gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах үйлчилгээтэй эм оруулсан гэх маргаан үүсэв

Г.Тэгшсүрэн
Эрүүл мэнд
2024-04-15
29
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  16 цаг 31 минут
2024.04.15

УИХ-ын  Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий  Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Уналт, таталтын эсрэг эмийн жагсаалтад тураах эм орсон гэж шинжээч танилцууллаа. Энэ ямар учиртай вэ” гэж асуув. Үүнд Эрүүл мэндийн дэд сайд З.Энхболд хариуллаа.

Тэрбээр “Би 2022 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тухайн оны 6 сард уналт таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Энэ хүрээнд 44 нэр төрлийн эмийг хөнгөлсөн. Ингэхдээ 0-18 настай унаж, татдаг хүүхдийн хэрэглэх эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх, насанд хүрэгчдийг 70 хувь хөнгөлөх тогтоолыг гаргасан.

Явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй.

Хөнгөлөлтөд оруулсан 44 эмээс шахмал, уусмал хоёр эмийн талаар ярьж байна. Л карнитин эмийг хүүхдийн уналт, таталтад нэмэлтээр хэрэглэдэг. Тодруулбал, төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлагдах хам шинж, явдлын тэнцвэр, хэм алдагдах үед үүнийг хавсрах байдлаар хэрэглэдэг. Шууд тураах үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй” гэв.

Хүний эмийн зөвлөлийн дарга асан Ц.Эрдэмбилэг “Зөвлөл 2022 оны 7 сарын 25-ны өдөр  хөнгөлөлттэй 44 эмийн асуудлыг хэлэлцсэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.  Л карнитин гэдэг эмийг АНУ-ын 1998 оноос хүүхдийн эпилепсид хэрэглэсэн үр дүнгийн судалгаа байгаа. Уналт, таталтын эсрэг эм, эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн элгэнд үзүүлэх нөлөөг багасгадаг гэдэг судалгаа ч бий” гэв.

Хянан шалгагч “Хүний эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцуулъя. Хүний эмийн зөвлөлийн хуралд оролцсон, Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Т.Болормаа энэ эмүүдийн талаар ярьжээ. Нэгдүгээрт, сабрил нярай хүүхдийн үргэлжилсэн таталтад хэрэглэдэг. Хоёрдугаарт, үндсэн 44 эмийн жагсаалтад хүүхдэд хэрэглэдэггүй эм нэлээн хэд байна. Тухайлбал, Л карнитин гэжээ. Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн өөрөө энэ эмийг уналт таталтад хэрэглэдэггүй гэсэн байна. Мөн нэмэлт тайлбар хэлэхэд, одоо хүчинтэй байгаа уналт, таталтын эсрэг эмнэлзүйн удирдамж, зааварт уг эм ороогүй байгаа” гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас “Яах аргагүй хэрэгцээ байна гэдгийг судалгаагаар тогтоосон тул Хүний эмийн зөвлөл хэлэлцээд энэ эмийг жагсаалтад багтаасан” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан