gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ё.Отгонбаяр: Оюутны 70 мянгыг журам батлагдсаны дараа олгоно

Боловсрол
2012-01-03
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-01-03
Энэ сараас эхлэн Монголын их, дээд сургуулиудын оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон билээ.

Үүнтэй холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас сургалтын тэтгэлэг болон Сургалтын төрийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асууж тодрууллаа.

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлыг хэлэхгүй юу?
-Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар боловсролын хуулиас гадна тусгай сангуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Сургалтын тэтгэлгийг сургалтын төрийн сан захиран зарцуулах эрхийг хуулиар зохицуулж өгөх, үүнийг дагаад Засгийн газрын журам батлагдах ёстой. Гадаад орнуудын жишгийг харахаасаа илүүтэйгээр өөрийн улс орны жишгийг саная л даа. Бид онц сурсныхаа төлөө илүү тэтгэлэг авдаг байсан шүү дээ. Энэ нь сургалтын чанарыг дэмжих сайн арга хэмжээ болох болов уу гэж бодож байна.

-Их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэгдэх тал дээр тавигдах хяналтын талаар асуудал яригдав уу. Магадлан итгэмжлэгдсэн хэрнээ чанаргүй боловсрол олгодог, сургалтын орчин, барилга байгууламж муутай сургуулиуд байдаг шүү дээ.
-Дан ганц магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын чанарыг хангах юм биш. БСШУЯ-ны зүгээс олон төрлийн хяналт шалгалт явуулж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд таван дээд сургуулийг хаалаа. Одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлэх үед улсын хэмжээнд 154 байсан их, дээд сургуулийг 95 болгосон.

-Энэ сараас олгож эхлэх 70 мянган төгрөгийг төрийн сангаас олгох юм уу? Хэзээ олгож эхлэх вэ?
-Сургалтын төрийн сангаас олгох болно. Одоогоор Засгийн газрын журам батлагдаагүй байна. Энэхүү журмыг батлахын тулд тусгай сангуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Одоо байгаа хуулиар Сургалтын төрийн сан нь зөвхөн сургалтын төлбөр олгодог. Үүнийг зохицуулж, тэтгэлэг өгөх эрхийг Сургалтын төрийн санд олгох өөрчлөлт юм.

-Хэчнээн оюутанд тэтгэлэг олгох вэ?
-Тэтгэлэг олгогдох оюутнуудын тоо журам батлагдсаны дараа тодорхой болно.

-500 мянган төгрөгийн тэтгэлгийн мөнгө сургуулиудын дансанд шилжиж ороогүйн улмаас багш нарын цалинг олгох боломжгүй болоод байгаа нь үнэн үү?
-500 мянга олгох журам их ойлгомжтой шүү дээ. Оюутнууд оршин байгаа хорооны нийгмийн ажилтанд өргөдлөө өгч, их сургуулиудаас оюутнуудынхаа мэдээллийг сургалтын санд бас өгнө. Тэгээд мэдээлэл нь таарч, нийцсэн оюутнуудын мөнгө данс руу шилжинэ. Өчигдөр данс руу шилжиж байгаа.

Б.Бат-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан