gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бороо ормогц уртын харайлтаар хичээллүүлдэг Улаанбаатарын замыг ингэж шийдэж болно

О.Батхишиг
Ногоон дэлхий
2025-06-25
4
Twitter logo

Зун хаа нэг орох хүчтэй борооны дараа нийслэлийн гудамж, зам талбай бохир усаар дүүрч, иргэд  ус туучин, уртын харайлт хийх хэвийн үзэгдэл мэт болжээ. Энэ байдал олон жил үргэлжилж байгаа ч, бодитой шийдэл алга.  

УС ХАЛЬЖ, ХУРИМТЛАГДАЖ БАЙГАА ШАЛТГААН ЮУ ВЭ? 

Нийслэл ус нэвтрүүлдэггүй гадаргуу болох бетон, асфальтаар хучигдсан. Шингээх хөрс, ногоон байгууламж дутагдалтай. Үерийн ус зайлуулах инженерийн шугам сүлжээ нь хүрэлцээгүй, цэвэрлэдэггүйгээс бөглөрөл үүсдэг. Төлөвлөлтгүй газар олголт, шуудуу, голын ам, байгалийн голдирлыг барилга байгууламжаар хаасан нь үерийн ус зайлах байгалийн шугам сүлжээг үгүй хийжээ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор аадар борооны эрчим, давтамж нэмэгдсэн ч үүнийг шийдэж болох.

    УЛС ОРНУУД ЯМАР ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭВ 

    Сингапур- Ус хуримтлуулах цэцэрлэгтэй 

    Сингапурт борооны усыг хуримтлуулж, ногоон байгууламжаар дамжуулан цэвэршүүлдэг “Rain garden” буюу борооны ус хуримтлуулах цэцэрлэгийг хөгжүүлжээ. Жишээ нь, Каллан голын сувгийг байгальд ойр нөхцөлөөр шинэчилж, халууны арлын үзэгдлийг багасгаж, иргэдэд амарч зугаалах орчин бүрдүүлсэн байна. 

    Хятад улс- Шингээдэг хот буюу "Sponge City" 

    2015 оноос хэрэгжүүлж буй "Sponge City" хөтөлбөрөөр Хятадын олон хот борооны усны 70 хүртэл хувийг шингээж, дахин ашиглахаар зорьжээ. Ус нэвтрүүлдэг хучилт, ногоон дээвэр, хиймэл цөөрөм, сэргээгдсэн хуучин суваг шуудуу, ус намгархаг бүсүүд гээд байгальд суурилсан олон шийдлийг нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ухань хот үерийн эрсдэлтэй бүсүүддээ ногоон зурвас, хиймэл цөөрөм байгуулан үерийн усыг шингээдэг болсон. 

    Зургийн эх сурвалж: СNN

    Дани улс- Копенгаген хотын аадар борооны төлөвлөгөө 

    Копенгаген хот Аадар борооны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, нийтийн эдэлбэр газруудад ус нөөцлөх байгууламжууд байгуулжээ. Явган болон дугуйн замуудыг бичил суваг бүхий ус зайлуулах бүтэцтэйгээр шийдсэн нь үерийн ус хуримтлагдах нөхцөлийг арилгасан байна. 

    УЛААНБААТАР ХОТОД ЭНЭ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ? 

    Судлаач, доктор Н.Оюунчимэг хэлэхдээ,  зам, гудамж, дээврээс буух ус шингээдэг цэцэрлэгийг нийтийн эдэлбэр болон амралтын талбайд байгуулах боломжтой. Жишээлбэл, Багшийн дээд болон Спортын ордны хажуугийн хавтантай хэсгүүдийг ашиглаж болно. Зүлэг, мод бүхий хажуугийн хэсэг рүү ус орох боломжтойгоор бордюр сэтэлж тавих хэрэгтэй. Харин одоогийнх шиг хуучныг нь эвдэж, шинэ бордюр тавиад л зорилгодоо хүрлээ гэх байдлаар хандах нь үр ашиггүй. 

    Байшин, барилгын дээврийг ногоон байгууламжаар бүрж, халалтыг бууруулах, борооны усны урсгалыг сааруулах бүрэн боломжтой. Мөн мод, төгөл, шуудуу үүсгэх нь байгалийн шүүлтүүр болж, усны урсгалыг шингээж, хөрсний ус чийгийг нэмэгдүүлнэ гэв. 

    Борооны ус бол хаягдал, эсвэл асуудал биш. Дэлхийн улсууд нөөц болгон ашиглаж байна. Төлөвлөлттэй, инженерчлэлтэй, байгальд ээлтэй аргаар хандвал хотын усны асуудал боломж болон хувирахыг дээрх жишээнээс харж болох. Улаанбаатар хот ухаалаг, ногоон хот болох ирээдүйгээ иймэрхүү шийдлээс эхлүүлэх боломж бий аж.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан