"Хэний хэн бэ?" булангийн энэ удаагийн зочноор Ардын Жүжигчин Г.Хайдавын ач, дуучин X.Төмөрбаатарын охин төгөлдөр хуурч Т Соёл-Эрдэнийг урьсан юм. Монголын эстрад урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Төмөрбаатар уран бүтээлчийн хувьд хэн болохоо харуулж, ихээхэн зүйл хийж чадсан ч урмаар дутаж өнөөдрийг хүрсэн эрхэм билээ. Харин өвөөгийнхөө хайртай ач, СУИС-ийн багш, төгөлдөр хуурч Т.Соёл-Эрдэнэ түүний ганц охин нь юм.
-Өвөө тань Монголын урлагийн жаран жилийн
түүхийг бичилцсэн гайхамшигтай хүн. Харин аав тань Монголын эстрад урлагийн шанг таталцсан нэртэй
дуучин. Харин энэ нэр төртэй эрхмүүдийн үр ач таны бага насны дурсамжаас
яриагаа эхлэх үү?
-Бүр бага байх үеийн явдлуудаа нэг их сайн санадаггүй юм. Ямар ч байсан аавдаа хөтлүүлээд л нэг
газар очсон нь одоогийн Хөгжим бүжгийн коллеж байсан. Тэгээд шалгуулаад төгөлдөр хуурын ангид
тэнцсэн юм.
Тухайн үед жаахан хүүхэд болохоор бараг юунд ч тэнцэж байгаагаа мэдэхгүй явсан. Хөгжим бүжигт тусгай мэргэжлээр сурна гэдэг амар биш. Гэр бүлийнхэн дэмжихгүй бол шантрах үе их гардаг. Загнуулж, зодуулах бол байдаг л үзэгдэл. Мэдээж сургууль дээр тоглоно гэсэн ойлголт байхгүй. Жирийн ЕБС шиг ерөнхий эрдмийн хичээл ороод хажуугаар нь мэргэжлийн хичээл тегөлдөр хуураа орно. Тэгээд нэмэлт хичээлүүд орохоор тоглох цаг ч гарахгүй. Ямартаа л дөрвөн настайгаасаа одоо хүртэл амьдарч байгаа байрандаа ганц ч найз байдаггүй байхав дээ. Хөгжим бүжгийнхэнтэйгээ л найзлаж нөхөрлөдөг байсан. Манай гэрийнхэн надад их анхаарал тавина. Аав мэргэжлийн төгөлдөр хуурын анги төгссөн учраас намайг давтуулдаг байсан. Би чинь ерөөсөө л аавынхаа талыг дагаад урлагаар л явчихсан. Ээж маань гадаад хэлний багш ч би хэл сурах гэж яваагүй. Тийм цаг ч гараагүй.
-Бидний үеийнхэн чинь ихэвчлэн эмээ өвөө дээрээ
өсөцгөөсөн байгаа байх шүү. Өөрийн чинь хувьд аль талын эмээ өвөөгийн хүүхэд
вэ. Ах эгчийнхээ тухай ярихгүй юу?
-Манай ээжийн ах дүү бүгдээрээ
боловсролыг дээдэлсэн сэхээтэн
хүмүүс. Тийм болохоор намайг боловсролтой, соёлтой хүн болох ёстой гээд
хүмүүжүүлчихсэн. Харин аавын талынхан ихэнхи нь урлагийнхан. Хэдийгээр би
ээжийнхээ талд өссөн ч гэсэн аавынхаа талдаа амь байдаг. Жаахан байхдаа дөнгөж
ярьж сурч байхдаа би гэрээсээ байнга өвөө рүү утасддаг. Тэгээд "Жоёлоо нь байна аа"
гэж өөрийнхөө нэрийг л хэлдэг. Өөр юу ч ярьж чаддаггүй байсан гэсэн. Тэр утасны
дугаарыг нь яаж ч цээжилчихсэн юм мэдэхгүй. Таван секунд тутамд утасдаад дахиад л "Жоёлоо нь байна аа" гэнэ.
Одоо болтол өвөө тэрийг дандаа ярьдаг. Намайг "Жоёлоо" гэж
дууддаг юм.
Би нэг эгчтэй. Би эгчтэйгээ их ойр байдаг. Ахтайгаа бол тийм ойр байдаггүй юм аа. Аавыг Баянмонгол чуулгын удирдагч байхад нь ах төрөөд Баянмонгол гэж нэр өгсөн гэдэг.
Соёл-Эрдэнэ хамтлагийн удирдагч байхад нь би төрөөд Соёл-Эрдэнэ гэж нэр өгсөн юм билээ. Уг нь миний иргэний үнэмлэх, бичиг баримт дээр Соёл гэж нэр явдаг. Гэрийнхэн маань Эрдэнэ гэж нэмчихээд байдаг Өвөө маань Yes and No нэвтрүүлэгт орсон. Тэгээд хамгийн сүүлд гэр бүлийн дотны хүнээс нь ярилцлага авахдаа надаас авсан юм. Гэхдээ би тэр нэвтрүүлгийг үзээгүй л дээ. Ер нь би өвөөдөө хайртай гэж хэлж байгаагүй юм билээ. Харин тэр нэвтрүүлгээр хэлсэн.
-Таны төлөвшил хүмүүжилд
хамгийн ихээр нөлөөлсөн хүн хэн бэ?
-Гэр бүлийн хүмүүжил асар их
нөлөөлсөн. Мөн багш нар маань байна. СУИС-д мэргэжлийн болон бусад хичээл зааж
байсан багш нар, Хөгжим бүжгийн багш нар маань намайг бие хүн болж төлөвшихөд их үүрэг
гүйцэтгэсэн. Мэдээж эцэг эхийн хүмүүжил байлгүй яахав. Мөн өвөө маань үргэлж хажууд байгаа учраас том нөлөө байж л байгаа. Гэхдээ би өөрийгөө Төмөрбаатарын охин, Хайдавын ач гоц гойд хүн гэж ерөөсөө бодож байгаагүй.
Хөгжим бүжигт дандаа л урлагийн хүмүүсийн хүүхдүүд байдаг
байсан. Манай ангид Мяасүрэн гуайн охин, Жанцанноров гуайн хүү, Шарав гуайн хүү
гээд бүгд л урлагийн хүний хүүхдүүд байсан.
-Одоо өвөөтэйгөө нэг дор ажиллаж байна. Өвөөгийн тань хөгширдөггүйн нууц нь юу юм бол. Европ
Хайдав гэж шагшигдаж ирсэн хүн шүү дээ?
-Өвөө маань амьдралынхаа туршид хоолны дэглэм баримталж
ирсэн. Тогтмол жингээ барьдаг. Биеийн тамираар тасралтгүй хичээллэдэг
хүн. Дуулах урлаг бол маш хэцүү мэргэжил. Урлагийн хүн сэтгэл санаагаар өөдрөг
байнга л тоглолтонд орж хүмүүсээс энерги
авдаг, хүмүүст энерги өгч байдаг учраас залуугаараа байдаг юм болов уу гэж
боддог. Мэдээж хүүхдүүдтэй ажиллахаар нервний асуудал байдаг. Тэр болгоныг
зохицуулна л даа. Би бол тайван талдаа хүн. Өвөөг
нервтэж байхад нь би зөөллөж байдаг байх.
-Аав тань олон сайхан дуугаараа байлдан дагуулж байсан шүү дээ?
-Намайг бага байхад аав байнга л тоглолтоор явдаг байсан гэсэн. Жаахан
байсан болохоор сайн мэддэггүй юм. Манай аав багаасаа их эрх өсчихсөн.
Бас их мэдрэмжтэй. Намайг
бүр бага байхад
л ресторанд дагуулж ороод "Хоолыг соёлтой идэх ёстой" гээд хооллох
соёлыг бүр эхнээс нь нарийн зааж өгч байсан. Намайг төгөлдөр хуурч болоход
хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Эцэг хүний хувьд бол сайн эцэг ээ. Ер нь охидууд аавдаа элэгтэй байдаг
гэдэг дээ. Би аавдаа цаанаасаа л элэгтэй хүн шиг байгаа юм. Уг нь ээжтэйгээ илүү их цагийг
өнгөрөөдөг. Гэхдээ би аавдаа их эрх. Аав надад ганц ч хатуу үг хэлдэггүй. Миний
л хэлснээр байдаг. "Миний охин зөв бодож байвал аав нь хэлснээр нь
явъя" гэдэг. Намайг загнах нь битгий хэл эвгүй харж ч үзээгүй.
-Харахад
ширүүн юм шиг хэрнээ зөөлөн хүн шиг байгаа юм. Тийм үү?
-Ширүүн биш ээ. Манай аав их зөөлөн. Хүнд их итгэмтгий.
Ёстой хүнд муу санаж үзээгүй
байх. Би аавыгаа өнгөөр төсөөлөх юм бол цав цагаан өнгөөр төсөөлнө. Би чинь
аавдаа "Одоогийн хүмүүс
өөр болчихсон шүү" гээд л ээж нь юм шиг л байдаг. Харин аав хүнд дэндүү
итгэмтгий. Би бас тэр занг нь авах
гээд байдаг шиг байгаа
юм. Гэхдээ аавдаа тодорхой хэмжээнд зөвлөнө. Аав маань маш үнэнч шударга,
бүх юмыг байгаагаар нь л хэлдэг.
-Хүнд
итгэмтгий цайлган зангаасаа болоод алдсан зүйл аавд тань байгаа
байх?
-Ер нь их том нөлөөлсөн. Филармонид байхад их ч гадаад
явдаг байсан. Одоо үед тэгж мөнгө олдог байсан бол, хэнээс ч дутахааргүй явж л байгаа. Харин аавынхаа хувьд бол
гомдолтой байдаг. Үнэхээр их зүйл хийсэн шүү дээ. Хүнд урам өгч байж, тэр
урмаар чинь хүн явна уу гэхээс зүгээр л робот шиг сэтгэл зүрхгүй, баярлана
хөөрнө гэсэн юм мэдэхгүй яваад байдаг юм биш шүү дээ. Яагаад юм хийсэн хүнийг
урамшуулж дэмжиж болохгүй гэж. Одоо нэг их уран бүтээл хийхгүй байгаа л даа.
Гэхдээ хийе гэвэл хийж чадна. Аавд сэтгэлийн тэнхээ байгаа ч сэтгэлийн дэм их
үгүйлэгдэж байгаа байх. Хүнд хэдэн төгрөг өгч байхаар сэтгэлийн дэм өгөхөөс
сайхан юм байхгүй дээ.
-Аав тань Хөх хотод багагүй хугацаанд байж байгаад ирлээ.
Гэр бүлийнхээ хүний биеийг эмчлүүлэх гэж яваад ингэж удав уу?
-Бараг дөрөв таван жил
болчихсон байх. Хөх хотод ажиллаж амьдарч байгаад ирсэн. Уг нь эмчилгээнд явлаа
гэж байх шиг байсан. Тэгсэн ийм хугацаа өнгөрчихсөн байна. Тэнд олон шавьтай
болсон гэж байсан юм. Би ч тэнд байхад нь нэг очоод ирсэн л дээ. Ер нь юу
хийгээд байгаа юм болоо гээд очсон. Харин өвөө "Монгол хүн чинь Монголдоо
л байх ёстой" гэсээр байгаад сая аав ирлээ. Би ч гэсэн "Одоо ир"
гэсэн тал бий. Ер нь аав маань аргагүй эрхэнд тийшээ явсан. Энд юм хийгээд ч
нэг хэсэг чинь хэцүү байлаа шүү дээ. Хүмүус ойлгож байгаа ч юм уу үгүй юм уу.
Сонссон ч сонсоогүй юм шиг царайлаад явдаг үе байсан. Тэр үед л "За явъя
даа" гэж бодсон юм байлгүй. Гэхдээ тэнд болж байсан ч юм уу эсвэл өөрт нь
хэцүү ч байсан юм билүү бид сайн мэдэхгүй шүү дээ. Үнэхээр аз жаргалтай байж
байгаад ирээгүй л байх.
-Ингэхэд аав ээж хоёр тань өөрийг чинь багад хоёр тийш
болсон байх аа. Та тэднийхээ салалтанд хэрхэн ханддаг вэ?
-Манай аав ээж хоёр
нэлээн эрт салсан. Гэхдээ нэг их сэтгэл гонсойгоод байдаггүй. Аэв, ээж хоёр
саллаа гээд надад учиргүй муу нөлөө үзүүлсэн юм байхгүй.. Ээж намайг ганцаараа
маш сайн хүмүүжүүлж чадсан. Ааваасаа хол өсөөд муу яваад байгаа юм ч байхгүй
байна л даа. Миний аав байна, ээж байна заавал хамт амьдраад байх алба байх
биш. Манай эгч угаасаа их эрт тусдаа гараад явчихсэн. Ээж бид хоёр амьдардаг.
Гэхдээ эгч маань намайг жаахан байхын л харж, бөөцийлдөг байсан. Одоо ОУУЗН-т ажилладаг
юм. Эгч маань ээжийн талыг бүхий л талаар нь дуурайчихсан хүн. Англи, Орос,
Франц гээд хэд хэдэн хэлтэй. Мэдээж ээж маань миний төлөө бүх юмыг хийнэ шүү
дээ. Би чинь өглөө ажилдаа явах гэж цэцэрлэгт явах гэж байгаа хүүхэд шиг л бөөн
ажил болно шүү дээ. Ээж бараг л гар хурууг маань угаах гээд л гүйнэ. Ямартаа л
хүн орж ирэхээр "Охин маань дээд сургуульд багш гэсэн хэрнээ л цэцэрлэгт
явуулах гэж байгаа аятай л юм болох юм" гэж ярьж байдаг юм.
-Аавынхаа сүүлд суусан эмэгтэйтэй ямар харилцаатай байдаг
вэ?
-Би муу байгаад ч яахав
дээ. Ямар надтай амьдрах гэж байгаа биш. Зүгээр "Эгчээ" гээд л аятайхан
харыдаад л явдаг. Надад муу юм хийдэггүй. Би ч муу юм хийдэггүй.
-Аав тань үүнээс илүү явбал явах л ёстой хүн шүү дээ.
Танд ийм бодол бий л байх?
-Учиргүй муу яваад
байгаа юм алга. Гэхдээ дэндүү цагаан сэтгэлтэй итгэмтгийгээсээ болж юм юм л
үзэж яваа. Хэрэв амиа бодоод явсан бол яаж ч яваа юм бэ хэлж мэдэхгүй. Одоо
ямар нэг хэмжээгээр орлого олвол тэр хүнийхээ эмчилгээнд зориулж байгаа. Гол нь
ерөөсөө хүний төлөө төрсөн хүн юм. Аав бид хоёр хэдхэн хоногийн өмнө сайн
ярилцсан шүү. Уран бүтээлийн талаар ярьсан. Одоо юм хийнэ ээ. Аав маань хөгшрөөд
болохоо байчихсан юм алга. Ялангуяа аав бид хоёр хамтарч хийх гэж бодож байгаа
зүйл бий.