Хуучнаар Лениний музей дотор байрлах Үлэг гүрвэлийн төв музей шинжлэх ухаан болон танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой олдворуудыг үзэгч олонд дэлгэн үзүүлж байна.
Музейн хамт олон эхний ээлжинд гол танхимаа ашиглалтанд оруулж Тиранозавр Батаар болон Цэрдийн үед холбогдох палеонтологийн түүхэн олдворуудыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан гурван хэмжээст өвөрмөц шийдлээр үзэгчдийн хүртээл болгож байгаа аж.
Өөрөөр хэлбэл, ухаалаг утасны аппликэйшн ашиглан олон сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн тайлбар, тэдний бодит мэт хөдөлгөөн мөн дуу дүрслэлийг харах боломжтой.
Үлэг гүрвэлийн төв музей нь өдөр бүр 09:00 - 18:00 цагийн хооронд ажилладаг. Харин тасалбарын үнийн хувьд том хүн 3000 хүүхэд 500, оюутан 1000 төгрөг аж.