gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.30
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.30
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.30
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мод тарих хугацаа оройтох тусам ургалт нь удааширдаг

Нийгэм
2012-04-17
0
Twitter logo

Амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн дэлгэрдэг зуны улиралд ургамал ногоотой ойр байх нь жаргалтай, тааламжтай билээ.

Нийслэлийнхэн маань орон сууцныхаа гадна талбайд эсвэл гэр хорооллынхоо хашаандаа ганц ч болов мод, цэцэг тарихыг хүсч байгаа байх. Харин модыг хэзээ тарьж, хэрхэн зөв арчилж ургуулахаа тэр бүр сайн мэддэггүй.

Тэгвэл манай сонин энэ удаагийн "Нийслэлийн манлайлагчдын нэг" буландаа олон жил мод, цэцэгс тарьж ургуулж байгаа Ө.Чимгээг онцолж байна. "Эмэгтэй хүн болж төрсөн бол заавал хийх ёстой гурван зүйлийн нэг нь цэцэг тарих юм" гэж өөрийгөө тодорхойлсон Ө.Чимгээ сүүлийн арваад жил гэрийн нөхцөлд мод, цэцэг тарьж ургуулж байгаа туршлагатай нэгэн. Өнөө цагт дэлгүүрээс төрөл бүрийн цэцэг сонгон авах боломжтой болсон. Гэсэн хэдий ч энэ нь хувь хүний хүсэл сонирхол болон санхүүгийн боломжоос хамаардаг билээ.

-Та маш олон төрлийн цэцэг тарьж үржүүлжээ. Ач холбогдол нь юунд оршдог вэ?
-Бид агаарын бохирдол их хотын дуу чимээнд амьдарч байна шүү дээ. Энэ бүхний нөлөөгөөр цэвэр агаар дутагдаж байгаа нь мэдээж. Тасалгааны ургамлын гол ач холбогдол нь агаарыг цэвэршүүлэх, чийгшүүлэх, тоос шороо дуу чимээг багасгаж өгдөгт байгаа юм. Зарим ургамал агаарт буй бичил биетүүдийг устгадаг. Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг. Тиймээс айл өрх, хүн бүр амьдарч буй орчиндоо мод бут цэцэг тарих хэрэгтэй гэж боддог. Мод тарих нь өөртөө болоод байгаль дэлхийд буян болно шүү дээ.

-Гэвч хүмүүс тэр бүр нарийн сайн учрыг нь мэддэггүй. Мод тарихын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Тааралдсан олдсоноо эсвэл гоё харагдсанаа яаж арчилж хамгаалахаа мэдэхгүй тарих гэж буй оролдлого зөндөө байдаг. Тасалгааны ургамал нь халуун, дулаан орноос гаралтай учир тарих орчин нөхцлөө сайтар сонгох нь хамгийн чухал. Амьд амьтан хүнс хоолгүйгээр амьдарч чадахгүйн адил ногоон ургамал гэрэлгүйгээр удаан амьдарч чадахгүй. Тиймээс ногоон ургамал нарны гэрлийг навчаараа дамжуулан хүлээн авч түүнийг хувирган өөрт хэрэгтэй шим тэжээл болгон авдаг. Хангалттай гэрэл хүлээж авахгүй бол ургамлын өсөлт удааширч, жижигрэн өтгөн ургахаа больдог юм.

-Манайхан нийслэлдээ жилийн жилд л олон зуун модны үндэс ойгоос авчирч суулгадаг. Гэтэл тэр бүр ургадаггүй. Модыг хэдэн сард тарих ёстой вэ?
-Эрдэмтэд хөрсөнд нэмэх 13 градустай болсон үед модны үндэс сэргэдэг гэж үздэг. Монголын нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор мод тарих нь тохиромжтой. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширдаг. Мөн хүмүүс тарьсан модтой хайр найргүй ханддаг, зөв суулгаж, арчилж торддоггүйгээс гадна ижлээс нь салгаснаас гомдож, ургадаггүй тал бий. Энэтхэг улсад дал модыг маш ихээр хайрлаж, модны мөчрийг дээрээс нь доош үнээ саахтай адилаар шувтарч, өдөр болгон "иллэг" хийдэг гэж сонсож байсан. Ингэсний хүчинд 100 гаруй литр шүүс авдаг гэсэн. Мод нэгэнт амьд эсийн хувьд хэн түүнийг хайрлаж хандаж байна, түүнд үр шимээ илүү хүртээдгийн жишээ шүү дээ. Мод ургаж, навч нахиагаа дэлгэдгээс гадна хүний бусармаг үйлдэлд гомдон "уйлдаг" гэж ярьдаг юм байна лээ.

-Нийслэл хотод ямар мод илүү сайн ургах боломжтой бол. Халуун оронд ургадаг моднуудыг энд авчраад шууд тарьж болох уу?
-Халуун оронд ургадаг моднуудыг манайд тарихад бэрхшээлтэй. Учир нь манай орон эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Харин шинэс, улиас, хайлаас, гацуур зэрэг мод сайн ургана. Модыг хооронд нь дөрвөөс таван метрийн зайд тарих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн хүмүүс мод тарихдаа алддаг зүйл бол нүхийг нь багадуулдаг явдал. Ихэнхи модыг 60-80 см-ийн голчтой, 80 см-ийн гүн нүх ухаж тарих ёстой. Усалгааны хувьд анх тарьсан модоо эхний өдөр нь 60-80 литр усаар услах ёстой байдаг.

-Та уншигчдад мод тариалахыг уриалж нэг сайхан үг хэлэхгүй юу?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, хүмүүс элдэв хорт хийн дундаас агаар олж амьсгалах гэж ядаж байгаа. Нэг мод тарих нь нэг насны буян гэж ярьдаг. Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг шар будаа тогтохтой адил ховор тавилан гэдэг. Мод ургана гэдэг ч бас түүнтэй адилхан аж. Ухсан нүхэнд улиас хатгачихаад "ургана уу, байна уу өөрөө мэд дээ" гээд орхичихвол нэг насны буян биш. Харин цэцэг нь эзэндээ сайн энергийг хуримтлуулж, сэтгэлийн эрч хүч бэлэглэдэг аж. Тиймээс уншигч та бүхнийг олон төрлийн мод, бут, цэцэг тарихыг уриалж байна.

Ө.Бота

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан