой болсон. Гэхдээ манай төмрийн хүдрээс гадна гэдгийг хэлье. Өмнөд хөрш ОХУ, манайх нийлээд таван сая тонн төмрийн хүдэр гарахаар болж байна.
-Өнгөрсөн жил хэчнээн тонн төмрийн хүдэр тээвэрлэж байв?
-Болд төмөр Ерөө голын ордоос таван сая орчим тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж байсан ч гурван сая тонн хүрэхгүйг гадагшаа нийлүүлсэн.
-Ер нь “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлт сүүлийн гурван жилд нэмэгдэж байгаа. Харин энэ онд хэдэн сая тоннд хүрэхээр төлөвлөж байна вэ. Магадгүй эдийн засаг сэргээд, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдвэл 25 сая тоннд хүрэх боломж бий юу?
-Энэ онд “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлт 24 сая тоннд хүрэх боложтой. Гэхдээ дотоодын ачаа найдвартай, тогтвортой байвал энэ тоо нэмэгдэж болно шүү дээ.
-Тус төмөр замын техникийн шинэчлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Одоогоор ямар ахицтай явж байна. Шинэчлэлээ юунаас эхэлсэн бэ?
-УБТЗ-ын шинэчлэлийг сүүлийн 20-иод жил ярьсан. Харин өнгөрсөн онд УБТЗ-ын ерөнхий хороо шинэчлэлийнхээ нэгдүгээр үе шатны төлөвлөгөө, санхүүжилтийг баталсан юм. Тодруулбал, 2015 оны сүүлээр дуусах нэгдүгээр шатны ажлын хүрээнд нийтдээ 256 сая ам.доллараар дохиолол холбооны системээ солих, зургаан өртөөг өргөжүүлэх, нэмж хөдлөх бүрэлдэхүүн авах зэргээр техникийн шинэчлэл хийнэ.
Үр дүнд нь 2015 онд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэх учиртай. Өнгөрсөн жил УБТЗ нийтдээ 21 сая тонн ачаа тээвэрлэсэн бол хүчин чадлаа нэмэгдүүлснээр 33 сая тоннд хүрэх боломжтой. Бидний хэтийн зорилго бол хос төмөр замтай болгох, бүх технологио шинэчлэх. Ингэвэл энэ зам 100 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно.
-Санхүүжилтээ хэрхэн, хаанаас бүрдүүлж байгаа вэ?
-Дээрх 256 сая ам.долларыг гурван эх үүсвэрээс бүрдүүлсэн. Хоёр талаас УБТЗ-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэх шийдвэр гурван жилийн өмнө гарсан. Үүнээс Оросын талын мөнгөөр зүтгүүрүүд авсан. Харин Монголын талын 125 сая ам.доллар дансанд байгаа. Үүн дээр нэмээд 80 орчим сая ам.долларыг УБТЗ өөрөө гаргана. Харин үлдсэн 40 сая ам.долларыг зээлэх юм.
-Монгол Улс “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд нийт 5600 километр төмөр зам барих ёстой. Та уншигчдад мэдээлэл өгөх үүднээс энэ замыг хаагуур, хэдэн километр тавихыг тайлбарлахгүй юу?
-Эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барина. Энэ нь Тавантолгой-Сайншанд /468/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-Нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлийн зам байх юм.
-Тэгвэл Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа вэ?
-Газар шорооны, далан барих ажлыг хийж байна. Зургадугаар сар гэхэд энэ ажил дуусчих байх. Харин төмөр зам ирэх онд ашиглалтад орно. Эл төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэх зардал 2.5-3 дахин буурах боломжтой.