gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Фиона Блайт: Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах олон боломж бий

Б.Нямдарь
Элчин сайд
2024-01-28
70
Twitter logo
 
Б.Нямдарь
70
Twitter logo
Элчин сайд
2024-01-28

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг бид энэ удаагийн Элчин сайд булангийнхаа ээлжит зочноор урилаа. Мөн өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улс болон Их Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой тохиож байна.

"ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖИГ ЛОНДОНГИЙН ТЕАТРЫН ТАЙЗЫГ ЭЗЭГНЭЖ, ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЖ ЧАДСАН

- Юуны өмнө танд Шинэ оны мэнд хүргэе. Монгол, Их Британи Улсын дипломат харилцааны 60 жилийн ой өнгөрөгч 2023 онд тохиосон. Тэмдэглэлт ойн жилийн онцлох үйл явдлууд юу байв?
- Хоёр улсын дипломат харилцааг тэмдэглэх маш олон гайхалтай үйл явдал болж өнгөрсөн тул тэдгээрээс онцгойлон дурдахад бэрх байна. Миний хувьд 60 жилийн хамтын ажиллагааны онцгой цаг үед ажлаа эхлүүлсэн маань ч үнэхээр том аз завшаан юм. Онцлох үйл явдал маш олон байлаа.  Намайг ирэхээс өмнө манай улсын хувьд түүхэн чухал мөч болох Эзэн хааныг Хаан ширээнд залах ёслол болсон ба Лондонд болсон уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, монголчууд ч мөн бидэнтэй хамт тэмдэглэсэн нь үнэхээр сайхан хэрэг юм. Би энэхүү үйл явдлын дараа долдугаар сард Монголд томилогдон ирсэн. Тэр цагаас хойш ердөө хагас жил болж байгаа ч бид олон ажлыг амжуулжээ.

Жишээ нь эрч хүч, урам зориг, баяр хөөрөөр дүүрэн "Inspire Me" боловсролын томоохон үзэсгэлэнг "White Rock Centre"-д  зохион байгууллаа. Мөн арваннэгдүгээр сард бид нийслэл хотынхоо зүрхэнд орших хамгийн алдартай театруудын нэг болох Лондонгийн Колизэйд Монголын “Тамгагүй төр” жүжгийг олон нийтэд толилуулсан. Тоглолт тайзнаа тавигдахаас өмнө хэдэн сарын турш Лондон хотын хаа сайгүй энэхүү гайхалтай уран бүтээлийн зурагт хуудас, сурталчилгаа түгэж байлаа. Автобус, метро гээд л энд тэндгүй зурагт хуудас, сурталчилгаа нь хөвөрч, хүмүүс ч энэ тухай ярьж байв. Би Лондонд очиж энэхүү жүжгийг анх удаагаа үзсэн, үнэхээр гайхалтай бөгөөд бахархах сэтгэл төрсөн. Болж өнгөрсөн олон сайхан үйл явдлаас тоотой хэдийг сонгох хэцүү ч, дээрх нь заавал дурдах ёстой онцлох, гайхалтай мөчүүд юм.

- Жүжгийн талаарх шүүмж, магтаал нийгэмд хэсэгтээ хөвөрсөн. Энэхүү соёлын арга хэмжээний үр дүнд хоёр тал хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Бид бүгд үүнийг маш том амжилт гэж харж байна. Монгол Улс энэхүү бүтээлийг гадаадын тайзнаа тавихаар Их Британийг сонгосон нь хамтын ажиллагааны гайхалтай илрэл юм. Энэхүү жүжиг театрын тайзыг үнэхээр шуурга мэт бүхэлд нь эзэгнэн, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан.  

Зарим шүүмжид Лондонгийн тайзан дээр ийм зүйл урьд өмнө хэзээ ч харж байгаагүй гэж бичсэн байсан. Миний хувьд ч тэрхүү жүжгийг үзэхээс өмнө тийм гайхалтай уран бүтээлийг үзэж байгаагүй. Би ямар гайхалтай бүтээл вэ гэдэгт итгэж ядаж байлаа. Бүжиг дэглэлт нь гайхалтай, тэр дундаа бүжиг, жүжгийг гайхалтай хослуулж, Монголын өв соёлыг маш хүчтэй илэрхийлж чадсан бүтээл болсон.

