gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Өнөржаргал: Ээжүүд бурхан болсон ч үр хүүхдийнхээ дэргэд байдаг

Соёл урлаг
2013-07-19
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-07-19

“Миний ээж” булангийн энэ удаагийн зочноор “Өнө мөнх гал” студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ж.Өнөржаргалыг урилаа.

-Юуны өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор Соёлын тэргүүний ажилтан болсонд тань баяр хүргэе. Урлагт орсон замаа аав, ээж хоёрын минь буян гэж хэлж байсан. Тэр зам хаанаас, хэрхэн эхэлснээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Урлагт шимтэж, түүнд татагдсан миний зам бүр багаас эхэлсэн. Тэр нь кинотой холбоотой. Миний аав Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант гэж сум байсан юм, сүүлд бригад болсон. Тэнд 38 жил кино механикч хийсэн. Манайхан бүгд киногоор хүмүүжиж, түүгээр амьдарч, хоолоо олж идэж, өдий зэрэгтэй яваа.

Нэг үгээр хэлбэл, манайх киноны гал тогоо байлаа. Би 6-7 настайгаас сумынхаа улаан буланд аавын кино гаргадаг аппаратны ард хальсны хайрцагуудыг давхарлаж байгаад дээр нь гарч зогсоод кино гаргадаг байсан. Тиймээс нэг киног маш олон удаа үзсэн байх жишээтэй. Тэгэхдээ гаргаж байгаа киногоо үзэгчтэйгээ харилцаж ойлгодог хүүхэд байлаа.

Жишээ нь “Гарын таван хуруу” киног гаргахдаа “За, энэ хэсэг дээр хүмүүс уйлдаг даа” гээд үзэгчид рүү харахад уйлж байдаг. “Манай нутгийн энэ нөхөр бас л эвгүй хүн дээ. Тэр уйлахгүй дээ, харин ч инээх биз” гээд харахад нээрээ л инээж байх жишээтэй. Сумын улаан буланд шинэ кино гарсаны дараа их гоё.

Манай сумынхан манайд цуглачихна, киногоо ярьж байгаа нь тэр. Их төлөв ээжийг тойроод суучихсан кино яриулна. Ээж минь үйлэнд уран хүн байсан юм. Үйл хийнгээ киног сонсоод баймаар сайхан ярьдаг байлаа. Нэг ёсондоо ээж кино хийж, аав түүнийг нь үзэгчдэд хүргэж үзүүлсэн юм шиг манайд киноны хурал өрнөдөг байсан юм. Ийм гэр бүлд өссөнөөрөө би их бахархдаг.

Миний аав 38 жил кино гаргадаг аппаратны ард зогсч байж 1992 оны үед Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байсан юм. Аймагтаа тэр шагналыг авсан гуравдахь хүн нь болж байлуу даа. Би 13 жил урлагийн гал тогоонд ажиллаж, амьдарч төрийн баяр, наадам давхцсан сайхан өдөр энэ шагналыг хүртсэндээ баярлаж байна.

-Таны ээжийг нутаг усандаа хүндлэгдсэн ухаантай эмэгтэй байсан гэж танай нутгийнхан ярьж байсан?
-Миний ээж Марууш гэж сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант бригадын хүн. Манайх олуулаа, аав, ээж минь 12 хүүхэд төрүүлж өсгөсөн. Найм нь хүү, дөрөв нь охин. Хүүхдүүддээ хүнд байх сайхан чанар, сайхан сэтгэлийг өвлүүлсэн. Үйлэнд уран оёдолчин байсан.

Найман хүүгээ бүгдийг нь үйл хийлгэж сургасан. Бүгд дээл хувцас оёж, ширдэг ширж, буриад гутал хийнэ. Манайхаас оёдлын машины дуу тасардаггүй, сумын улаан булангаас аавын кино аппаратын дуу тасардаггүй байлаа. Ээж, аав хоёр минь бурхан болоод 13 жил болсон ч одоо хэрнээ миний чихэнд тэр дуу сонсогдох шиг болдог. Сэтгэл их хөдөлсөн эсвэл хэн нэгэнд гомдсон тиймхэн үед чихэнд хадаастай явдаг тэр л дуутай хамт юм бодож суухад сайхан байдаг юм.

-Өнчин ядууст тусалж, хол ойрын хүний үрийг ялгалгүй эхийн сэтгэлээр өргөж асарч явсан гэхээр агуу сэтгэлтэй ачтан байж дээ, танай ээж?
-Цагаан сараар нутгийнхаа ээж нь байхгүй өнчин хүүхдүүдэд дээл оёод биднээр хүргүүлдэг байлаа. Тэр хүүхдүүдийн ээж нь байсан бол хийсэн дээлийг нь өмсөөд үеийнхэнтэйгээ айл хэсэх байсан шүү дээ. Тэгэхээр ээж минь тэр орон зайг олж харж, нөхөхийг хичээж байжээ.
Тухайн үед бага байсан болохоор нарийн ширийнийг мэдэх биш тэрэнд аваачиж өгнө, манай ангийн хүүхэд шүү дээ гээд гүйж явлаа. Аав хонь гаргахад ээж гудамжныхаа 20-иод айлд гэдсийг нь тэнцүү хуваагаад өгчихдөг сөн. Ээжийг зорьж энд тэндээс хүмүүс ирнэ. Тэр болгонд сургааль хэлж суудаг сан. Тэр бүү хэл өөрөө цай чаначихаад залуу хүүхдүүдийг “Цай уу” гэж дуудаж байгаад “За хүү минь чи элдэв янзын хүүхэн шуухантай орооцолдож амьдралаа үрж болохгүй” гээд хэлнэ.

Эмэгтэйг нь хов жив ярьж нэр хүндээ алдав гээд л захиж сургадаг байсан. Хүүхэд нь тогтохгүй байгаа айлын хүүхдийг нь тогтоох гээд хот руу хүртэл явж, зурхайчид үзүүлж, ламаар аргалуулж байсан удаатай. Түүнээс хойш тэр айлын хүүхэд тогтдог болсон түүхтэй. Саахалтын хүмүүс “Хөл нүцгэн унага татаж байгаад гишүүлчихлээ” гээд эмчид очихоосоо өмнө ээжийг зорьж ирэх энүүхэнд. “Хүний бие муудлаа, очиж тариа хийж өгөөч” гэнэ. Ээж хүнээс юм харамлахгүй, аавын нүднээс ил, далд өгнө. Ийм л сэтгэл өндөртэй, өндөр ээж байлаа.

-Аав тань ээжид чинь болон гэр бүлдээ хэр халамжтай хүн байв?

-Миний аав ээжтэй тэр олон жил ханилж, олон хүүхэдтэй болохдоо нэг ч удаа ам мурийж байгаагүй. Аав минь кино гаргаж явахдаа хүмүүстэй дотно сайхан харилцдаг үлгэр дууриалтай хүн байлаа. Нэг удаа Орхоны ферм дээр үнээ саадаг 180 гаруй айлынханд кино үзүүлэхээр болсон юм. Би түрүүлж очоод гаргаж байлаа. Аав улаан “ява”- тайгаа сүүлдэж ирээд киног зогсоож “За нөхдөө кино үзэж байгаа та нарт их баярлалаа. Сая даваан дээгүүр даваад ирэхэд нэг айл гэрэлтэй байна.

Хөөрхий Банзаг гэж манай нутгийн хөгшин бие нь тааруу хэвтэж байна. Хэдүүлээ кино аппаратаа зөөж гол гаталж Банзаг гуайн гадаа очиж хамтдаа үзье” гээд олныг хөдөлгөлөө. Тэгээд өвгөн орон дээрээ хэвтээд хаалгаар шууд харагдах байрлалд аппаратаа зоож хүмүүс ч хоёр талаар нь гудамж гаргаж суугаад киногоо үзсэн юм. Маргааш нь Банзаг гуай босчихсон нөгөө талынхаа ферм дээр очоод кино яриад явж байгаа дуулдаж билээ. Энэ тухай дурсах бүртээ аав, ээж хоёрыгоо би бурхан гэж боддог. Тиймээс ээж, ааваа хүндэлж явахад эргээд өөрсдөд нь тэр буян заяа ирдэг гэж ярих дуртай.

-Одоо аав, ээжийгээ эргэн дурсахад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?
-Би ээжийнхээ нүдийг мартдаггүй. Хүүхдүүд нь тал талаас цуглаж, охид нь ээмэг бөгж, хувцас хунараа солилцоод, хөвгүүд нь ажил амьдрал ярьж суугааг харж суусан жаргалтай нүд нь одоо ч харагдах шиг болдог юм. Аав, ээжээсээ хойш бид эхний нэг хоёр жил цугласан. Харин сүүлдээ ажил, амьдралын замаар тараад явчихдаг юм билээ.

Үүнийг би энд зориуд яримаар байна. Яагаад гэвэл, залуус маань нэг зүйлийг ухаарч аав, ээжээ хүндэлж яваарай. Үүнийг уншаад аав, ээжийгээ нэг хором ч гэсэн бодож байгаа бол өглөг буянаа хайрлаж, байгаль дэлхийдээ сүүгээ өргөөрэй. Аав ээж чинь үргэлж дэргэд чинь байдаг юм шүү гэж захимаар байна.

-Хархорины засан хүмүүжүүлэх ангийн хоригдлуудад нэг ээж шуудай дүүрэн дотуур хувцас оёж өгч явуулсан домог шиг яриаг сонсч байсан юм. Өөртэй чинь ярьж суугаад тэр хүн танай ээж байсныг мэдэж дотор нэг юм өөрийн эрхгүй огшиж байна?
-Хархорины хорих анги аавыг авч явж хоригдлуудад кино үзүүлдэг байсан юм. Тэр үед цаг нь хатуу, хүн хэрэг хийе гэж хийдэггүй, дэлгүүрийн худалдагч гэхэд тооллогоор ямар нэгэн юм дутаад шоронд орчихсон, циркчин байлаа гэхэд согтуу хүн олсыг нь татсанаас алдаа гарсан байх жишээтэй.

Хоромхон зуурын уур бухимдаас болж ширвэтэл нэгийгээ унгаачихсан гэх мэт, их төлөв ийм явдлаас болж шийтгүүлсэн хүмүүс байх. Засан хүмүүжүүлэх ангийнхан ууланд мод хийдэг байсан юм. Аав кино гаргахаар тийшээ явахад нь би дагана. Явж ирээд ээждээ тэнд олон ах нар байна, зарим нь хүүхдээ санаад гээд намайг өвөртөлж унтсан, бас уйлж байна лээ, нулимс нь миний хацар дээр дуслаад байсан гэж хэлсэн юм. Ээж минь миний яриаг сонссоод уйлж суусан. Сүүлд дахиад хорих анги руу кино гаргахаар явахад ээж минь 70 кг-ийн шуудайтай юм өгч тэр ах нартаа өгөөрэй гэлээ.

Мөн нэг захиа бичиж өглөө. Хоёр хоног кино гаргачихаад буцахад тэнд байсан 300 гаруй хоригдол жагсч, хянагч дарга нар нь өмнө нь зогсчихсон “За Өнөрөө хүү маань буцах гэж байгаа юм байна. Өнөрөөгийн ээжийн захиаг уншиж өгье” гээд уншсан. Захидалд “Сайн байна уу, хүүхдүүд ээ. Миний хүү Өнөрөө ирээд та нарын тухай надад ярьсан юм. Эр хүн алдаж болно, би ч гэсэн олон хүүтэй, та бүхэн дахиж битгий алдаарай, хань үр хүүхэддээ хурдан очоорой, ээждээ, эмээдээ хурдан очоорой. Та бүхэндээ эгчийнх нь сэтгэл шингэсэн 300 хэдэн дотуур хувцсыг оёж явууллаа.

Та нар усанд ороод нэг удаа ч болов ээжийгээ дурсч миний явуулсан энэ хувцсыг өмсөөрэй” гэсэн байсан. Одоо бодоход гэр орон, ээж аав, эхнэр хүүхдээсээ хол уулын модонд байгаа тэр хүмүүсийн зовлонг бага ч атугай ойлгож байсан нь тэр байж дээ.

Тухайн үед дотуур өмднүүдийг хийх гэж ямар материалаар оёж байв, мөн ямар резин шургуулж хийдэг байв, миний ээж түүнийг хэдэн хоног оёсон байх вэ, хэчнээн бодсон байх вэ. Тэгээд хоригдлууд миний ээжид өөрсдийн түүсэн самар, жимсийг өгч явуулж байсан юм.
Агуу зүйл агуу сэтгэлээс эхэлдэг. Үүнийг дурдахын учир би хүмүүст бие биеэ хайрлаж яваарай. Ээжийгээ хайрлаж яваарай гэж захья.

-Одоо таны найруулагч болсон түүхийг сонирхъё. Ингэхэд аль сургуулийн “бүтээгдэхүүн” бэ?

-Би Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн ангийг төгссөн. Анх шалгалт өгөх гээд очиход кинон дотор яваад орчих шиг санагдсан. Яагаад гэвэл, миний кино дэлгэцнээс хардаг байсан мундаг жүжигчдийн зарим тэнд багшилж байсан.

Монголын бараг бүх киног үзсэн, тухайлбал “Тод магнай” киног 76, “Мандухай цэцэн хатан” киног 91 удаа гаргаад үзчихсэн надад киноны баатрууд ойр санагдалгүй яахав. Бүгдтэй нь танилцаж, хамт зургаа авахуулдаг. Хөдөө очоод ээж, аавдаа үзүүлдэг байлаа. Миний багш бурхан хүн таарсан, Х.Энхжаргал гэж манай аймгийн Хашаат сумын уугуул. Монголын бүх телевизэд ажиллаж байгаа найруулагч нарын багш нь. Багш минь өөд болсон ч тэр хүний шавь гэж дуудуулж яваадаа баярладаг, бахархдаг. Би оюутан байхдаа уран бүтээлийн замаа эхэлсэн.

2000 онд сургуулийнхаа 60 жилийн ойгоор “Хааны сүүлчийн хатан” уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан. Тэндээс маш олон зүйлийг мэдэрсэн, сурсан. Мөн кинондоо туслах дүр бүтээж, олны хэсэгт орж тоглох зэргээр нэг мэдсэн чинь 27-28 дүр бүтээчихсэн байсан /инээв/. Ер нь тэр кинонд ажилласан манай сургуулийнхан өнөөдөр бүгд ажил мэргэжлийн талбарт сайн яваа.

-Нэлээд хэдэн телевизэд ажиллаж байсан санагдана?

-Оюутан байхдаа алтан үеийн сайхан уран бүтээлчийн нэг, Ардын жүжигчин Ч.Дамдинбазар гуайн зээ хүү А.Мягмартай хамт МҮОНРТ-д ажилд орж, “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгт ажилласнаар телевизийн урлагт зүтгэсэн. Мөн оюутан байхдаа хичээлийн чөлөө заваар “Боролдой” студид найруулагч хийдэг байлаа.

Сургууль төгсөхдөө Б.Ринчен гуайн “Нууцыг задруулсан захидал” өгүүллэгээр зохиомж хийсэн юм. Түүгээрээ “Улаанбаатар кино наадам”-ын дебют шагналыг хүртсэн. Сүүлд ТВ-9 телевиз байгуулагдаж, манай сургууль дээр очиж оюутнуудын дипломын ажлыг үзээд урилгаар ажиллуулъя гэсэн. Ингээд “Нууцыг задруулсан захидал” зохиомжийн зураач Мөнхзулын хамт ТВ-9 телевизийн анхны ажилтан болж байлаа.

Тэр үед телевизийн захирлаар одоогийн “Аравт.мн” сайтын захирал Н.Дуламсүрэн эгч ажиллаж байсан. Би шашны нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж, тухайн үеийн гурван Ренбүүчий, Монголын долоон хамбын тухай нэвтрүүлэг хийж ажлаа эхэлсэн. МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх” студид байхдаа 20 гаруй зохиомж хийсэн, Л.Ванган гуайн “Цорж Сэрээнэн” С.Эрдэнэ гуайн “Малын хөлийн тоос”, “Үрэгдсэнийг хүлээгч”, Б.Лхагвасүрэнгийн “Хуримын зар” гээд. Түүндээ урамшиж сүүлд нь өөрөө зохиолоо бичиж, найруулж, дүрээ бүтээж явсан. “Хүргэн хүү”, “Төрийн нууц”, “Нутгийн чулуу” гээд миний хийсэн зохиомжууд бүгд ард түмний сэтгэлд хүрсэн.

-Английн уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” кинонд яаж яваад тоглочихов?
-Аавыгаа бурхан болсны дараа ажлаа завсарлаж гурван сар гэртээ байсан юм. Тэр үеэр нэг өдөр “Пробонд дуудаж байна” гэдэг юм байна. Би-Би-Си телевизийнхэн “ Чингис хаан” нэртэй кино хийхээр проб авсан. Тэр зунаа Хүлэг Боорчийн дүрд тоглож, 28 мянган ам.доллар авч хувийн студи байгуулж, унаа тэрэгтэй болж байлаа. Эд хөрөнгөнд өв залгамжлагч гэж ярьдаг бол би аавынхаа оюун санааны өв залгамжлагч гэж боддог.

Ингээд дүүтэйгээ хамтран “Өв залгамжлагч” нэртэй студи байгуулсан. Одоо дүү маань авч яваа. Би “Өнө мөнх гал” гэж тусдаа студи байгуулсан. Тэр үед Их Монгол Улсын 800 жилийн ой зохион байгуулах АНУ дахь хэвлэлийн төлөөлөгчөөр очиж ажиллахдаа 16 удаа нааш, цааш явж нэвтрүүлэг хийсэн. Түүний буянд түүхээ судлах, завшаан тохиосон. Манай улс гадаад ертөнцөд ямар нэр нөлөөтэй байлаг вэ гээд олон гаргалгаа гарсан. Тиймээс найруулагч хүн юм үзэх ёстой байна гэж бодож АНУ-д байх үедээ болон дараа нь 27-28 орноор явж улс орны онцлог, соёл урлаг, ёс заншлыг харьцуулж судалсан.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?
-Сэтгэл дотор асаатай явдаг сэдэв бол ээжийн тухай сайхан кино хийх. Мөн түүхэн кино хийх бодолтой байгаа. Би 30-аад зохиомж, мөн тэр хэмжээний клип, нэвтрүүлэг, гадаад орноос 60-70 сурвалжлага, нэвтрүүлэг хийсэн. Түүнийгээ уран бүтээл хийхэд хээрийн сургууль, туршлага болсон гэж бодож байгаа.

Зарим уран бүтээлч шууд сургууль төгсөөд хийж л байдаг. Тэр нь хөдөө өссөн, ядаж хүнтэй зөв мэндэлж сурсаны хувьд надад цар хүрээ багатай, чамлалттай санагддаг. Одоо би “Нууцыг задруулсан захидал” зохиомжоо түүхэн кино болгоно. Б.Ринчен гуай Б.Сумхүү найруулагчид захисан юм гэнэ лээ. Б.Сумхүү найруулагч Б.Дамчаа гуайд, Б.Дамчаа гуай надад бичгээр захиас үлдээсэн юм. Мөн “Тэнгэрийн гэсгээл” нэртэй кино хийх санаатай ч цаг үе нь таарахгүй байна.

-Урлагийн тогоонд чанагдаж яваагийнх сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийг хэрхэн харж байна?
-Сонгодог урлаг болон бусад төрөл жанр нийгмээ дагаад хөгжиж байна. Гэхдээ хүмүүс ярьдаг даа, “Кино үйлдвэрийн захирал Ж.Солонго юм хийхгүй байна” гээд. Би огт өөр бодолтой явдаг. Кино урлагийн сургууль төгсөөд би 10 жил болж байна, кино хийж сурах гээд юмаа ойлгоод явж байна. Гэтэл дөнгөж төгссөн нөхөд юм хийнэ, кино үйлдвэрийг эзэлж авна гэхчлэн ярьж байгааг ойлгодоггүй.

Бас нэг эмзэглэдэг зүйл бол Улсын драмын эрдмийн театр ес, аравдугаар анги төгсөгчид, хонхны баяраа хийж байгаа оюутнуудад “Нууц амраг чинь больё” жүжгийг 50 хувийн хөнгөлттэй үнээр үзүүлнэ гэхчлэн зарлаж байгаа нь таалагдаггүй. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд тиймэрхүү бүтээл хийгээд алдаж болно. Бүхэл бүтэн үндэсний театр тэр том найруулагчтай, улсын хэмжээний уралдаан тэмцээн шүүдэг найруулагчид тийм юм явуулж байхдаа яах вэ дээ.

Сүүлийн үед явуулж байгаа жүжгүүд нь дан хормойн явдал сурталчилж байна. “Сэтгэлд нууцлагдсан амраг”, “Оюутан охинд өрөө хөлслүүлнэ” гэх мэт жүжгүүд юу өгүүлж байна вэ. Саяхан гарсан нэгэн шинэ киноны рекламанд жаахан охин, банди хоёр “Чи муу хүүхэд гаргадаггүй сувай эм” гэж байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Түүнийг үзсэн хүүхдүүд шууд утгаар нь ойлгож авна шүү дээ.

Тиймээс урлагийнхан эх оронч баймаар байна. Монгол ёс заншил байгаль дэлхий, ахуйдаа тохируулж уран бүтээл хийгээсэй. Кино гэдэг эх орны маань тусгал. Түүнийг хүнд хүргэхдээ гадаадын хуулбар хийсвэр байдлаар хийх хэрэггүй гэж хэлмээр байна. Мөн энэ дашрамд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Архангай аймгийнхан, Хотонт сумынхандаа баярын мэнд хүргэж, сайхан наадахыг ерөөе.

Ч.Үл-Олдох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан