gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Цагаан: Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрөхгүй ч иргэдээ алдахгүй байх бодлого хэрэгтэй

Э.Оргил
Улс төр
2016-04-29
0
Twitter logo

-Монгол угсаатан болон Монголд хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд Хөх үнэмлэх олгодог болох уу -

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа гишүүдийн олонх нь илэрхийлэв.

Анх 1995 онд батлагдсан уг хуулийн төсөлд гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй нь энэ юм. Өнгөрсөн арван жилд манай улсын 59 мянган иргэн харьяалаас гарч, 16 мянган иргэн давхар харьяаллын асуудалтай болоод байна. Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Дэлхий дээр амьдарч байгаа 10 сая монгол угсаатнуудыг нэгтгэх бодлогыг Ерөнхийлөгч энэ хуулиар дамжуулан гаргаж байна. Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж өгсөн Ажа Ренбүчид энэ Хөх гэрэгэг олгох хэрэгтэй.

Тэгэхээр 16 мянган иргэний харьяаллаас хасах болоод байгаа аж. Иймд энэ хуулийн төсөлд иргэнээ харьяаллаас хасахгүй байх боломжийг тусгасан. Албан ёсоор 16 мянган иргэн гэж байгаа боловч монгол иргэдээс төрсөн хүүхдүүдийг оруулбал албан бус тоогоор 25 мянган иргэнийг харьяаллаас гаргах тухай асуудал болж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав.

Мөн уг төсөлд монгол иргэдээс төрсөн хүүхдүүд, Монголд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд Монголд чөлөөтэй зорчих боломж олгох зорилгоор тав, арван жилийн хугацаатай Хөх үнэмлэх олгодог болох заалтыг төсөлд тусгажээ.

“Хөх үнэмлэхийг Засгийн газар хариуцна. Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдал, инфляциас хамаарч Засгийн газар ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан болон жилд хэчнээн хүнд Хөх үнэмлэх олгохоо шийднэ. Одоогоор мөнгөний тоо тавиагүй” П.Цагаан дарга тайлбарлалаа.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Дэлхий дээр амьдарч байгаа 10 сая монгол угсаатнуудыг нэгтгэх бодлогыг Ерөнхийлөгч энэ хуулиар дамжуулан гаргаж байна. Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж өгсөн Ажа Ренбүчид энэ Хөх гэрэгэг олгох хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэнд энэ гэрэгэг олгох хэрэгтэй. 

Монгол угсаатныг нэгтгэж нийлүүлэх цаг болсон. Энэ бол ирээдүйг харсан чухал хууль. Дэлхий дээр амьдарч байгаа 10 сая монголчууд энэ хуулийг хүлээж байгаа гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “10 сая монголчуудыг нэгтгэх зорилготой хуулийн төсөл биш. Монгол Улс иргэдээ алдахгүй байх үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үгийг залруулав.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Энэ бодлогыг дэмжиж байна. Давхар иргэншлийн асуудлыг шийдвэл ямар эрсдэл гарч болох вэ. Монгол Улсын иргэдийн хүүхдүүд АНУ-д төрж, тэр улсын иргэн болох хандлага хүчтэй явж байна. Давхар иргэншлийг зөвшөөрөхгүй бол насанд хүрээд тэр улсын иргэн болж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: 10 сая монголчуудыг нэгтгэх зорилготой хуулийн төсөл биш. Монгол Улс иргэдээ алдахгүй байх үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан.

П.Цагаан: Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд давхар иргэншлийг зөвшөөрч болохгүй гэж заасан. Монголын харьяат хүүхдүүд 18 нас хүрээд аль улсын иргэн болохоо өөрөө шийднэ гэж хуульд заасан байдаг. Мөн өөр улсын иргэний харьяат болж байгаа бол түүнийгээ улсдаа мэдээлдэг ой санамжтай болох нөхцөлийг энэ хуулиар бүрдүүлсэн.

А.Бакей: Чухал ач холбогдолтой хуулийн төсөл. Гарал үүсэл нэг монгол угсаатанд Хөх гэрэгэ гардуулна. Эцэг, эхийн нэг нь монгол биш, өөр үндэстэн бол хөх гэрэгэг яаж өгөх вэ?
П.Цагаан: Казахстан, Унгар зэрэг ижил төстэй орнуудын хуулийг судалж үзсэн. Энэ хуульд суурь зарчмыг нь зааж өгөөд бусад хуулиар зохицуулна. Монгол хэл, бичгийн мэдлэгтэй. Эцэг нь монгол угсаатан байгаад эх нь өөр үндэстэн бол өөрөө зөвшөөрвөл Хөх гэрэгэ олгож болно. Гадаадад байгаа иргэд Монгол Улсын иргэн байхаас илүү Монголд чөлөөтэй зорчдог, Бурхан Халдун ууланд мөргөдөг, дуртай газраараа аялдаг байхыг илүүд үздэг юм байна. Иймээс энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх давхар зорилготой.
Ё.Отгонбаяр: Том улсуудын дундах жижиг улс давхар харьяаллын асуудалд болгоомжтой хандах нь зөв. Давхар харьяаллыг зөвшөөрөхгүй байх нь зүйтэй. Хөх үнэмлэхтэй хүн цэргийн алба хааж болно гэсэн байна.

Гадаадын иргэн хөрөнгө оруулалт хийснээрээ Монголын иргэн болж, Хөх үнэмлэх авчихдаг. Гэтэл хөрөнгө оруулаагүй монгол хүн Хөх үнэмлэх авахгүй нь. Гадаадын хэдэн иргэн Монголын харьяаллын иргэн болох хүсэлт гаргасан бэ?

П.Цагаан: Өнгөрсөн 20 жилд 221 хүн  Монголын иргэн болсон. Хөх үнэмлэхний тухайд Монгол угсаатан болон Монголд хөрөнгө оруулалт хийсэн хүн явах болгондоо виз хүсэх зэргээр их явдал чирэгдэл болохоос сэргийлж байгаа хэрэг. Хөх үнэмлэхтэй иргэн хилээр чөлөөтэй зорчих эрхтэй болно. Таван жилийн хугацаатай хөх үнэмлэх авбал ажиллах, хөдөлмөрлөх, сурах эрх нь чөлөөтэй болж байна гэсэн үг.

Р.Амаржаргал: Энэ хуулийн гол философи юу вэ. Монгол Улс давхар харьяалал үүсгэхгүй гэсэн байна. Тэгснээ давхар харьяаллыг үүсгэсэн хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэжээ. Би яаж ч мунхаглаад үүнийг ойлгохгүй байна. Үүнийг тайлбарлаж өгөөч.

Энэ хуульд эрх нь зөрчигдсөн иргэдээ хамгаална гэж бичсэн байна. Тэр бодлогоо чухам яаж хэрэгжүүлэх гэж байна вэ?

Л.Болд: Монголын төр давхар харьяаллыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Монгол орныг давхар харьяалалтай болгох лообий мундаг юм билээ. Хөх үнэмлэхтэй бол хөрөнгөтэй хүн гэсэн ойлголт бий болох нь. Энэ үнэмлэх Монгол Улсын иргэний үнэмлэхээсээ илүү эрхтэй болох вий.

П.Цагаан: Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэнээ алддаг хуулийн зохицуулалттай явж ирсэн. Энэ хуулиар бол иргэнээ алддаггүй зохицуулалттай болно. Ажилд орох анкетад гадаадын иргэний харьяалалттай юу? гэсэн асуултыг тавьж байх юм. Сүүлийн 10 жилд Монголын 252 хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн, тэд иргэний харьяаллаа алдаагүй. 18 нас хүрээд энэ хүүхэд аль улсын иргэн болохоо өөрөө шийднэ.

Л.Болд: Монголын төр давхар харьяаллыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Энэ бодлогыг энэ хуулиар дархалж өгнө гэж бодож байна. Монгол орныг давхар харьяалалтай болгох лообий мундаг юм билээ. Би Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхад Хөх үнэмлэхний асуудал хоёр ч удаа яригдсан.

Хөх үнэмлэхтэй бол хөрөнгөтэй хүн гэсэн ойлголт бий болох нь. Энэ үнэмлэх Монгол Улсын иргэний үнэмлэхээсээ илүү эрхтэй болох вий. Давхар харьяаллыг бүрэн зогсоох, монгол иргэнээс гарсан хүүхэд хөх үнэмлэх олгох тохиолдолд энэ хуулийг дэмжинэ. Энэ төслийг хаалттай хэлэлцэх ёстой.

Ц.Оюунгэрэл: Монгол иргэнээс гаралтай хүүхдэд Хөх үнэмлэх олгох бол зөвшөөрч болно гэв.

Гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Энэ хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой чухал хууль учир хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн гаргасныг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхдээ анхаарч үзэхийг дэд дарга Р.Гончигдорж санууллаа.

Үүгээр УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан