Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдаад байна.
Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо, ургамал түүх нь элбэг байдаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд амралтын өдрүүдэд ууланд алхах иргэд ч олширсон.
Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг аж.
Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай байдаг бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй аж.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс бэлтгэсэн хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.