- Та хувь хүнийхээ хувьд 2024 онд Монголд юу хийхийг хүсэж, зорьж байна вэ? Та ер нь энд чөлөөт цагаа ихэвчлэн хэрхэн өнгөрөөдөг вэ?
- Би аливаа улсаар аялах тун дуртай. Тиймээс би ирснээсээ хойш Монголын найман аймагт очсон ба 2024 онд бусад аймгуудаар аялахыг тэсэн ядан хүлээж байна. Энд хэсэг хугацаанд амьдрах нь миний хувьд аз завшаан юм. Тиймээс би Улаанбаатар хотоос гадна олон газар очиж, илүү олон монголчуудтай уулзаж, Монгол орны талаар илүү ихийг мэдэж, үзэсгэлэнт газруудыг үзэхийг хүсэж байна.

Энэ нь мэдээж ажлын бус цагаар буюу амралтаараа хийх зүйлс маань юм шүү. Би хөдөө явж, боломжтой бол морь унахыг хичээдэг. Энд намар ямар сайхан болдгийг мэддэггүй байсан надад Монголын намар маш гайхалтай санагдсан. Намрын улбар өнгөтэй үзэсгэлэнт хөдөө нутгаар давхих үнэхээр гайхалтай.

- Та 2024 оны эхний өдөр нар мандахыг хөдөө явж харсан байсан. Тэр хаана байсан бэ?
- Улаанбаатар төмөр замаас шинэ оны эхний нар үзэх галт тэргийн аялалдаа биднийг урьсан. Өглөө эрт УБ вокзалаас галт тэргэнд суугаад зүүн тийш хоёр цагийн зайтай орших Хангай өртөө рүү явсан юм. Биднийг галт тэргээр явахад гадаа харанхуй байсан. Галт тэрэг зорьсон газраа ирэхэд биднийг гэрт оруулан цайлж, гадаа галын наадам болж, хүмүүс бүжиглэн их хөгжилтэй сайхан байсан. Тэгээд бид бүгдээрээ нар мандах зүг харан зогсоцгоон эхний өдрийн нарыг хамтдаа угтсан. Тэр үед надад “Хөөх, шинэ он ямар гайхалтай эхэлж байна аа” гэж бодогдсон шүү.

- Та бүхний /ЭСЯ-ны/ 2024 оны зорилго буюу энэ жилдээ хийхээр төлөвлөж буй гол үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр юу байна вэ?
- Биднийг нэлээн завгүй жил хүлээж байна. Ирэх зургадугаар сард болох сонгууль дөхөж байгаа энэ үед Монгол Улсыг дэмжих, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр бид олон зүйл хийхийг зорьж байна. Боловсрол, Англи хэлний хөтөлбөрийг чухалчилдаг миний хувьд бид үүнд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг илүү их хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Түүнчлэн чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын салбарт түншлэлээ хэрхэн хөгжүүлж, Монгол дахь Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар бид их сонирхон, судалж байна.

Мөн бид энхийг сахиулах харилцаагаа хөгжүүлж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцохын сацуу соёлын хамтын ажиллагаагаа ч бэхжүүлэх болно. Тиймээс Лондонд тавигдсан “Тамгагүй төр” жүжгийн амжилтыг ахиулахуйц, Их Британид Монголын соёлыг илтгэх илүү олон арга хэмжээг зохион байгуулна гэж найдаж байна. Манай хоёр улсын хооронд ижил төстэй зүйл их юм шиг санагддаг. Британичууд Монголын талаар маш эерэг сэтгэгдэлтэй байдаг ба үүнийг Их Британид зохион байгуулах үзэсгэлэн, урлаг, соёлын солилцоогоор дамжуулан илүү их таниулан өргөжүүлэх хүсэлтэй байна.

- Таны дурдсанчлан бид энэ онд сонгуулиа өгнө. Зарим улсын ЭСЯ-наас сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байдаг. Мөн залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Танай ЭСЯ-наас 2024 оны сонгуультай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг төлөвлөж байна уу?
- Тийм ээ, энэ бол Монгол Улсын хувьд үнэхээр чухал мөч. Дэлхий даяар сонгууль бол улс орны хувьд ямар бодлого баримтлах, ямар улс болохыг хүсэж буйгаа эргэцүүлэх гайхалтай мөч юм. Нөгөөтээгүүр надад ч мөн энэ цаг үед Монголд байх нь маш их аз завшаантай санагдаж байна. Сонгуулиа шинэ тогтолцоогоор анх удаа явуулах гэж байгаа та бүхний хувьд ч үнэхээр онцгой мөч байна байх. Монгол Улс 30 жилийн өмнө гайхалтай зоригтой алхам хийсэн бөгөөд сонгуулийн үе шат болгондоо тэрхүү зарчмуудаа бэхжүүлсээр байдаг. Тиймээс сонгууль хэрхэн болж буй туршлагыг харах нь миний хувьд мөн сонирхол татаж байна.  

Их Британид мажоритар тогтолцоотой бөгөөд Монголын хувьд энэ тогтолцоон дээр зарим нэг шинэчлэлтүүд оруулсан байна. Тиймээс энэ нь хэрхэн өрнөхийг харах сонирхолтой байна. Бид ажиглагчаар оролцож, Монгол Улс ардчилсан эрхээ эдэлж, иргэд нь дараагийн Засгийн газраа сонгох, өөрт нь юу чухал, ямар бодлого хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа шийдэх онцгой мөчийн гэрч болно гэж найдаж байна.

“БИ ЦЭРГИЙН АЛБАНД ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ТАНЬЖ, МАНЛАЙЛЛЫН АРГА БАРИЛТАЙ БОЛСОН”
 
- Аль ч салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэдний дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах нь нийгмийн болон жендэрийн тэнцвэрт байдлыг хангахад тустай. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ажиллахад Монголд эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдалд хэрхэн анхаардаг юм шиг танд ажиглагдаж байна вэ?
- Монгол Улс энэ тал дээр гайхалтай манлайллаа харуулсан. Монгол Улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн жил Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь Засгийн газрын зүгээс эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр онцгойлон анхаарч буйг илтгэнэ. Эмэгтэй нэр дэвшигчдийн квоттой байна гэдэг нь сайн эхлэл. Гэвч бусад улс орнуудын жишээнээс харахад бидний мэдэж байгаачлан квот тогтоосон ч эмэгтэйчүүд тэр бүр сонгогддоггүй. Гэхдээ бүгдээрээ харцгаая.

Өмнө нь хэлсэнчлэн энэхүү шинэ сонгуулийн тогтолцоо нь Монголд хэрхэн хэрэгжихийг харж, бид ч мөн үүнээс суралцах боломжтой гэж бодож байна. Гэхдээ таны хэлдэг зөв, эмэгтэйчүүдийн оролцоог нэмснээр ардчиллыг бэхжүүлэх бас нэгэн хөшүүрэг болдгийг харуулсан маш олон судалгаа бий. Тиймээс хэдий чинээ олон эмэгтэй гарч ирж сонгуульд нэр дэвшинэ, төдий чинээ улс орныг, тэр дундаа эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд илүү сайн, хүчирхэг болно.

Парламентад болон улсын аливаа удирдах албан тушаалд олон эмэгтэй ажиллах нь үнэхээр сайн. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад байдаг сорилт биш юм. Манай оронд ч мөн үүнд анхааран ажилладаг. Хүйсийн хувьд тэгш байдалд хараахан хүрээгүй байгаа ч энэ удаагийн сонгууль дахин нэг алхам урагшилж, илүү олон эмэгтэй сонгогдох байх гэж найдаж байна. Мэдээж хэцүү. Хэрэв би сонгуульд нэр дэвших эмэгтэй байсан бол нэлээд хэцүү сонголтуудыг дэнслэх шаардлага гарна. Эмэгтэйчүүд илүү их шүүмжлэлд өртөж, илүү өндөр стандартад нийцэх шаардлагатай болдгийг бид бүгд мэднэ.

Нийгэмд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдийн гадаад төрх, хувийн амьдралын талаарх яриа илүү байх хандлагатай байдаг. Тиймээс, албан тушаалд нэр дэвших бодолтой эмэгтэй хүнд энэ үнэхээр хэцүү юм. Тиймээс бид эмэгтэйчүүдийг зоригтой алхам хийхэд нь дэмжлэг үзүүлж, тэдэнд тусалж, эмэгтэй удирдагч байх хэцүү, тэр дундаа улс төрд ямар хэцүү байдгийг ойлгуулах, тэрхүү аливаа саад бэрхшээлийг давахад нь туслах боломжийг бий болгож чадна гэж найдаж байна.

- Таныг цэргийн алба хааж байсан гэж сонссон.
- Тийм ээ, би цэрэгт алба хаасан.

- Цэрэгт алба хааж байсан үеийн дурсамжаас бидэнд хуваалцаач. Эмэгтэйчүүд цэрэгт явснаар гарах давуу болон сул талыг та юу гэж бодож байна вэ? Ер нь эмэгтэй хүн цэрэгт явах хэцүү юу?
- Мэдээж хэцүү, гэхдээ би ямар ч мэргэжлийг хэцүү гэж боддог. Дипломат хүн, цэргийн хүн, сэтгүүлч ч мөн адилхан. Үнэ цэнтэй зүйл бүхэн хэцүү байдаг. Аль аль нь хэцүү сорилттой тулгардаг. Би цэрэгт байхдаа багаар ажиллах чадвараа илүүтэй төлөвшүүлсэн гэж боддог. Хэрэв бид нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байгаа бол энэ нь зөвхөн би үүнийг хийх гэж оролдохоос илүү маш их хүчтэй гэдгийг мэдэж авсан. Мөн багийн хувьд хүн бүр адилхан байх албагүй гэдгийг ойлгосон. Зарим хүний гарамгай зүйл нөгөө хүнд хэцүү бөгөөд халширмаар байж болох ч тэр хүн өөр нэг зүйлдээ сайн байж болно. Нэг үгээр сайн багт харилцан адилгүй чадвартай хүмүүс хэрэгтэй.

Би өөрийгөө илүү таньж, манлайллын арга барилтай болж, аль хэмжээнд яваагаа мэдэж авсан. Мөн би тэсвэр тэвчээртэй байхын тулд юу шаардлагатайг сурсан. Тэгэхээр ямар ч ажил мэргэжил адилхан гэж бодож байна. Та өөрийгөө сайн мэдэрч, хамгийн сайн гүйцэтгэлтэй байхын тулд юу шаардлагатайг мэдэх хэрэгтэй юм.

- Орос Украины дайнд Их Британи Украиныг дэмжигч томоохон улс гэдгээ дэлхий нийтэд харуулаад буй. Сүүлийн үеийн дэмжлэгээс дурдаж болох уу? Мөн Израил Хамасын дайн  дэлхийн асуудал болж байна. Тэнд олон мянган гэм зэмгүй хүүхэд эмэгтэйчүүд өртөн амиа алдаж буй нь харамсалтай.
- Үнэхээр чухал асуулт байна. Нэгдүгээрт, Украины тухайд, Орос Украиныг хууль бусаар эзлэн түрэмгийлэхээс ч өмнө Их Британи Украиныг хүчтэй дэмжигч байсан гэдгээрээ их бахархдаг. Украин улс өөрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн төлөө тэмцэх зорилготой байсныг бид анхнаасаа ойлгож байлаа. НҮБ-ын зарчмуудыг хадгалахад нь туслахыг бид хүссэн. Тиймээс тэдэнд маш их дэмжлэг үзүүлж байна. Бид бусад дэмжигчдийн хамтаар тэдний гайхалтай эр зоригт нь хүч нэмэхээр техник хэрэгслээр хангасан.

Анх түрэмгийлэл эхлэх үед Орос бүхэлд нь эзлэн түрэмгийлж, Украин Улс байхгүй болно гэж хүмүүс бодож байсан байх. Гэхдээ Украинчууд тийм зүйл болохгүй гэдгийг харуулсан. Эх орноо хамгаалан тэмцэж буй украинчуудаар бид маш их бахархаж байна. Бид дайныг үргэлжлүүлэх биш, төгсгөлийг нь харахыг хүсэж байна. Бид НҮБ-ын дүрэмд нийцүүлэн энх тайван тогтоож, Украиныг бүх газар нутгаа эргүүлэн аваасай гэж хүсэж байна. Энэ нь бидний хувьд үндэслэлгүй мэт санагдахгүй байгаа. Учир нь Орос үүнийг хүлээн зөвшөөрч, цаашид энх тайвны замаар хэлэлцээ хийх ширээний ард ирнэ гэдэгт бид итгэж байна. Гэхдээ мэдээж Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэвээр хадгалагдах ёстой. Хэн нэгэн таны гэрт ирээд өрөөнүүдийг чинь булааж аваад “За, ямар тохиролцоонд хүрч болох талаар ярилцъя” гэвэл та мэдээж “Үгүй ээ, энэ миний гэр” гэж хариулах нь тодорхой. Бид дайныг зогсоож, Украиныг сэргээн босгоход нь дэмжлэг үзүүлэхийг маш их хүсэж байна. Гэхдээ Орос тэдний “байшинг” эзэлсээр байвал бид үүнийг хийж чадахгүй.

Мөн Газын зурвас дахь мөргөлдөөн удаан үргэлжлэхийг бид хүсэхгүй байна. Палестины ард түмэнд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхээр түр хугацаанд ч болтугай мөргөлдөөнийг зогсоогоосой гэж хүсэж байна. Гэхдээ Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд гал зогсоох үйл явц тогтвортой байх ёстой. Энэ нь мөн л Украинтай төстэй. Гэхдээ асуудлын учир шалтгааныг шийдэхдээ зүгээр л “Зогс” гэж хэлэх боломжгүй. Тэд галаа зогсоож болно, гэхдээ эхлээд асуудлын шийдлийг олох хэрэгтэй, үгүй бол дахиад л үргэлжлэх болно. Хэрэв Хамас Газад үлдэж, гал зогсоох үйл явц тогтвортой үргэлжлэхгүй бол аравдугаар сарын 7-ны харгислал дахин давтагдахгүй гэдгийг хэн ч нотолж чадахгүй. Тиймээс бид үүнийг цаашид сунжруулмааргүй, харин тайван замаар шийдвэрлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ нь израильчууд болон палестинчууд хоёр улсын зохицуулалтаар, бие биетэйгээ зэрэгцэн тайван амьдрах арга зам байх ёстой. Мөн бид асуудлын үндсэн шалтгаан болсон террорист Хамас бүлэглэлээс бүр мөсөн салах ёстой.

“ИХ БРИТАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ ОРЧНЫГ НЬ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ЯВДАЛ ЮМ”
 
- Их Британийн хөрөнгө оруулагчдын талаар асуумаар байна. УИХ-ын чуулганаар хөрөнгө оруулалтын талаарх хуулийг эдгээр өдрүүдэд хэлэлцэж буй. Гаднын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тэдний сонирхлыг татах ямар хууль эрх зүйн бүрдүүлэх боломжтой гэж та бодож байна вэ?
- Монгол Улс хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхээр багагүй зүйлийг хийж, танхимуудаас дэвшүүлж буй зарим саналыг тусгах, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц орчныг бий болгох чиглэлээр олон ажил хийсэн нь үнэхээр сайшаалтай. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хууль, уул уурхайн тухай хуулиа шинэчлэн найруулах нь ч сайн хэрэг. Их Британийн хөрөнгө оруулагчийн байр сууринаас бидний зорьж байгаа зүйл бол энэ орчныг тогтвортой байлгах явдал юм. Тиймээс хууль тогтоомж, хөрөнгө оруулагчдад тавих шаардлагад томоохон өөрчлөлтийг тогтмол оруулахгүй байхыг хичээж байна. Бид Английн компаниудтай Монголд хөрөнгө оруулах талаар ярилцахад “Бидний хөрөнгө оруулалт баталгаатай байх болов уу? Хэрэв ашиггүй хөрөнгө оруулалт байвал яах вэ?” гэдгийг тэд мэдэхийг хүсдэг.  Учир нь заримдаа гэрээ хэлэлцээр амжилтгүй болж, төсөл хэрэгжихгүй байх тохиолдол бий. “Хэрэв зорьсон ажил бүтэхгүй бол намайг болон миний хөрөнгө оруулалтыг хамгаалах маргааны механизм байна уу?” гэдэг. Тиймээс Монголд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах олон боломж байгаа гэж боддог учраас тэрхүү орчныг бэхжүүлж, баталгааг хангахын тулд бид хамтраад хийж чадах зүйл их бий.

Их Британи санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт онцгой туршлагатай. Мөн бид Лондон хотын санхүүгийн төв болон тус төвөөс суралцаж болох олон боломжоороо бахархдаг бөгөөд энэ туршлагаасаа Монголтой хуваалцахдаа баяртай байх болно. Илүү олон банкны үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ гээд тал талын туршлагыг Монголд нэвтрүүлээсэй гэж хүсэж байна.

Бидний хувьд маш таатай байгаа өөр нэг зүйл бол финтекийн үйлчилгээ юм. Их Британи, Монгол Улс хоёрын хувьд үнэхээр гайхалтай түншлэл болж, маш амжилттай хэрэгжсэн What3Words компанийн үйлчилгээ одоо дэлхий даяар ашиглагдаж байна. Нийтэд тустай, сайнаар нөлөөлсөн энэхүү ажлыг “Монгол шуудан” ХК нэвтрүүлсэн. Тиймээс бид энэ мэт илүү инновацилаг, технологийн олон төслийг хийхийг зорьж буй компаниудыг Монголд авч ирж чадвал таатай байх болно.

- Хоёр орны хооронд боловсролын ямар үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
- Боловсрол үнэхээр хүчтэй. Их Британид суралцсан олон мянган монголчууд бий.Боловсрол нь хоёр орны хооронд гайхалтай гүүр болж буйг хараад би баярладаг. Бид магистрын оюутнуудад зориулсан, Их Британиас бүрэн санхүүжүүлдэг Чевнинг /Chevening/ тэтгэлэг хөтөлбөрийг жил бүр зарладаг бөгөөд үүнд 200 гаруй хүн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Тэтгэлэг хүртэгч нь Их Британид амьдарч, аялж, Их Британийн их дээд сургуульд суралцах боломжтой. Бид мөн ЕБС-ийн түвшинд чиглэн ажиллахыг эрмэлзэж байна. Боловсролын сайд сургуулийн сургалтын хөтөлбөр, гадаад хэлний сургалт, багш нарын мэргэжил дээшлүүлэхээр шинэчлэлийн зоригтой алхам хийсэн. Үүнийг улс даяар түгээхээр БШУЯ Британийн компаниудтай хамтран ажиллаж байна. Тиймээс зөвхөн Улаанбаатар хотын сургуулиудад төдийгүй улсын бүх сурагчдад хүрэх боломжийг бий болгохыг хичээж байна. Британийн компаниуд яамтай үндэсний сургалтын хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бол бид платформ болон багш нарыг бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. Багш мэргэжил хэцүү, тэдэнд тасралтгүй дэмжлэг үзүүлж мэргэжлийн чадварыг ахиулах тогтмол хэрэгцээ шаардлага байдаг тул бид үүнд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ таатай байдаг.

- Pearson англи хэлний хөтөлбөр Их Британийнх тийм үү? Анх эхэлснээсээ хойш их амжилттай явж байгаа гэж сонссон. Учир нь сурагчдын англи хэлний мэдлэг сайжирч буй нь судалгаагаар гарсан.
-
Яг тийм. Энэ нь бидний хувьд илүү хамтын ажиллагааны үндэс суурь болно гэж найдаж байна. Тэд туршлагаа яамтай хуваалцаж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Pearson Боловсролын яамтай үнэхээр нягт хамтран ажиллаж, Монголд тусгайлан зориулж энэхүү хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд улс даяар бүх төрийн сургуулиудад хэрэгжих болно.

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан