Их, дээд сургуулиудаас танилцуулсан сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг БШУЯ энэ сарын 27-нд шийдвэрлэх болжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 19-нд их, дээд сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад төрийн өмчийн МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, ЭМШУИС болон бусад хувийн их, дээд сургуулиудын захирал, төлөөлөгч нар оролцож, сургалтын төлбөрөө хэрхэн нэмэх талаар танилцуулжээ. Одоогийн байдлаар дээрх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 25-50 хувиар нэмэх шийдвэр гаргаад байгаа юм.
Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиудыг төлбөрөө 15 хувиас хэтрүүлэн нэмэхгүй байх шийдвэрийг салбар яамны сайд гаргаж байсан. Харин энэ жилд өнөөдрийн байдлаар ямар нэг шийдвэр, хязгаар гараагүй байна. Тэгэхээр захирлуудын санал болгосон хэмжээгээр бол сургалтын төлбөр 1.5 саяас 3 сая төгрөгт хүрч мэдэхээр байгаа юм.
Дээрх уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөр ажиллах хугацаандаа их, дээд сургуулиудын санхүүгийн асуудалд онцгой анхаарахаа илэрхийлж хувийн, улсын сургууль гэж ялгалгүй анхаарал тавихаа мэдэгдэж байсан. Харин сургалтын төлбөр нэмэх тухайд оюутнуудтай тохиролцох хэрэгтэй гэдгийг хэлж байв.
Харин энэ талаар Монголын оюутны холбооноос байр суурийг нь тодруулахад "Сургуулиуд төлбөрөө 50 хүртэл хувиар нэмнэ гэдгийг тууштай эсэргүүцнэ. Яагаад гэвэл нэг хэсэг ард түмний эрх ашгийн төлөө нөгөө хэсэг ард түмнийг хохироож болохгүй. Тодруулбал, сургуулиуд Засгийн газраас шийдвэрлэсэн багш нарын цалинг нэмэх асуудлыг хэрэгжүүлэхийн тулд оюутны нэг кредит цагийн төлбөрийг ийм хэмжээнд нэмэх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа.
Гэтэл Засгийн газрын шийдвэрийг оюутнуудаар хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Үүнийг өөр талаар зохицуулах ёстой. Нэмэгдлийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж эсэргүүцлээ илэрхийлнэ. Нэг ч оюутан хичээлдээ суухгүй байхад сургууль яаж ажиллаж, багш хэнд хичээл заах юм бэ" гэж МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл ярьж байв.
Н.Гантуяа