Дэлхийн утга зохиолд богино хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол болох үгүүллэгийг утга, агуулга, хэлбэрийнх нь онцлогоос үүдэн олон янзаар ангилдаг ажээ. Ер нь богино хэмжээний үргэлжилсэн үгийн бичлэгийн зүйлийг нийтлэл, эссе, үгүүллэг, туурь, үлгэр, домог, хууч яриа, болсон явдал… гэж бас олон ангилдаг. Үүнд ардын аман зохиолын зүйл ч байна, бичмэл уран зохиолын зүйл ч байна. Эдгээрийг европын утга зохиолын онолоор нийтэд Фикшн гэж нэрлээд ардын аман зохиол дахь үргэлжилсэн үгийн хэлбэрийг Фольклор гэдэг бол бичмэл уран зохиол дахь хэлбэрийг Проуз буюу оросоор проза гээд бас дотор нь стори, новелла, нарратив гэх мэтээр хэд, хэд ангилдаг. Бичмэл уран зохиолын хамгийн жижиг хэлбэр болох үгүүллэг ч дотроо мөн олон янз. Тэгвэл өнөө хэр нь манайд үгүүллэгийн олон төрлийг гүйцэд ангилж ялгаж байсангүй. Тэр болгоноор бүтээж, туурвиж, тэр бүгдийг нь манай судлаач, шүүмжлэгчид оноон хэлэлцэж, дүгнэж цэгнэж байсангүй. Дэлхийн уран зохиолын дотроос түүн үзвэл үгүүллэг нь цэвэр уран зохиолынхоо хувьд богино хэмжээний үргэлжилсэн үгийн зохиолыг заах ерөнхий нэр томьёо бөгөөд дотроо олон янз байдаг байна. Тэдгээрийг хэлбэр, сэдэв, агуулга, үгүүлэмж, бичлэгий;н арга хэлбэрээр нь ангилдаг. Тухайлбал, хүүрнэлт үгүүллэг, шидэт үгүүллэг, уянгат үгүүллэг, эмгэнэлт үгүүллэг, үлгэр-үгүүлэг, домог-үгүүллэг, яруу үгүүллэг, гайхамшиг үгүүллэг, аймшигт үгүүллэг, айдаст үгүүллэг, зөгнөлт үгүүллэг, түүхэн үгүүллэг, баримтат үгүүллэг, адал явдалт үгүүллэг, эротик үгүүллэг, уран үгүүллэг, туурь-үгүүллэг, хайр сэтгэлийн, ахуйн дурсамжит гэх мэт олон янз байдаг байна. Өөрөөр хэлбэл агуулга гэдэг нь уран бүтээлийн сэдвийн талын ойлголт бол хэлбэр гэдэг нь түүний бүтцийн талыг илэрхийлж буй хэрэг юм. Тэгвэл үгүүллэгийн сэдэв маш өргөн дэлгэр, маш олон янз байж болох байна. Түүнчлэн тухайн үгүүллэгийг бичсэн бичлэгийн ерөнхий арга барилд нь тулгуурлан реалист үгүүллэг, романтик үгүүллэг, сентименталист үгүүллэг, сюрреалист үгүүллэг, модернист үгүүллэг, классик үгүүллэг… гэх мэтээр ангилж болох ба энд дурдсан олон төрлийн үгүүллэгийн нэр томьёоноос үзвэл ихэнх нь үгүүллэгийн агуулгын талаас нь онцлон тодотгосон байгаа нь тодорхой байгаа бөгөөд харин үүнээс нь болж хэлбэрийнх нь талыг огоорч орхиж боломгүй юм. Учир нь үгүүллэгийн төрлийн агуулга, хэлбэр хоёр маш нэгдмэл байдаг нь ажиглагдаж байна. Тухайлбал, үлгэр үгүүллэг, домог үгүүллэг, туурь үгүүллэг, яруу үгүүллэг, дурсамж үгүүллэг зэрэг нь агуулга, хэлбэрийн харилцан нягт уялдааг илтгэж байгаа хэрэг. Манай уран зохиолд үгүүллэгийн олон төрөл зүйлийн нэлээд нь эртнээс бий болж, хөгжиж иржээ. Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Ж.Лхагваа, С.Пүрэв, Б.Догмид, Д.Норов, П.Баярсайхан, Д.Энхболд нарын манай үгүүллэгийн нэрт мастеруудын уран бүтээл дээр жишээлэн олныг үгүүлж болох юм. 1931 онд хэвлүүлсэн “Алсыг зорьсон алтан загас” зохиолоо С.Буяннэмэх үлгэр үгүүллэг гэж нэрлэсэн байдаг бол их зохиолч Д.Нацагдоржийн олон бүтээлийг үгүүллэгийн олон төрлөөр ангилан нэрлэж болох төдийгүй энэ чиглэлээр шинээр дахин судалгаа хийх өргөн боломж бий гэж үзэж байна. Тухайлбал “Харанхуй хад” үгүүллэгээ тэрээр германаар “Phantastische Erzalung” буюу “Зөгнөлт үгүүллэг”‘ гэж нэрлэсэн байдаг нь уг үгүүллэгийн төрөл зүйл ямар болохыг, эсхүл зохиогч өөрөө чухам яг ямар төрлийн зохиол болгох гэж байсныг нь яв цав хэлж өгөхийн дээр их зохиолчийн европ зүгийн утга зохиолын онолын мэдлэгийн талаар ч хэлж өгч байна. Түүнчлэн түүний үгүүллэгүүд дотор яруу үгүүллэг гэж нэрлэмээр тийм төрөл зүйлд багтаамаар хэд хэдэн зохиол бий. Энэ дашрамд яруу үгүүллэг гэж чухам юуг нэрлээд байгаа талаар тогтож дурдан, өөрийн үзэл саналаа судлаач, уншигч нартай хуваалцсугай. Юуны өмнө яруу үгүүллэг гэгч нь уг зохиолын хэлбэрийн талаас нь оноон нэрлэж буй хэрэг юм. Богино үгүүллэгийн ийм зүйл дэлхийн утга зохиолд нэлээд эрт цагт бий болсон байх юм. Энэ нь ямар нэгэн юмыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр, гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэл гишгэдэлтэй, үгүүлбэр, хэсгийн доторх үг, үеийн тоо тэнцүү, зарим газраа толгой, сүүл холбосон, уран яруу үгс хэлхэж, утга төгс, тансаг сайхан найруулан бичдэг нэгэн өвөрмөц зүйл юм. Бас өрнийн утга зохиолд ч байсаар ирснийг дурдах ёстой. Ийм төрлийн зохиолыг уншихад хэдийгээр тодорхой үйл явдал гарах боловч төдийлөн хурц тод биш, бас айхтар адал явдал, эс бөгөөс эмгэнэл, хошигнолын аль аль нь байхгүй, эхнээсээ дуустлаа нэг л түвшинд хүүрнэсээр төгсөх бөгөөд харин үгийн сэцэн, найруулгын урнаар уншигчдыг ховсдон хөтөлсөөр зугуухан жаргаадаг өвөрмөц онцлог буй нь ялгаран ажиглагддаг юм. Уран зохиолын энэ төрлийг орос хэлээр “Поэма в прозе” гэж, англиар “Prose poem” гэж орчуулсан байдаг нь орчин үеийн богино хэлбэрийн хүүрнэл зохиол болох “Рассказ”, “Novella”, дорно дахины “Сяошүө” зэргээс өөр зүйл болохыг нь зааж байгаа хэрэг билээ. Манайхан үүнийг Үргэлжилсэн үгийн яруу найраг, Үгүүлэлт шүлэг гэх зэрэг янз бурээр нэр оноохыг оролдсон ч өнөө хэр нь нэг мөр тогтоогүй байна. Харин үүнийг үгүүлэгч, богино үгүүллэгийн энэ төрлийн бүхий л шинж чанарыг нь үндэслэн “Яруу үгүүллэг” гэсэн нэр оноох саналтай байгаагаа утга зохиолын судлаач шүүмжлэгчид, нийт зохиолч, яруу найрагчдад сонордуулж байна. Энэ зүйл Д.Нацагдоржийн уран бүтээлээстодхон үзэгддэг. Тухайлбал алдарт “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Уул усны охин”, “Хаврын сайн адөр” зэрэг яруу тансаг хэл найруулгатай , нь уншихад эгээ л яруу найраг мэт эгшиглэнтэй сонсголонтой байдгийн дээр доош нь цувуулан өрж хайрцаглах боломжтой, чингэхүл үгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн, зарим газраа толгой, сүүл холбосон, зохист аялгуу бүхий гишгэдэл хэмнэлтэй байдаг нь ажиглагддаг юм. Монголын уран зохиолд түүхэн уран зохиолын төрөл зүйл хөгжихөд ихээхэн зүтгэл гаргасан хүн бол Б.Ринчен мөн. Түүний бараг бүх зохиол бүтээлийг түүхийн сэдвээс холуур судалж дүгнэхийн аргагүй бөгөөд уран зохиолын үргэлсэн үгийн болоод яруу найргийн аль ч төрлөөр оноон ярилцаж болох арвин их өв санг үлдээжээ. Үүнээс түүний үгүүллэгүүд гэхэд л “Ану хатан”, “Гүнж”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Эмгэн сойвон”, “Богд таалал төгссөн нь” зэрэг олон бүтээл нь түүхэн үгүүллэгт хамаарахын дээр тэдгээрийг бас эмгэнэлт үгүүллэг, домог үгүүллэг, туурь үгүүллэг гэж задлан ангилж ч болох байна. Энэ дашрамд дурдахад Б.Ринченгийн үгүүллэгүүдийн, ер нь бүх уран бүтээлийнх нь тансаг яруу, төгөлдөр баялаг хэл найруулгын талаар тусгайлан судлууштай санагддаг бөгөөд сонгодог монгол бичгийн хэл найруулгыг гайхалтай чанд өвлөн хадгалж, уламжлан үргэлжлүүлсэн онцгой гавьяа зүтгэл нь монгол судлал, монголын шинжлэх ухааны үйлсэд оруулсан энгүй их гавъяа зүтгэлд нь бүдэгрэн халхлагдах учиргүй билээ. Тэгвэл нэрт уянгын үгүүллэгч С.Эрдэнийн олон үгүүллэгийг Уянгат үгүүллэг /манайхан уянгын үгүүллэг гэдэг/, зураглалт үгүүллэгийн зүйлд хамааруулж болох байна. Түүний “Алтай”, “Цамбагарав”, “Ононгийн холбоо найруулал”, “Говь гэмээнэ говь билээ” зэрэг байгалийн сайхныг үгээр зурж дүрсэлсэн зураглалт эссенүүд нь уянгын үгүүллэгүүдээс нь дутуугүй түвшинд хүргэн урласан байдаг бол “Хулан, Цамба хоёр”, “Хулан бид хоёр”, “Хорин жилийн дараа”, “Өвгөн шувуу”, “Баруун сарьдагийн вансэмбэрүү”, “Наран тогоруу” үгүүлэмж, утга санаагаараа яах аргагүй уянгат үгүүллэгийн жишээ болж байна. Өнөөдөр эссе, бэсрэг үгүүллэгийг ингэж чамбай урлаж яваа хүн бол их эмч, доктор Ц.Мухар мөн гэхэд маргах хүн гарахгүй биз ээ. Төрж өссөн Ховд аймаг, сүрлэг өндөр Алтай нутаг, Булган голын үзэсгэлэнт байгаль хангайн тухай, бага нас, нутгийн зон олны аж төрлийн тухай хачин сайхан уянгалаг эгшиглэнт өнгө аясаар зураглан дүрслэн бичсэн түүний эссенүүд, үгүүллэгүүд онцгой ялгарч байна. Төрийн шагналт зохиолч Б.Догмидын уран бүтээл ур хийцээрээ бусдаас онцгой ялгардаг бөгөөд үгүүллэгийг хэрхэн урлавал зохилтойн үлгэрийг үзүүлсэн байдаг гэвэл оносон дүгнэлт болно. Түүний үгүүллэгүүд нь илүү дутуу юмгүй, бас илүү дутуу үг үсэггүй, усыг нь ёстой нэг шахаж шавхсан байдгийн дээр үг хэллэг, үгүүлэмж найруулга яруу сайхан, Д.Норов, П.Баярсайхан, Д.Намсрай,түүнчлэн Ж.Дашзэвэг, Р.Ганбат, Д.Энхболд нарын уран бүтээлийн тухай тогтон ярилцаж болох байна. Жишээ нь: П.Баярсайханы “Тавиул”, “Хоёр зуун дөчин хоёр”, “Хөх туурийн тал”, “Хөгшид”, “Захиа”, “Чулуу” зэрэг үгүүллэг бол яах аргагүй манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн зохиолын төрөл зүйлд сод шигтгээ чимэг болсон зохиолууд мөн. Тэдгээрийг А.Чеховын эсхүл В.Шукшины хурц тод хэрнээ далдхан гуниг, харуус шингэсэн, уншиж дуусмагц өөрөө мэдэлгүй шүүрс алдам, хөнгөн гуниг сэтгэлд хургам үгүүллэгүүд, эсхүл бүр өрнөдийн, Германы Томас Манн, Америкийн О.Хенри, Японы Ясунари Кавабата Оэ, Хятадын Сюй Дишань, Тье Нин нарын хурц тод үгүүллэгүүдтэй зүйрлэн авч үзэж бүрнээ болох байна. Монгол бичгийн хэл буюу уран зохиолын хэл бол тансаг үг хэллэгтэй, яруу сайхан дүрслэл, найруулгатай билээ. Гэтэл өрнөдийн зарим хэлний уран зохиолд тэр бүр ийм уянгын дүрслэл, уянгын халил бүхий тансаг яруу хэл найруулга, дүрслэл, зүйрлэл байдаггүй агаад аливаа юмсыг шууд л хүүрнэн үгүүлээд явчих нь түгээмэл байдаг. Үүнээс болоод гадаадын уншигчид тухайлбал орос хүн хүртэл монгол хэлний энэ онцлог шинжийг гайхан шагшдаг бол бас зарим нь ойлгомжгүй, нуршуу, бүр шаардлагагүй илүүц зүйл гэж хүртэл үздэг. Жишээ нь Д.Нацагдоржийн “Шувуун саарал” үгүүллэг бол бидний хувьд гайхамшигтай яруу сайхан зохиол. Гэтэл түүнийг өрнөдийн аль нэг хэл рүү, тухайлбал герман хэл рүү орчуулсныг герман хүн уншаад гайхдаг. “Юу нь мундаг байгаа юм бэ. Тийм ч сайн үгүүллэг биш байна” гэх буюу эсхүл “Сайн ойлгосонгүй гэдэг”. Яагаад гэвэл энэ үгүүллэгт тодорхой, бур хурц гэмээр үйл явдал байхгүй. зүгээр л сайхан дүрслэл зураглал ягуухан урссаарбайгааддуусдаг. Гэтэл өрнөдийн уншигчид ийм зохиолыг биш харин тов тодорхой, хурц үйл явдалтай, шууд үгүүлсэн ил цагаан зохиолыг хүлээн авдаг ажээ. Харин “Ламбугайн нулимс”-ыг уншаад “Энэ чинь харин сайн зохиол байна шүү” гэх жишээтэй. өөрөөр хэлбэл өрнөдийнхөнд “Шувуун саарал” юу ч биш харин “Ламбугайн нулимс” Окей. Энэ нь “Шувуун саарал” үгүүллэгийг орчуулсан ур чадвартай ч холбоотой байх, гуравдугаарт ерөөсөө өрнөдөд монгол ахуйг бараг мэдэхгүй учраас энэ үгүүллэг төдийлөн сонирхолгүй байгаа хэрэг биз ээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд зөвхөн монгол хэлээр нь л уншихад гайхалтай сайхныг нь мэдрэх боломжтой, харин гадаад хэл рүү бууж өгдөггүй тийм үгүүллэгүүд олон байдгийг энд дурдмаар байна. Үүнээс үүдэн өрнөдөд ерөөсөө ийм яруу тансаг дүрслэл, зүйрлэл байдаггүй юм байна гэж ойлгож болохгүй. Хэдийгээр харьцангуй бага боловч энэ шинж төрх өрнөдөд бий. Жишээлбэл, Оросын Юрий Казаков гэж лут зохиолч бий. М.Шолохов, В.Шукшин, В.Распутин, В.Астафьев зэрэг томчуудын сүүдэрт жаахан дарагдсан ч тэрээр аргагүй л том зохиолч, аргагүй л оросын хөдөө тосгоны амьдралыг гайхалтай сайхнаар, тэгэхдээ Шукшинаас өөр, Распутинаас бүр өөрөөр, гайхалтай яруу сайхан, тансаг уран хэл найруулгаар дүрслэн үзүүлсэн хүн юм. Түүний үгүүллэгүүдээс оросын тал нутаг, хөдөө тосгон, загасчны суурин нүдэнд дурайтал үзэгдэж, орос ахуй, тариачны амьдрал, ер нь оросын агуу их соёл иргэншил сэтгэлд буутал хоногшин ойлгогддог билээ. Айхтар хурц, тод үйл явдал үгүй ч умар зүгийн их гол мөрний дүр зураг, түүний эрэг хөвөөн дээр нутгийн ахтаигаа хамт шөнө дөлөөр загасчлан уургаа зоож орхиод, задгай түүдэг тойрон сууж эртний домог үлгэр, саяхны хууч яриа сонсон хагас хугас зүүрмэглэн нойрмоглон суух нь бага залуу орос хөвгүүний хувьд цэнгэл, жаргалын туйл байдгийг намуухан хүүрнэл, дүрслэлээр дамжуулан тод томруун үгүүлдэг нь монгол уншигчид яах аргагүй ойр дотно санагддаг юм аа. Тийнхүү зүүдэн сэрүүний завсарт үлгэр үнэний заагт шөнийн харанхуйг үлдэн хөөж, шинэ өглөөг зарлан ирж буй үүрийн цагаан гэгээ мананд умбасан их мөрний дээгүүр нэлэнхүй бүрхэн хучих үест орчлон даяхнаараа огтын чимээ аниргүй нам гүм болох ахуйд голын тэртээх цаад эрэг хөвөөнөөс гэртээ харьж яваа бүсгүй хүний цээл хоолой цангинан сонсдох нь амрагтаа зорин очоод шөнө хугаслан харьж чадалгүй жаргалд умбан ташаарсан залуу бүсгүйн шийдсэн зоримог дуу цангинаж буй нь тэр авай… Манайд Ю.Казаковыг санагдуулам бичдэг зохиолч бол Р.Ганбат юм шиг санагдана. Түүний үгүүллэг, бэсрэг туужууд монголын хөдөө нутгийн, түүн дотроо Сэлэнгэ, Хараа нутгийн хүн зоны аж амьдралыг ягуухан зөөлөн, аядуу намуухан өнгө аясаар, хурц тод биш, зугуухан хүүрнэн үгүүлж дүрсэлсэн байдаг нь тодхон ажиглагддаг. Төмөр замын өртөөний бяцхан суурин, түүнийг тойрсон нам гүмхэн агаад энгүүн амгалан аж төрөл, Хараа голын хөндийд хадланд гарч өвс хадан, бухал хийж буй ажилсаг эгэл жирийн хүмүүсийн тухай уншихад яагаад ч юм Ю.Казаковын бичдэг агуу их Орос орны хөдөө тосгонд бас л ийм байгаа даа гэж өөрийн эрхгүй адилтган бодоход хүрдэг юм. Энэ бүхнээс үэвэл манай уран зохиолд үгүүллэгийн олон төрөл, зүйл бийг мэдэж болно. Энэ бүхэн нь дэлхийн уран зохиолд түгээмэл байдаг уламжлалт шинжтэй, реалист хэлбэрийн зохиолууд болно. Тэгвэл үгүүллэгийн дээр дурдсан бусад төрөл зүйлүүд манайд байна уу. Тэдгээр нь чухам ямар шинж чанартай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тийм ээ, дээр дурдсан аймшигт, айдаст, гайхамшигт, зөгнөлт, эротик, зөнт, адал явдалт, шидэт, гүн сэтгэмжит үгүүллэгүүд манай уран зохиолд төдийлөн орж ирээгүй, бий болоогүй байх шиг байна. Яс үгүйсгэж болохгүй нь мэдээж бөгөөд үүнийг уншигм, судлаачид энэ талаар санал бодлоо дэвшүүлэн хэлэлцэх буй заа хэмээн найднам. Ги.Де.Мопассан, Ч.Диккенс, Эдгар Алан По, Артур Конан Дойль, Хэрбэрт Уэлс, Н.В.Гоголь, хятадын сонгодог зохиолч Пү Сүнлин, бусадолон туурьч, үгүүлэгчид, японы Рюносүкэ Акутагава нарын зэрэг урьд хождын олон зохиолчдын айдас, аймшгийн үгүүллэгүүд, Айзек Азимов, Рей Бредбэри, Агата Кристи, Жорж Сименон, Артур Кларк, Грэм Грин нарын зөгнөлт, шидэт, гайхамшигт үгүүллэгүүд, Жек Лондон, Томас Манн, Антон Чехов, Эрнст Хемингуэй, Юрий Казаков нарын адил жинтэй адал явдалт, эсхүл часхийсэн жинхэнэ реалист, гайхалтай сайхан уянгын үгүүллэгүүд, Ричард Киплинг, Марк Твейн, ах дүү Гримм, Ханс Кристиан Андерсен, Астрид Линдгрен, Ж.К.Роулинг нарын хүүхдийн зохиолуудтай агаар нэгэн зохиол бүтээлүүд манайд өнөө хэр нь үгүйлэгдсээр л байна. Өнгөрсөн зууны сүүлчээр бичсэн бүхэн нь бэстселлер болон хэвлэгдэж байсан Шэридан Лэ Фанугийн чөтгөр, сүнс, ид шид, илбэ жилбийн ертөнцийн тухай хүүрнэдэг үгүүллэгүүд нь гэхэд үдэш оройн цагаар задгай зуухны дэргэд ноосон хөнжил нөмрөн суугаад унтаж нойрсохынхоо өмнөхөн сонин хачин адал явдал бүхий хурц, тод зохиол уншдаг асан өрнөдийнхнийг /тэр цагт ямар телевиз, радио гэж байсан биш/ ёстой л байлдан дагуулж байсан гэдэг. Тэр ч байтугай “Хэрэв та сулхан зүрхтэй, багахан сөстэй, баргийн юманд ухаан тавьчих шахдаг бол энэ зохиолыг унших эсэхээ эхлээд сайтар тунгаан бодоорой” гэсэн анхааруулга хүртэл дагалддаг байснаас үзэхүл нэлээн часхийсэн чанга “юм” уншигчийн гарт хүргэж байсан нь лавтай. Шинэ үеийн утга зохиол эрчимтэй хөгжсөн социализмын далан жилийн хугацаанд дээрх олон төрөл зүйлийг хориглож, үгүйсгэж байсан нь тэдгээрийг Монголын уран зохиолд бий болоход нь шууд нөлөөлсөн нь мэдээж боловч харин аливаа үзэл суртлаас ангид, цэвэр уран зохиол, чөлөөт уран бүтээлийг зарлан тунхагласан ерээд оноос хойш өнөөдрийг хүртэл арван тав, зургаан жил өнгөрөхөд ийм үгүүллэг, тийм уран зохиол бараг үзэгдсэнгүй ээ. Бараг гэдэг үгийг тайлбарлахад магадгүй тийм оролдлого, тийм алхам цөөн болов гарсан байж таарна. Харин Монголын олон уншигч, Монголын уран зохиолын ертөнц үнэлэн дүгнэж, зөвшөөрөн хүлээн авсан нь одоо хэр нь алга байна гэж хэлэхэд хүрч байна. Энэ бүхэн юутай холбоотой байна вэ гэвэл бас олныг дурдан үгүүлж болох ч энэ удаад товчхон хэлэхэд манай шинэ залуу уран бүтээлчид үүнээс санаа сэдэл авч, үргэлжилсэн үгийн зохиолын хамгийн хэцүү бөгөөд ноёлог төрөл болох үгүүллэгийн талбарт энэ бүх төрөл зүйлээр урлан бүтээх оролдлого идэвхийлэн хийгээсэй гэж хүсч үүнийг бичлээ.
Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар