Зуны амралт зугаалгын үеэр эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг зарим зүйлийг хүмүүс анзаардаггүй. Тухайлбал автомашинаасаа болж хоолойн багтраа, харшилтай болох, эсвэл тухайн өвчин сэдрэх, хүндрэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл энэ байдлаас хэрхэн сэргийлж хамгаалах вэ? Энэ талаар “Top car” автосалоны захирал Ж.Батжаргал танд зөвлөж байна.
- Аялал зугаалгаар явахад хүмүүс машиныхаа бүрэн бүтэн байдлаас гадна эрүүл мэндээ хамгаалах талаар ямар үйлчилгээ хийлгэвэл тустай вэ?
- Манайхан нарийн ширхэгтэй шороо эрүүл мэндэд маш хортойг мэддэг ч хаана түүгээр хамгийн их амьсгалаад байгаагаа анзаардаггүй. Зун хүмүүс аялал зугаалгаар явахдаа ихэнх цагаа машиндаа өнгөрөөдөг. Тэгээд донсолгоонд, мөн эйркондишн буюу дотор агаар тавих үед нүдэнд үл үзэгдэм нарийн тоос маш ихээр бужигнадаг. Жолооч нар шороотой замаар цонхоо онгойлгохгүй машиныхаа агаараар амьсгалж явдаг.
Тийм нөхцөлд салоны агаар шүүгчийг хичнээн сольсон ч нэмэргүй. Учир нь өмнө нь нэгэнт нэвтэрж орсон нарийн тоос, тоосонцор машинд тань байгаа учир та болон таны гэр бүлийнхэн түүгээр амьсгалаад л явж байна. Хэдий бид машинаа угаалгадаг ч нарийн тоос шороог нь хэзээ ч цэвэрлэж чаддаггүй. Үүнээс үүдэн тоосны харшил, астом үүсдэг. Ялангуяа бүрэн доторлогоо хийлгээгүй машинд нарийн шороо ихээр чигжсэн байдаг.
- Та хуучин машинтай холбоотой үүнийг ярьж байна уу?
- Үгүй ээ. Орчин цагийн дийлэнх машиныг дотор салоны дуу чимээ, гадны тоосны тусгаарлалтгүй, хөндий үйлдвэрлэж байна. Зөвхөн Европын орнууд уруу доторлогоотой гардаг. Азийн болон манай улсад орж ирж байгаа бүх машин хөндий. Тухайн автомашины үйлдвэрийн өртгийг багасгах үүднээс зөвхөн тусгай захиалгаар бүрэн доторлогоог хийх болсон. Тиймээс л аль ч оронд машины салоны дуу чимээг дарах, дулаан тусгаарлах доторлогооны үйлчилгээ байдаг.
- Машин доторлох ямар хэрэгтэй вэ?
- Гаднах дуу чимээ багасч, шороо тоосонцор нэвтрэхгүй. Ихэнх машины яригч нь хаалгандаа суурилсан байдаг. Хаалгыг доторлосноор яригчийн ялгаруулалт тодорч студийнх шиг цэвэрхэн дуугаралттай болно.
Өмнө нь дуугарч чихардаг байсан салон доторх бүх дуу чимээ нам гүм болсноор машин тань нэг зэрэглэлээр ахиж, тав тухтай болдог. Өвлийн улиралд дулаан алдахгүй, зуны улиралд моторын болоод гадаах орчны халалт кабинд мэдрэгдэхгүй. Машиныг гадаа удаан тавихад доторх агаар хэт халахгүй. Хол замд хурдтай явахад салхины чимээ орж ирэхгүй, явдал зөөлөн болно.
Замын түгжрэлд хэн нэгэн соёлгүй жолооч ард урдаас дуут дохиогоороо таны тав тухыг эвдэж чадахгүй. Дугуйны под кирланд доторлогоо хийснээр дэржигнүүртэй шороо, чулуутай замаар зорчих үед дугуйны эргэлт, шорооны чимээ салонд орж ирэхгүй болдог. Дээврийг доторлосноор бороо, мөндөрний чимээ багасдаг. Копудыг доторлосноор хөдөлгүүрийн дуу салонд орж ирэх нь багасахаас гадна өвөл шатахуун хэмнэх гэх мэт олон ач холбогдолтой.
- Ямар нэг байдлаар хуурж унах, хагарч муудах уу?
- Тийм зүйл байхгүй. Нэг удаа хөрөнгө оруулалт хийснээр машиныхаа ашиглалтын хугацааг дуустал санаа амар байх болно гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй.

- Баталгаатай юу? Материалаа хаанаас оруулж ирдэг вэ?
- Баталгаатай. Гялгар материал нь машины чичиргээг багасгадаг. Үүнийг төмрөн дээр нааж өгдөг. Дараа нь дуу чимээ тусгаарлах хар материал наана. Энэ материалыг онгоцны гаднах дуу чимээг зорчигчдоос тусгаарлах зорилгоор 2003 оноос ОХУ-д үйлдвэрлэж эхэлсэн. Зохиогчид нь судалж үзээд ахуйн хэрэглээнд хэрэглэж болохыг баталсан.
Би өөрөө 2014-2015 онд ОХУ-ын засварын газарт ажиллаж туршлага судалсны үндсэн дээр эх орондоо энэ төрлийн засварыг нээхээр шийдсэн. Орост шинэ ланд 200 маркын машин худалдан авсан даруйдаа ирж машин доторлох үйлчилгээг иж бүрнээр хийлгэдэг юм билээ. Дараагаар нь бусад тоноглолоор тоноглуулдаг. Манай ОХУ, Солонгос, Хятадаас материалаа оруулж ирдэг.
- Үйлчилгээний явцаас сонирхвол?
- Бид тухайн автомашины юу нь дуугараад, хаагуур нь шороо, ус нэвтэрч байгааг нь оношилж, захиалагчтай ярилцсанаар үйлчилгээгээ үзүүлнэ. Гэхдээ 100 хувийн үр дүнг мэдрүүлэхийн тулд машинаа бүрэн доторлуулахыг зөвлөдөг юм. Заавал доторлох шаардлагатай чухал хэсэг бол шал, хаалганууд, багааж, арын под кирлан юм. Хаалган дотор хоёр үе, хаалт болон хавтсан дээр нэг, нэг үе нийт дөрвөн үеэр доторлодог.
Бүтэн дуу чимээ тусгаарлалт хийлгэхэд бид хаана ч байхгүй нарийн цэвэрлэгээг давхар хийж байгаа. Бүх хэсгийг нэг бүрчлэн задалж угааж цэвэрлэдэг. Бүх угаалга цэвэрлэгээг хийж дууссаны дараа наалт, доторлогоог хийдэг юм. Учир нь манай наалтууд тоос шороотой гадаргуу дээр тогтохгүй.
- Танайх ижил төрлийн үйлчилгээ явуулдаг бусад газраас ямар нэг давуу тал бий юу?
- Бид яг зориулалтын материал, технологиороо ялгарч байна. Миний ажигласан газрууд стандартын дагуу хийхгүй, ажлаа амарчилж, манайд байгаа хоёр материалын зөвхөн харыг дангаар нь нааж байна. Машин хөндий төмөр учраас бартаатай замд их дэргэдэг. Тэр дэргээг дарж өгөх зорилгоор эхний үеийн гялгар материалыг наадаг. Гэтэл ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд шууд дуу тусгаарлагчийг нааж байна. Ингэснээр үр дүн багатай. Түүнээс гадна дуу тусгаарлагч материал нь өөрөө наалдагчтай учраас хялбарчлаад шууд наагаад байх шиг байна. Харин бид эсрэгээр нь буюу дэргээний мөнгөлөг материалаа нэг бүрчилэн халааж барьцалдуулсныхаа дээрээс нь дараагийн материалаа давхарлаж наадаг давуу талтай юм.

-Машиныг доторлохын тулд задаргаа их орох байх. Тэгснээр битүүмж алдагдах гэх мэт асуудал гарахгүй юу?
-Энэ харин их буруу ойлголт. Хүмүүс машиныг нь задлах явцад түгжээ нь хугарчих вий, буруу угсрагдах вий гэсэн айдастай байдаг. Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Бидэнд зориулалтын багаж, мөн тухайн машинд шаардлагатай бүх төрлийн түгжээ бий. Олон жил болсон машины салон задрахдаа ганц нэг түгжээ муудсаны улмаас хугарах асуудал гардаг. Үүнийг бид шинээр хийж сольж өгдөг.
Дутуу түгжээ, өөр шаардлагатай зүйлс хэрэг болвол нөхөн хийж өгдөг юм. Бүх үйлдлийг зориулалтын багаж хэрэгслээр задалж, угсардаг. Мөн манайх сүүлийн үеийн камерыг захиалагчийн гар утастай холбож үйлчилгээ хийж байгаа үйл явцыг хаанаас ч ажиглах, хянах боломжийг олгож байна. Бүх гүйцэтгэлийн зургийг авч танилцуулдаг. Машинаа хүлээлгэж өгөхдөө таны баруун талын хаалганд ийм үйлчилгээ бүхий гурван үе ийм материал наасан. Задлахад ийм шороотой, устай байсан үүгээр ус, шороо нэвчдэгийг бид ингэж янзаллаа гэх мэтээр тайлбарлаж өгдөг.
- Хугацааны хувьд?
- Үйлчлүүлэгчидтэйгээ дугаарын хязгаарлалттай өдрийн урд өдөр нь машинаа авч ирвэл, бид маргааш орой хязгаарлалт дуусах үед машиныг нь хүлээлгэж өгөхөөр тохиролцдог. Гүйцэтгэлийг 12 цаг хийнэ гэсэн үг. Бид 99866542 дугаарын утсаар автомашин хэрэглэгчдэд зөвөлгөө өгч байна.