gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СХД-ийн 12-р сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Бизнес
2023-08-03
247
Twitter logo

Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй сургуулиудын барилгын талбай дээр сургуулийн гурван ээлж болон цэцэрлэгийн хүртээмжийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Э.Батшугар, Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин нар холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, зарим чухал шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, СХД-ийн 18-р хорооны 12-р сургуулийн шинэ барилгын ажил удаашралтай байгаагаас 3000 орчим хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. 2023 оны төсөвт 1.3 тэрбум төгрөгийг баталсан нь барилгын ажлыг гүйцээхэд хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас дотоод зохицуулалт хийж санхүүжилтийг нь яаралтай бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ингэснээр сургуулийн барилгыг энэ хичээлийн жилд хэсэгчлэн ашиглалтад оруулж, сурагчдаа хүлээн авах тохироог гүйцэтгэгч компанитай өчигдөр хийсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар:

- "12-р сургуулийн ажлыг Засгийн газраас дотооддоо зохицуулалт хийгээд санхүүжилтийг нь бүрэн шийдье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ бол уламжлалт бус шийдэл гэж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр 3000 хүүхдийн эрх ашиг хамгийн эхэнд тавигдах ёстой. 2023 оны төсөвт энэ сургуульд 1.3 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ дотооддоо зохицуулалт хийгээд 11 сарын 1 гэхэд А блок буюу хичээлийн танхимуудыг ашиглалтад оруулъя гэсэн шийдэлд хүрлээ. Гүйцэтгэх компани гүйцэтгэлээ гаргаад өгвөл хөрөнгийг нь бүрэн гаргаж өгөхөөр боллоо" гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

- "Яагаад нийслэлийн хэмжээнд 47 сургууль гурван ээлжинд орох нөхцөл үүссэн бэ гэхээр шалтгааныг нь зөв олох ёстой. Би 3 асуудал байна гэж харж байгаа.

Нэгдүгээрт улсын хэмжээнд 1-р ангид 75 мянган хүүхэд орж байхад 12-р ангийг 32 мянган хүүхэд төгсөж байна. Жил бүр 32-36 мянган шинэ суудлын асуудал үүсэж байна гэсэн үг улсын хэмжээнд.

Хоёрдугаарт, олон жилийн хөрөнгө оруулалтын буруу төлөвлөлтүүд хийгдсэн яг 3 ээлжийн эрсдэлд орох гэж байгаа сургуулиуд дээр хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор төлөвлөж чаддаггүй.

Гуравдугаарт, хотын олон жилийн бодлого төлөвлөлтийн алдаа байна. Томоохон хорооллууд ажил эхлэхдээ дандаа сургууль цэцэрлэгтэй байна гэж ажлаа эхлүүлчхээд улсын комисст хүлээлгэж өгөхдөө хэсэгчлээд хүлээлгээд явчихдаг. Энэ гурван асуудлыг Засгийн газар шийдье гээд явж байна" гэсэн юм.

Мөн СХД-ийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг яаралтай солих, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан