gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амны хөндийн эрүүл мэнд муу бол хожим хүүхдийн сурлагад сөрөг нөлөөтэй

Зөвлөгөө
2023-08-02
246
Twitter logo

Шүдний өвчлөл (шүд цоорох) нь хүүхдэд түгээмэл тохиолддог архаг өвчний нэг юм. Үүнээс сэргийлэх боломжтой ч ихэнх хүүхдийн шүдийг арчлахгүйгээс нэг л мэдэхэд шүд нь өвчилсөн байдаг.

Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь хожим хүүхдийн сурлагад сөрөг нөлөөтэй, хэл яриан нь дорой болох үр дагавартай юм.

Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадлыг хүүхдэд бага наснаас хэвшүүлснээр шүд цоорох өвчнөөс сэргийлэх эсвэл өвчлөлийг бууруулах боломжтой. Зарим эцэг эх хүүхдэд өөрийн аяга тавгаас, өөрийнхөө халбагаар хоол өгөх, амнаасаа хоол дамжуулан өгдөг. Ингэснээр  шүлсээрээ олон тооны нян, бактерийг дамжуулдаг.

Хүүхдийн амны хөндийг нямбай зөв цэвэрлэж байхгүй бол элдэв нянгууд шүдний пааланг гэмтээж, шүдний хөндийд нэвтэрнэ. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч цоорсон шүдтэй бол хүүхдийнхээ шүдийг бүр илүү гэмтээдэг. Амнаасаа хооллохгүй байх нь зөвхөн шүд цооролт ч биш хүүхдэд харшил үүсэх эрсдэлийг ч бууруулна. Хэрэв эцэг эх нь багтраа (астма), хоолойн үрэвсэл, ханиадтай бол нэг аяга тавгаас хооллох нь хүүхдэд харшил үүсгэх эрсдэлтэй юм.

Таны хүүхэд хэдэн шүдтэй байх ёстой вэ?
Хүүхдийнхээ насалсан сараас 4-ийг хасахад байвал зохих шүдний тоо гарна. Жишээ нь, 10 сартай хүүхэд 6 орчим шүдтэй, гурван настайдаа 20 сүүн шүдтэй байна. Хүүхдийн сүүн шүд хэлд орох, идэхэд оролцдог тул маш чухал. Зургаан настайгаас сүүн шүд унаж, ясан шүд цухуйна. Энэ үед хүүхдийн хооллох дэглэм нь насанд хүрсэн хүнийхтэй төстэй болно.

0 -12 сартайд:
Хүүхдийг аманд нь угжтай унтуулж болохгүй. Шөнөжин амандаа сүүтэй унтвал шүдний пааланг гэмтээдэг.
Шүдний гадарга дээр сэв суувал даруй шүдийг цэвэрлэж эхэлнэ. Зөөлөн үстэй, жижиг шүдний сойзыг усанд дүрж угаана (шүдний оо хэрэглэхгүй).
Зургаан сартайгаас аяганаас уулгаж сургана.
12 - 18 сартайд:
Хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа зөөлөн үстэй сойзоор, усаар угаана, шүдний оо хэрэглэхгүй.
12 сартайгаас хүүхэд шингэнийг өөрөө аягаар ууна.

18 сар - 5 нас:
Бага зэрэг флорид бүхий шүдний оо хэрэглэж эхэлнэ. Сойзон дээрээ самрын хэмжээтэй шахаж угаана.
Хүүхдийг 8 нас хүртэл өдөрт хоёр удаа шүдийг нь угаалгана.
Ус, сүү хамгийн зохистой ундаа юм. Тослог багатай сүүг хоёроос дээш насны хүүхдэд өгнө.
18 сартайгаас хүүхдийг амны хөндийн үзлэгт хамруулна. Үзлэгийг өрхийн эмч сувилагч, хүүхдийн эмч, шүдний эмч хийнэ.

Хүүхдийнхээ шүдийг хамгаалъя!
12 сар хүртэл хүүхдэд жимсний шүүс уулгахгүй байх, шинэ жимс өгөх хэрэгтэй. Зажлах нь шүлс ялгаруулах ба энэ нь шүд цоорохоос хамгаалдаг. Хүүхдэд ус болон сүү уулгах нь хамгийн тохиромжтой ундаа болдог. Хоёроос дээш насны хүүхдэд тослог багатай сүү өгөх ба 2 нас хүрээгүй хүүхдэд ердийн тослогтой сүү өгнө.

Хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, энергийн ундаа, витаминтай ус гэх мэтийг хязгаарлаарай. Хүүхдийн шүд цоорох, таргалалтын эрсдэлийг бууруулахад түргэн хоол, их чихэрлэг хүнсийг хязгаарлах хэрэгтэй.

Хүүхдийн шүд цооролтоос сэргийлэхэд тустай хоол хүнс

Бяслаг: Бяслаг амны хөндийд бактерийн өсөлтийг бууруулах орчныг бүрдүүлдэг (хүчил шүлтийн түвшин нэмэгдүүлдэг). Энэ нь шүдний эргэн тойронд шүлтлэг бүрээс үүсгэж цооролт үүсэхээс сэргийлнэ.

Үзэм: Буйлыг бэхжүүлж, нянгуудыг багасгадаг, гэхдээ шүдний гадаргад наалдамхай тул идсэнийх нь дараа сойздож угаах хэрэгтэй.

Эслэгээр баялаг хоол хүнс: Олон тооны эслэг агуулсан хоол хүнс

Алим: Их хэмжээний эслэг агуулдаг, аманд шүлс гоожиход тусалснаар шүдэнд хоол хүнс хуралдахыг багасгадаг.

Лууван: А аминдэмээр баялаг тул шүлсэн дэх дархлааны бодисыг дэмждэг. Лууванд байдаг бодисууд нь шүд цооролтоос хамгаалдаг.

Өндөг: Шүдний эрдэсжилтийг хангахад шаардлагатай уураг, кальци, А, Д аминдэм зэргийн эх үүсвэр болдог. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Сүү: Хүүхдийн шүд хорхойтохоос урьдчилан сэргийлдэг. Амны хөндийн шүлтлэг чанар буурахаас сэргийлэх ба шүдний эрдэсжилтэд чухал ач холбогдолтой кальцийн баялаг эх үүсвэр юм.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлтгэн гаргасан "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд  эцэг эх, асран хамгаалагчдад туслах гарын авлага"-аас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан