gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Батнасан: Хамтын хүчин чармайлтаар ирээдүйн ажлын байранд тохирох мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

gogo.mn
Боловсрол
2023-05-13
1294
Twitter logo

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Н.Батнасантай төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар ярилцлаа.

-Тун удахгүй их дээд сургуулиудын оюутнууд төгсөж мэргэжлийн дагуу ажилтан болох өдөр ойртож байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал ямар байдаг вэ?

-МУИС-ийн Бизнесийн сургууль нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа хүүхэд бүрийн элсэн суралцахыг хүсдэг сургуулиудын нэг байх гэж боддог. Мөн МУИС-д орж ирсэн хүүхдүүд улсын хамгийн шилдэг багш нараар хичээл заалгаж төгсдөг. Тэр утгаараа чадварлаг мэргэжилтнүүд болж бэлтгэгддэг. Манай сургуулийн төгсөгчдөд ажил олдохгүй байх гэсэн ойлголт бараг үгүй. Гэхдээ тэдэнд төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадаж буй эсэх, өөрийн хүссэн ажлаа чадаж байна уу гэсэн хоёр асуудал тулгардаг. Бидний хувьд эдгээр асуудалд илүү анхаарах ёстой гэж бодож байна.

-Та бүхэн төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих тал дээр ажил олгогчидтой хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин их сургуулийн чанар чансааг илтгэх чухал үзүүлэлт. Төгсөж гарсан оюутнаа ажлын байраар хангах тал дээр их сургуулиуд бодлогын хүрээнд авч үзэх асуудал. Ер нь аль ч улс оронд их сургуулийн төгсөгчид ажлын байраа өөрсдөө л эрж хайж олдог. Гэхдээ оюутан өөрийн чадал чансаа,  хүсэл сонирхолдоо нийцсэн ажилд орох хэцүү. Нөгөө талаас, ажил олгогч өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн ажилтныг олох ч  хэцүү. Иймд бид төгсөгч болон ажил олгогч хоёрыг хооронд нь холбож өгөхийг үр дүнтэй ажил хэмээн үзэж энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалыг бий болгохыг зорьж байна. Энэ арга хэмжээ сургууль, төгсөгч оюутан, ажил олгогч нарын аль алинд нь чухал хэрэгцээтэй тул цааш цаашдын жилүүдэд илүү өргөн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Төгсөгчдийг ажлын байранд бэлтгэх, ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх талаар сургуулийн зүгээс ямар ажлууд хийж байгаа вэ?

-Бид шинжлэх ухаан, техник технологийн эрс түргэн өөрчлөлтийн үед аж төрж байна. Хиймэл оюун ухаан олон мэргэжлийг алга болох шинжтэй боллоо. Манай салбарт ч энэ асуудал тулгараад эхэллээ. Жишээ нь манай орны банкны салбарт М банк гэж харилцагч банкны ажилтантай нүүр тулан уулзах шаардлагагүй, салбаргүй банк үүслээ. Орчуулгыг хиймэл оюун ухаанаар хийдэг хэрэгслүүд гарч эхэллээ. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлд программ хангамж олон ажлын байрыг үгүй хийлээ. Ер нь цаашид техник технологийн хөгжил дэвшилд түрэгдэн устаж үгүй болох мэргэжлүүд, ажлын байрууд нэлээд олон байна.

Хиймэл оюун ухаан олон мэргэжлийг алга болох шинжтэй боллоо.

Тиймээс бидний хувьд орчин үеийн техник технологийн ололттой сургалтынхаа үйл ажиллагааг хэрхэн яаж хослуулах вэ гэдэг нь амин чухал асуудал боллоо. Тийм учраас бид техник технологийн ололтыг сургалтад нэвтрүүлэх тал дээр ойрын жилүүдэд тодорхой зорилго чиглэлтэй, томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Үүнийг бид дангаараа хэрэгжүүлэхэд төвөгтэй. Бидний төгсгөж гаргасан мэргэжилтнүүдийг ажил олгогчид цаашид авч ажиллуулах учраас ажил олгогчидтойгоо хамтран хэрэгжүүлэх нь чухал. Бидний хамтын хүчин чармайлтаар ирээдүйн ажлын байранд тохирох мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж харж байгаа.

-МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд ажил олгогчид хэрхэн оролцдог вэ?

-МУИС-ийн сургалтын бодлогыг тодорхойлдог гол байгууллага нь эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн хороо байдаг. Хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнд ажил олгогчдын төлөөллийг оруулж ажиллуулдаг журам нэлээд эртнээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл ажил олгогчид маань хөтөлбөрт ямар шаардлага тавих вэ гэдэг дээр санаа бодлоо илэрхийлэх бүтцийг бий болгосон. Энэ бол албан ёсны бүтэц. Албан бус бүтэц гэх юм бол төгсөгчдөөс, ажил олгогчдоос авдаг уламжлалт судалгаанууд бий. Манай төгсөгчдийн холбоо ч энэ тал дээр ажилладаг. Манай төгсөгчид тодорхой хугацааны дараа өөрсдөө ажил олгогчид болчихдог тул тэдний санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж, бид нягт холбоотой хамтран ажилладаг.
 
-2023.05.16-ны өдөр МУИС-ийн ЭЗС, БС-ийн төрсөн өдөр тохиож байна. Сургуулиа амжилттай төгссөн, ажиллаж байгаа, төгсөгчдөдөө болон ахмад багш нартаа зориулж та юу гэж хэлэх вэ?

-Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд 1947.05.16-ны өдөр МУИС-ийн нийгмийн ухааны салбарт анх эдийн засгийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэж эхлэх тухай тушаал гарсан. 1947 онд элссэн  тэдгээр оюутнууд 1951 онд сургуулиа төгссөн. Бид 2000-аад оны эхэн үед үед архивын баримт материалтай танилцаж байгаад СнЗ-ийн тогтоолыг гаргасан 5 сарын 16-ны өдрийг сургууль байгуулагдсан өдөр гэж үзэж, 2004 оноос сургуулийн төрсөн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Сургууль болон төгсөгчдийн нягт хамтын ажиллагаа манай сургуулийн хөгжилд үнэ цэнийг бүтээнэ.

Энэ өдөр бол манай сургуулийг төгссөн төгсөгчид, оюутан суралцагчид, ажиллаж байсан болон ажиллаж буй багш ажилтан бүрийн хувьд тэмдэглэлтэй сайхан өдөр юм. Сүүлийн жилүүдэд бид энэ өдрөө МУИС-ийн Эдийн засаг Бизнесийн сургууль төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Мөн тухайн жил тэгш ой нь таарч байгаа төгсөгчид маань уулзаж сургууль төгссөн ойгоо тэмдэглэх, төгсөгчдийн спортын их наадмыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах болсон. Сургуулийн зүгээс тэмдэглэлт өдрөөрөө оюутнууддаа зориулсан  “JOB FAIR” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнийг ойдоо зориулан бидний зүгээс төгсөгчдөдөө, оюутнууддаа зориулан өргөн барьж буй бэлэг гэж ойлгож болно.

Сургууль болон төгсөгчдийн нягт хамтын ажиллагаа манай сургуулийн хөгжилд үнэ цэнийг бүтээж бий болгоно гэдэгт итгэж байна. 2023.05.16-ны өдөр  зохион байгуулагдах “JOB FAIR” арга хэмжээнд хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.

Эцэст нь, МУИС-ийг эдийн засаг, бизнесийн чиглэлээр төгссөн мянга мянган төгсөгчид, оюутнууд, ажиллаж хөдөлмөрлөж байсан болон одоо ажиллаж буй багш ажилтнууддаа бүгдэд нь сургуулийнхаа төрсөн өдрийн мэндийг хүргэе.

-Ярилцсанд баярлалаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан