Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал болон Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун "Агаарын дундаж температур 2025 оны зургаадугаар сарын дунд байдлаар 14.8 хэм дулаан байна. Хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна.
Түүнчлэн зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Хөрс хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үер болох магадлал өндөр байна.
Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай” гэв.
"ДАРХЛААЖУУЛАЛТААС ХОЦОРСОН 42.505 ХҮҮХЭД БАЙНА"
НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй “Нийт хавьтал болсон 54.360 хүүхдээс УГУ бүрэн тунд 14.924 хүүхэд хамрагдсан. Дархлаажуулалтын бүрэн тунгаа аваагүй 39.436 хүүхэд байсан. Үүнээс 32.042 хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Түүнчлэн дархлаажуулалтаас хоцорсон буюу нөхөн дархлаажуулах шаардлагатай 10-14 насны 42.505 хүүхэд байна” гэв.
Энэ үеэр НОК-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, эм тарианы нөөцийн судалгааг гаргуулан эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
- Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, вакцинжуулалтад хамруулах, халдвар тархах эрсдэлээс сэргийлэх
- Товлолд дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө 95 хувьд хүргэх
- Үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах
- Цаг агаарын халалтын улмаас хуурайшилттай энэ үед ногоон бүсэд иргэд олноор амарч, аялах тохиолдол их байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах" ажлыг үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс