Их Британид анх удаа салхин сэнс байгалийн хийгээр ажилладаг дулааны цахилгаан станцаас илүү их эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Лондонгийн Империал коллежийн судалгаагаар энэ оны эхний гурван сард салхин цахилгаан станцууд тус улсын нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг үйлдвэрлэжээ.
Үүний зэрэгцээ дөрөвдүгээр сард нарны эрчим хүч мөн их хэмжээгээр гарган авсан талаар тус улсын цахилгаан эрчим хүчний сүлжээг удирддаг National Grid компани мэдээлсэн байна.
Их Британи 2035 он гэхэд бүх цахилгаан эрчим хүчийг нүүрсустөрөгчийн ялгаруулалтгүйгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Империал коллежийн эрчим хүчний судлаач Иан Стаффелл "Эрчим хүчний чулуужсан түлшгүй системд хүрэхэд саад бэрхшээл байсаар байгаа ч салхи анх удаа хийг давсан нь үнэхээр чухал үйл явдал юм" гэжээ.
Их Британийн салхины эрчим хүчний ихэнх хувийг далайн эрэг дээрх салхин цахилгаан станцууд үйлдвэрлэдэг байна. 2015 оноос Англид хуурай газрын салхин сэнс шинээр суурилуулахыг хоригложээ.
Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад чухал ач холбогдолтой, тэр дундаа өнгөрсөн онд түүхэд байгаагүй халуун жил болсон тус улсад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.
Тус улсад нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа аж. 2023 оны эхний улиралд Их Британийн цахилгаан эрчим хүчний 42 хувийг сэргээгдэх эрчим хүч, 33 хувийг чулуужсан түлшнээс үйлдвэрлэжээ.
Эх сурвалж: ВВС