Уурхайн үйл ажиллагаанд тогтвортой газар ашиглалт, аюулгүй орчин, эдийн засгийн үр өгөөж чухал нөлөөтэй. Эдгээрийг сайжруулахын тулд уурхайн дэд бүтцийн байгууламжийг татан буулгаж, нөхөн сэргээх нь шаардлагатай алхмуудын нэг юм.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хаалтын төлөвлөлтийг уурхайн төслийн эхний үе шат буюу олборлолт эхлэхээс өмнө батлуулсан байхыг шаарддаг. Үүний дагуу “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит компани Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг MERIT төслийн дэмжлэгтэйгээр боловсруулжээ. Тус төсөл нь Канадын гадаад хэргийн яамны санхүүжилттэй бөгөөд 2021 оны есдүгээр сараас энэ оны зургаадугаар сар хүртэл нийт хоёр үе шаттай хэрэгжиж дуусжээ.
Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг тогтвортой, дахин ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд нөхөн сэргээх үйл ажиллагааг хийснээр нутгийн иргэд болон экосистемд эерэг нөлөөтэй аж.
Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад үйл ажиллагаа эхлэхээс ч өмнө хаалтын төлөвлөгөөг боловсруулдаг.
Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээний нээлтэд Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Катрин Ивкоф үг хэлэв. Олон улсын сайн туршлагад уурхайн хаалтын зардлыг үйл ажиллагаа эхлэхээс өмнө тооцоолж, олборлолтын явцад хуримтлуулдаг байна.
Салхитын орд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог. MERIT төслийн захирал Р.Алтангэрэл төлөвлөгөөг боловсруулах явцад тус сумын иргэд чухал оролцоотой байсныг онцлов. Салхитын мөнгө, алтны ордын ашиглалт цаашид 8-10 жилийн хугацаанд үргэлжлэх хэдий ч хаалтын төлөвлөлтийг ийнхүү боловсруулж, танилцууллаа.