Гурван ч удаа сенсаацтай гэрлэж байсан жүжигчин Дебби Рейнолдс “Хангалттай. Эрчүүдээс залхаж байна!” гэж хэлсэн юм. Эхний нөхөр нь Лиз Тэйлорыг дагаад явчихсан, удаах нь түүний 65 сая фунт стерлингийн хөрөнгөөр мөрийтэй тоглочихсон. Харин гурав дахь нөхөр нь үлдсэн бүх хөрөнгийг нь шамшигдуулж орхисон. Ийм нөхрүүдтэй учирсан хүн амьтан тэжээх болсонд гайхах юм алга...
Эр хүнийг гэхээсээ ресторан сонгохдоо сайн гэдгээ хүлээн зөвшөөрдөг тэрбээр “Би сайн хоол сонгож чадна аа. Харин сайн эрийг л сонгож чадахгүй юм” гэж нэгэнтээ хэлжээ.
Түүний амьдрал дүүрэн, баялаг хэдий ч тэрбээр эрчүүдийн тал дээр ялагдал хүлээдэг
Хэдийгээр Дебби “шоу мөнхөд үргэлжилсээр” байх үеийн Холливудын егзөрүүдийн нэг төдийгүй хөвсгөр зөөлөн үс, өө сэвгүй нүүр будалтынхаа ачаар энхрий ялдам харагддаг ч түүний дотор ган мэт хатуу хүн бий. “Хөлсний алуурчин хөлслөхөөс сийхгүй хүүхнүүд олон л байдаг. Харин би итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй хүн учраас ийм зүйл хийхгүй. Үүний оронд өөрөө л хийж орхих байсан” гэж дөлгөөхөн өгүүлсэн юм.
Өдгөө 84 нас сүүдэр зооглож буй тэрбээр Бэвэрли Хиллз дэх гэртээ жүжигчин охин Карри Фишерийнхээ Двайт нэртэй хүүг харж сууна. Тэрбээр Америк даяар ганц хүний аялан тоглолтоо хийж дуусаад, 50 шахам жил цуглуулсан холливудын дурсгалт зүйлсээ арилжиж дуусгах дуудлага худалдаагаа явуулахын өмнө өөртөө өгч буй түр зуурын амралт нь энэ.
Анхны дуудлага худалдаагаараа Мэрилин Монрогийн алдарт дэрвэгэр хормойтой даашинз, Чарли Чаплины бөмбөгөр оройтой бүрх малгайг зарж найман сая фунт стерлинг олсон. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Мэрилинтэй холбоотой зүйлсийг худалдахаар зорьж буй аж.
Дэбби, Мэрилин нар найзууд байжээ. “Мэрилиний эрчүүдтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа аймшигтай байсан. Түүнийг хайрлаж хүндлэхийн оронд эрчүүд ялдам энхрий байдлыг нь ашигладаг байв” хэмээн Дебби өгүүлэв.
Дебби Мэрилинд зориулж дурсгалын музей байгуулахаар хэдэн жил хөөцөлдсөн ч чадаагүй аж. “Хүү Тодд, охин Карри нартаа бүхнийг үлдээхийг хүссэнгүй” гэв. Магад, эд хөрөнгөө ийнхүү цэгцлэх болсных нь өөр нэг шалтгаан гэвэл гуравдугаар сард Элизабет Тэйлор нас барсан явдал байв. Нөхөр Эдди нь 1958 онд түүнийг хаяж Тэйлортой суухаас өмнө Элизабет, Дебби нар сайн найзууд байжээ. Түүнээс хойш тэд долоон жилийн дараа эвлэрсэн гэдэг.
“Элизабетад анхаарал халамж тавьдаг байсан хүмүүс түүнийг өвчин зовлонгоос нь чөлөөлөхийг л хүсдэг байлаа. Тиймдээ ч түүнийг мөнхийн амар амгаланг олсонд нь би баяртай байна. Тэр бидний л адил алдахдаа алдаж, онохдоо онож явсан. Түүний амьдралыг уйтгартай байсан гэж хэлэх эрх хэнд ч байхгүй” хэмээн Дэбби өгүүлэв.
Дэббигийн амьдрал ч мөн гунигаар дүүрэн байгаагүй юм. Singing in the Rain киноны од тэрбээр Америкийн хонгор нэрээр олны танил болсон. 1955 онд эстрадын дуучин Эддитэй гэрлэж, гурав дахь нөхөр Майк Тоддтойгоо хийж буй Элизабетын хуриманд хоёул бэрийн найз бүсгүй, найз залуу болон очиж байжээ. 1958 онд Майкийг бурхан болоход Эдди Элизабет дээр ирж, хүнд хэцүү цагт гар сунган халамжилсаар тэндээ үлдэв. Харин Дэбби орь ганцаар хоцров.
“Гэхдээ л хүний нөхөр эхнэрээ хаяж өөр хүн рүү явлаа гэхэд тэр нь Элизабет Тэйлор байхдаа ч яах вэ дээ. Элизабет үзэсгэлэнтэй, ухаалаг, маш дур татам эмэгтэй байсан. Харин би бол огт өөр, нялуун муужгай шиг байгаагүй. Би нөхөртөө Элизабет өөрийг нь хаяна гэдгийг хэлж байсан. Тийм зүйл ч болсон. Мэдээж тэр эрчүүдээс хамгийн ухаантай нь байгаагүй ээ”.
Элизабет Эддиг хаяж, Ричард Бартонтой явах болов. Тэд Күйн Элизабет онгоцны тавцан дээр байхдаа хоёр дахь нөхөр нь болох гутал үйлдвэрлэдэг Харри Карлтай гэрлэчихээд байсан Дэббитэй таарчээ. “Бид дөрөв тэр оройдоо үдшийн зоог барьсан. Гайхалтай сайхан байсан шүү. Элизабет ч, би ч, хэн хэн нь амьдралаа өөрчилсөн байлаа. Тэр үдэш Ричард Бартон босч зогсон шүлэг уншаад л, тун гайхалтай сэтгэгдэл төрүүлж билээ. Түүнд тийм гэхийн аргагүй ямар нэгэн юм байсан хэрэг. Түүний хувьд Элизабет жинхэнэ хайр нь байсан байх аа гэж боддог юм” хэмээн Дэбби дурсав.
Дэбби, Элизабет хоёр эвлэрснийхээ дараахан Карригийн бичсэн These Old Broads кинонд Ширлей Маклэйн, Жоан Коллинз нартай хамтран тогложээ. Дэбби тэр үед Элиза бетаас хуучин нөхөр Фишерийг нь яагаад сонгосныг асуухад амьдралынх нь нэгэн онцгүй үе таарсан байсан гэж хариулжээ. “Элизабет өөрийн гэсэн замтай, түүгээрээ л явдаг хүн. Нөхрөөс минь өөр хүн түүнийг сонгосон болоосой гэж би тэр үед бодож байсан” хэмээн Дэбби дурссан байдаг.
Элиза" Заримдаа ганцаарддаг л юм. Гэлээ гээд явсан замаараа эргэж алхалтай биш дээ"
Харамсалтай нь Дэбби, Эдди хоёр эвлэрч чадаагүй юм. Эдди 82 насандаа таалал төгсчээ. Дэбби түүнийг дурсахдаа “Тэр огтхон ч сайн эцэг байгаагүй ээ. Хэрэв тийм байсансан бол бид найзууд шиг л байх байлаа. Тэр ердөө л хувийн жаргалаа хөөж, өвдсөн үедээ ч сувилагчдаа санаархаж байсан тул олон ч сувилагч сольсон доо.
Миний хоёр дахь нөхөр Харри Карл хүүхдүүдэд минь ч сайн, надад ч хайртай байсан... Гэхдээ миний мөнгөнд бүр илүү дуртай байсан юм билээ. Тэр өөрийнхөө өчнөөн сая фунтээр мөрийтэй тоглоод зогсохгүй, миний 65 сая фунт стерлингээр ч тоглочихсон хүн дээ” гэв. Дэббигийн гурав дахь нөхөр, хөрөнгө босгогч Ричард Хамлетт Дэббигийн үлдсэн хөрөнгийг ашиггүй наймаанд хөрөнгө оруулж үрэн таран хийжээ.
Дэбби урлагийн салбарт жар гаруй жил зүтгэсэн ч зодог тайлах яагаа ч үгүй аж. Тэрбээр хувийн намтраа бичиж буй бөгөөд энэ жил Катерин Хейглийн “One for the Money” хэмээх инээдмийн кинонд солиотой эмэг эхийн гол дүрийг бүтээх юм. Түүний амьдрал дүүрэн, баялаг хэдий ч тэрбээр эрчүүдийн тал дээр ялагдал хүлээдэг.
“Заримдаа ганцаарддаг л юм. Гэлээ гээд явсан замаараа эргэж алхалтай биш дээ, тэгэх хүсэл ч алга. Ямар ч тохиолдолд эр хүнээс нохой илүү дээр байдаг юм билээ. Анхаарал халамж бага шаардана, бас хамаг мөнгийг минь үрэхгүй” хэмээн аядуухан өгүүлэх түүний яриаг өвөр дээр нь тонгочих Двайт хүү тасалдуулав. Орчуулсан Н.Хулан
Лина Дас