gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жинхэнэ ганц эвэрт орчин үеийн хүнтэй зэрэгцэн оршиж байжээ

Д.Багахүү
Дэлхийд
2016-03-29
0
Twitter logo

Үлгэрт гардаг ганц эвэрт гэдэг амьтныг бид үргэлж л хун цагаан өнгөтэй, гуа сайхан биетэй мориор төсөөлдөг. Харин цоо шинэ судалгааны үр дүнд “Сибирийн ганц эвэрт” хэмээх энэ амьтан бидний таамаглаж байснаас ч сүүлд дэлхий дээр амьдарч байсан болохыг олж илрүүлжээ.

    Байгаль орчны өөрчлөлт аливаа төрөл зүйлийн амьтан, ургамалд хэрхэн нөлөөлж байсныг судалж мэдсэнээр бид ойрын ирээдүйд болох үйл явдлыг таамаглах нөхцөл бүрдэнэ

Хамгийн харамсалтай нь энэ амьтан та бидний төсөөлдөг морь шиг биш харин илүү үсэрхэг, ер нь бол хирстэй төстэй амьтан байсан аж. Гэхдээ аварга том ганцхан ширхэг эвэртэй.

Эрдэмтдийн таамаглаж байснаар “жинхэнэ ганц эвэрт” одоогоос 350,000 жилийн тэртээ мөхсөн гэж үздэг байв. Харин Казахстанаас олдсон, тун сайн хадгалагдсан чулуужсан ясны шинжилгээ энэ тоог буруу гэж заажээ.

Америкийн шинжлэх ухааны сэтгүүлийн энэ сарын дугаарт гарсан нийтлэлд бичсэнээр ганц эвэрт ердөө 29,000 жилийн өмнө дэлхий дээр алхаж явсан байна.

Ганц эвэртийн "үнэн" төрх

Гэтэл яаж ийм удаан хугацаанд устаж, мөхөлгүй оршсоор байсан нь тун хачирхалтай. Судалгааны тайланг бичсэн, Томскийн их сургуулийн эрдэмтэн Андрей Шпански “Энэ олдворын хувьд бусад олдворуудтай харьцуулахад цаг хугацааны асар их зөрүү гарч байна. Тэгэхээр тухайн амьтны амьдарч байсан орчин нөхцөл ямар нөлөө үзүүлж байсныг судалж мэдсэнээр, илүү ойлгомжтой болох байх” гэжээ.

Дэлхийн дулаарлын асуудал улам хурцдаж буй энэ үед байгаль орчны өөрчлөлт аливаа төрөл зүйлийн амьтан, ургамалд хэрхэн нөлөөлж байсныг судалж мэдсэнээр бид ойрын ирээдүйд болох үйл явдлыг таамаглах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан