gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та тамхиа асаахаа түр азнаарай

Эрүүл мэнд
2008-05-29
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-05-29
Та тамхиа асаахаа түр азнаарай

Таныг янжуураа асаахаар халааснаасаа асаагуураа хайх зуур тамхинаас болж нэг хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл зургаан секунд тутамд буюу жилд 5,4 сая хүн тамхины хороос болж нас бардаг аж.

Тамхи та бидний эрүүл мэндэд хортойг мэддэг ч энэ хороос хүмүүс татгалзаж чадахгүй байсаар л байна. “Миний өвөө, эмээ, аав, ээж насаараа тамхи татсан ч өнөөдөр зөв зүгээр л амьдраад байна” гэж тамхичид бие биенээ өмөөрнө. Хэдийгээр нүдэн дээр чинь тамхи татдаг өвөө, эмээд тань өөрчлөлт орохгүй байгаа мэт боловч хэрэв тэд тамхи татдаггүй байсан бол ямар байх талаар та нэг бодоод үзээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь 18 нас хүрээгүй байхдаа ордог бөгөөд тэдний 25 хувь нь 10 хүртлэх насандаа тамхинд ордог гэсэн судалгаа гаржээ.
Тамхи гэгч таны эрхтэн тогтолцоонд ямар хор учруулж буй талаар дор бичлээ.

Амны хөндийн эрхтэнүүд

Шүд цооролт: Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдыг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад шүд унах нь 1-1,5 дахин их тохиолддог байна. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.

Хоол боловсруулах эрхтэн систем

Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдсан байдаг. Тамхи нь ходоодны эрх үүсгэх шалтгаан болдог. Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг.
Тамхичин хүний ходоодны шарх муу эдгэрч, амархан дахидаг ба улмаар ходоодны хорт хавдарт хүргэдэг.

Эрчүүдэд:

Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчлөн, уургийн бүтцийг нь алдагдуулан гэмтээдэг.Тиймээс тамхичид эр бэлгийн эсийн хэлбэр нь алдагдсан, тоо нь цөөрсөн, хөдөлгөөн нь багассан, бага хэмжээтэй үрийн шингэн ялгаруулна. Ингэснээр тамхичид яваандаа үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Түүнчлэн эр бэлэг эрхтний судсуудыг нарийсгаж, цусан хангамжийн дутагдалд хүргэж, улмаар бэлгийн сулралд оруулдаг.

Эмэгтэйчүүдэд:

Сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулах буюу огт ирэхгүй болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Цэвэрших процессийг 2 жилээр урагшлуулдаг.

Жирэмсэн эхэд

Тамхи татдаг эмэгтэйд жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг. Жирэмсэн үедээ тамхи татах нь жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэх бөгөөд дутуу төрөх, жин багатай, эрхтэн системийн согогтой хүүхэд төрүүлэх, хугацаанаасаа эрт төрөх, ураг эндэх, ихэс ховхрох, умайн гадуурх жирэмслэлт, аяндаа үр зулбалт элбэг тохиолддог.
Тамхичин эхээс төрсөн хүүхдэд сурлагын болон зан үйлтэй холбоотой асуудал их байдаг. Тамхичин эхийн хүүхдэд оюун ухааны хөгжлөөр хоцрогдох эрсдэл 50%-иар илүү тохиолдоно.

Харааны эрхтэн

Нүдний өвчинд тамхичид 40% илүү өртдөг. Нүдний өвчин үүсэхэд 2 замаар нөлөөлнө. Уушгиар дамжин химийн хорт бодисууд цусанд орж, нүдний эсүүдэд нөлөөлснөөр нүдийг загатнуулна. Нүдний шар толбын бүтцийг эвдлэн, улмаар торлогын төвийн хэсгийг муутгаснаар нүдний эдгэршгүй өвчинд хүргэдэг байна. Нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.

Сонсголын эрхтэн

Дотор чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхичдад чихний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг. Тамхичид нь дунд чихний үрэвсэлээр өвдөх нь 3 дахин илүү тохиолддог ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.

Арьс, түүний дайвар

Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг. Арьсны цусан хангамж алдагдсанаас үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг. Мөн үсний өнгө нь алдагдана. Үснээс тамхины утаа үнэртэнэ, үс унана, улмаар халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.

Уушиг тэлэгдэх өвчин

Тамхи татахад уушгины агаар сордог жижиг цулцангууд хөвсийж хагарснаас нүүрсхүчлийн хийг гадагшлуулах, хүчилтөрөгчийн хийг авах чадвар багасдаг. Түүнчлэн уушгины эрүүл чийрэг, хөвсгөр зөөлөн эдийг гэмтээдэг төдийгүй уушгины гаднаас орж ирсэн агаарыг цэвэрлэж, буцааж гаргах чадвар алдагддаг.
Энэ маягаар уушиг өмхөрч эхлэх ба уушгины зөөлөн эд хатуурч амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг. Энэ төрлийн өвчнийг Эмфизема буюуу ушиг тэлэгдэх өвчин гэж нэрлэнэ. Уушиг тэлэгдэх өвчин ньтамхи татдагхүмүүст татдаггүй хүмүүсээс 13 дахин илүү тохиолддог. Удаан хугацаагаар үргэлжлэх олон удаагийн ханиалгалтын улмаас гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушиг тэлэгдэлт өвчин үүсдэг.

Зүрх судасны систем

Дэлхий дээр 3 үхэл тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс болсон байдаг.

Судас

Тамхинд өөх байдаггүй боловч судасны хананд тамхинаас болж өөх тос хуримтлагддаг. Тамхи татсанаар олон химийн бодис цусны урсгалд ордог. Эдгээр нь судасны ханыг гэмтээн наалдууламтгай болгосноор өөх тос судасны хананд наалдан цугларна. Судас үүнээс болж уян чанараа алдах ба улмаар судсаар гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжийн дутагдалд хүргэнэ. Гол судас буюу Аортад тамхичин хүнд тухайн насны тамхи татдаггүй хүнтэй харьцуулбал 3 дахин илүү өөх тос хуримтлагдсан байдаг.

Зүрх

Тамхи татмагц зүрхний цохилт олширдог. Тамхичин хүний зүрхний цохилт тамхи татдагтүй хүнтэй харьцуулахад хоногт 12.000-15.000-аар олон байдаг. Энэ нь зүрхийг амархан эцээж цуцааж болно. Тамхи бүрт агуулагддаг никотин ба нүүрсхүчлийн хийн холимог нь зүрхний цохилт, цусны даралтыг үе, үе ихэсгэдэг. Тамхидалтын улмаас үүссэн зүрх судасны өвчнүүдэд гол судасны хатуурал (атеросклероз), зүрхний титэм судасны цусан хангамж дутагдах өвчнүүд /стенокарди, инфаркт/, захын судасны өвчнүүд /гар хөлийн цусан хангамж дутагдах өвчнүүд/, тархины судасны өвчнүүд /цус харвалт/ орно зэрэг тамхи нь хүний бүх эрхтэнд өөрийн хороо хүргэж чаддаг байна.
Энэхүү материалыг бид хоёр хоногийн дараа болох Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан хүргэж байгаа юм. Өнөөдөр НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны санаачлагаар “Тамхигүй залуус” уриан дор нэгэн уулзалт боллоо. Энэ үеэр хүүхэд, залуучуудын 40 гаруй байгууллага оролцсон бөгөөд хүүхэд, залуусыг тамхинд оруулахгүй байх арга замыг хайж байна.
Та дээрх тамхины хор хөнөөлийн талаарх материалыг танил тамхи татдаг нөхөддөө заавал илгээгээрэй.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан