- “Президент спорт цогцолбор"-ын протоколыг албажууллаа.
- Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” барина.
- Төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.
Энэ төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколыг албажуулах ёслолын үйл ажиллагаа /2023.09.01/-ний өдөр болжээ.
Протоколд Монгол Улсыг төлөөлж Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БНХАУ-ыг төлөөлж Хятадын үндэсний олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Жаохүй нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Протоколд хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийн судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажил болон төслийн менежмент, ашиглалттай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэжээ.
Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад Улсын “Тонг Жи Их Сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн”-ийн багтай хамтран гүйцэтгэсэн байна.
Тус цогцолбор нь 58. 560 м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулна.
Хүүхэд залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлж, олон улсын тэмцээн, олимп, тив, дэлхийн уралдаанд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэхэд ач холбогдолтой юм.