"Өөрчлөгдөж буй Орос, Монголын нийгмийн нэгдэл, задралын үйл явц, онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Маргааш болох хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Социологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт /СТӨ, Б КОРПУС/ хурлын зааланд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм.
- ШУА-ийн Философийн хүрээлэн, ОХУ-ийн ШУА-ийн Социологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөгдөж буй Орос, Монголын нийгмийн нэгдэл, задралын үйл явц” (2014-2016),
- “Орос Монголын залуучуудын улс төрийн идэвх, оролцоо”(2015-2017),
- Орос Монголын Буддын сүсэгтнүүд, шашны нийгэмлэгүүдийн өнөөгийн нөхцөл байдал (2015-2017) төслийн хүрээнд энэ эрдэм шинжилгээний хурлыг хийх юм байна.
Хурлаар даяаршлын үйл явц дахь Орос, Монголын нийгмийн амьдралд гарч буй ялгарал болон адилсал, орчин үеийн нийгмийн эрсдэл, хувь хүний чадавхийн өөрчлөлт зэрэг нийгмийн олон эерэг, сөрөг нийгмийн, нийгмийн эмзэг бүлгүүдийн интеграци, нийгэм-улс төрийн харилцааны шинэчлэл, залуучуудын улс төрийн идэвх, оролцоо, цөөнхийн тусгаарлалт, үнэлэмж, нийгмийн бүлгүүдийн ялгарал, амьдралын хэв маяг, нийгмийн капитал, сүсэг бишрэл, шашны нэгдэл зэрэг сэдвийг хэлэлцүүлнэ.