gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СЗХ: МХБ-д бүртгэлтэй ХК-иудын кодексийн хэрэгжилт 2023 онд 17.1 хувиар өссөн

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2024-02-01
2
Twitter logo
Bloomberg TV Mongolia
2
Twitter logo
Эдийн засаг
2024-02-01
СЗХ: МХБ-д бүртгэлтэй ХК-иудын кодексийн хэрэгжилт 2023 онд 17.1 хувиар өссөн Зургийг: С.Батсайхан

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компаниудын кодексийн хэрэгжилтийн давтан үнэлгээ 23.8 хувиар, II ангилалд бүртгэлтэй компаниудынх 20.7, III ангиллынх 1.0 хувиар өсжээ.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 104 хувьцаат компанийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 оны эцсийн байдлаар 17.1 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад анхны үнэлгээг хийж, тайлангийн хариугаар хугацаатай үүрэг бүхий албан тоот хүргүүлснээр 56 компанийн давтан зайны үнэлгээг кодексийн хавсралт болох асуулгын маягтын дагуу гүйцэтгэж, оноогоор үнэлжээ.

Кодексийн хэрэгжилтийн давтан үнэлгээгээр 56 хувьцаат компанийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ дунджаар 15.2 хувиар өссөн байна.

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй 25 компанийн үзүүлэлт 23.8 хувиар өссөн нь бусад ангилалтай харьцуулахад өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болжээ. Харин II ангилалд бүртгэлтэй 20 компанийн кодексийн хэрэгжилтийн давтан үнэлгээ 20.7 хувиар,  III ангилалд бүртгэлтэй 11 компанийн давтан үнэлгээ 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зах зээлийн үнэлгээний хувьд 100 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй компаниудын үнэлгээ 87.9 хувиар өссөн буюу өндөр дүнгээр өссөнийг онцолж болохоор байна.

Хамгийн сул хэрэгжсэн компанийн засаглалын үзүүлэлтэд I ангилалд бүртгэлтэй компаниудын хөрөнгө оруулагчтай харилцах хөтөлбөр, гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал урамшууллыг олгох гүйцэтгэлийн шалгуур сул байна.

II, III ангиллын компаниудад цахим хуудасны шинэчлэлт, ТУЗ-ийн гишүүдэд зориулсан чиглүүлэх болон чадваржуулах сургалт, гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал урамшууллыг олгох гүйцэтгэлийн шалгуур сул байна гэж дүгнэжээ.

Харин гурван ангилал тус бүрд ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого, журмын зохицуулалт сайн хэрэгжилттэй гэж үнэлэгдсэн. Түүнчлэн I болон II ангилалд бүртгэлтэй компаниудад “шүгэл үлээгч”-ийн тогтолцоо болон авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх зохицуулалтууд нь сайн хэрэгжилттэй байгаа аж.

О.Нарантуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан