Ажлын шаардлагаар хувийн сургуулиар оров. Сургууль, анги танхим нь цэвэрхэн, саруулхан, нэг ангид дээд тал нь 20 хүүхэд суралцаж байна. Бага ангийн нэгэн сурагчийн гар нь өвдсөн тухай англиар хэлбэл багш хариуд нь “Don't worry” гэж хэлээд сандалд нь суулгав. Сургууль доторх бүх хаяг англи тайлбартай юм. Тэнд багш, сурагчид, найзууд хоорондоо энэ хэлээр ярихтай элбэг таарах аж.
Энэ бүхнийг буруутгах гэсэнгүй, буруу ч үгүй. Харин, хүүхэд бүр ийм таатай орчин нөхцөлд сураасай, тэгээд сурахаас өөр санаа зовох зүйлгүй орчинд амьдраасай гэх тийм нэг хөндүүр хүсэл тээсээр тэндээс буцав.
Тэр өдөр харихдаа төрийн өмчит сургуулийн сурагчдын харих замыг өмнөх өдрүүдийнхээс илүүтэйгээр анхааралтай ажиглав. Автобусанд чихцэлдэж, өөрөө дөнгөж дөрөвдүгээр анги гэх ч нэгдүгээр ангийн дүүгээ хөтлөөд гарцаар зам гарах жаал хүү. Хичээлээ тарж ирээд худгаас ус авна, хариад хоолоо хийнэ гэх ч хэвлүүхэн “томчууд” гэр хорооллын гудамжинд таардаг л юм.
Энэ сэдвийг бүгд сонссоор магадгүй дөжирчээ. Гэвч энэ хэвээр нь орхилгүй, хүн бүр энэ асуудалд оруулж чадах өөрийн хувь нэмрийг эргэцүүлэх нь чухал байна.
Энэ ядмаг харьцуулалт бол эгэл амьдрал дунд, энэ хотод бий болсон боловсролын тэгш бус байдалд нөлөөлж буй бодит дүр зураг юм.
Монгол Улсын иргэн болж төрсөн хүүхэд бүр адил, тэгш сурч боловсрох эрхтэй. Гэвч амьдралын боломжтой, арай илүү гараанаас эхэлсэн нь нэг өөр боловсрол, аав ээж нь хөдөлмөр эрхэлдэггүй, архины хамааралтай гэр бүлд төрж, өссөн нь бас өөр боловсрол эзэмшиж байгаа нь харамсалтай нь энэ нийгмийн үнэн. Үүнээс үүдэж боловсролын тэгш бус байдал бий болж байна. Энэ сэдвийг бүгд сонссоор магадгүй дөжирчээ. Гэвч энэ хэвээр нь орхилгүй, хүн бүр энэ асуудалд оруулж чадах өөрийн хувь нэмрийг эргэцүүлэх нь чухал байна.
Улсын хэмжээнд өнөөдөр төрийн өмчит 688, хувийн өмчит 171 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 6-18 насны 746 мянган хүүхэд сурч байгаа. Хүүхэд бүр даарахгүй, өлсөхгүй, хичээлээ хийхдээ хуруугаа үлээж дулаацдаггүй тав тухтай гэр оронтой, дэвтэр харандаа нь хангалттай хүрэлцээтэй, өмсөх дүрэмт хувцастай, үүрэх цүнхтэй байх ёстой. Гэтэл энэ мэт энгийн, наад захын хэрэгцээг нь хангаж өгөх боломжгүй амьдралтай нь цөөнөөсөө олон болсоор байна. Нийгэмд ядуурал газар авах тусам улс орны хөгжил уруудан доройтох эрсдэл нэмэгдэнэ.
Тиймээс ядуурлыг бууруулж, иргэдийг тогтмол цалин хөлстэй ажлын байраар хангаж, аливаад хандах хандлага сэтгэлгээг шинэ түвшинд хүргэж, нийгмийг соён гэгээрүүлэх, идэвхжүүлэх ажлыг хийж, хэрэгжүүлж, хүүхэд бүр нэг гараанаас эхэлж, тэгш боловсрол эзэмших боломжийг эрж, хайж эрэлхийлэх санаачилгад компани, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг Мобиком Корпораци уриалж байна. Боловсролын тэгш бус байдлын үндэс нь ялгаатай гараа. Ижил, тэгш гараанаас эхлэх нь ирээдүйн маш том хөрөнгө оруулалт юм.
GoGo.mn сайт боловсролын тэгш бус байдлын талаарх асуудлыг “ГУТАЛ” цувралаараа үргэлжлүүлэн хөндөх болно.