“Chanel”-ийн дунд хэмжээтэй гар цүнх Францад 10,400 ам.доллароор зарагдаж байна.
“Chanel” брэнд жилдээ хоёр удаа буюу гуравдугаар болон есдүгээр сард гар цүнхнийхээ үнийг өөрчилдөг. Өнгөрсөн гуравдугаар сард тус компани олон улсад борлуулж буй гар цүнхнийхээ үнийг дунджаар найман хувиар нэмснийг тус компанийн Санхүүгийн албаны дарга Филипп Блондио ярилцлагадаа онцолжээ.
Одоогоор “Chanel”-ийн дунд хэмжээтэй гар цүнх Францад 10 мянга 400 ам.доллар буюу 9700 еврогоор худалдаалагдаж байгаа аж. Энэ нь нэг жил хагасын өмнөх үетэй харьцуулахад 2000 орчим ам.доллароор нэмэгдсэн дүн юм. Харин “Hermes”-ийн 25 см-ийн урттай “Birkin” гар цүнх 8500 орчим ам.доллароор зарагдаж байна.
“Chanel” бүтээгдэхүүний үнийг өсгөх бодлогоо орц-зардлын инфляцтай уялдуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэхдээ валютын хэлбэлзлийг мөн харгалзан үзэх юм байна. “Chanel”-ийн Санхүүгийн албаны дарга Филипп Блондио “Бид 2023 оны үлдсэн хугацаанд бүтээгдэхүүний үнээ нэмэх эсэх нь дээрх хоёр хүчин зүйлээс шалтгаална” хэмээн онцолсон байна. Мөн гуравдугаар сард бүтээгдэхүүний үнэ улс орнуудад өөр өөр дүнгээр өссөнийг дурджээ. Тус компани нэг ижил барааны бүс нутгууд дахь үнийн зөрүүг бууруулахыг зорьж байгаа аж.
2022 онд нэгж бүтээгдэхүүний борлуулалт өсөж, үнэ нэмэгдсэнээр “Chanel”-ийн борлуулалт 17 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гар цүнхний үнийг инфляцтай уялдуулан нэмсэн гэдгийг Филипп Блондио онцолж байлаа.
“Chanel” брэндийн гар цүнхний үнэ, тэр дундаа алдарт урт оосортой, судалтай гар цүнхнийх нь үнэ ирэх есдүгээр сард дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тус компани мэдээлээд байна.