Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Энэ хуулийн төслийг Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 29-ны үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч уг зээлийн хэлэлцээрт Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурсан бичвэрийн алдаа байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулж, уг алдааг засуулахаар Засгийн газарт буцаасан.
Алдааг залруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичгээр ирүүлжээ.
“Эрчим хүч-3 төсөл”-өөр
- Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох,
- Багануур, Чойрын дэд станцуудыг өргөтгөнө.
Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм.
2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн Дулааны цахилгааны станцын төслийн талаар тодруулга авч, Багануураас Чойбалсан чиглэлд татах 220квт-ын шугам сүлжээний ажил ямар түвшинд явааг болон Дорнодын цахилгаан станц болон нүүрсний уурхайн хооронд үнэ, тарифын үл олйголцол байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуув.
Түүний асуултад Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт хариуллаа.
Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөөнд эрэмбэлэн тусгаж ажиллахаар төлөвлөсөн тухай ярив.
Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхай бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг Эрчим хүчний зохицуулах хороо хянаж байгаа ажээ. 10 аймгийн Дулаан цахилгаан станцын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавиад байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Засгийн газарт шуурхай ажиллахыг даалгах талаар санал гаргаж, байгуулагдаад хоног хугацаа нь тоологдож эхэлсэн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудал удаашрах нь хүү, санхүүгийн үр дагавартайг Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрээр жишээлэн анхааруулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа “Эрчим хүч-3 төсөл”-ийн эдийн засаг, санхүүгийн өгөөжийг хэрхэн тооцоолсон болон зээлийн хэлэлцээрт бичвэрийн алдаа гаргасан асуудалд хэрхэн хариуцлага тооцсон талаар асууж хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай энэхүү төсөл Улаанбаатарын эрчим хүчний хангамжид ямар нөлөө үзүүлэх, нийслэлийн алслагдсан гэр хорооллууд, шинэ суурьшлын бүсүүдэд буй өрхүүдийн эрчим хүчний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулах талаар асуув.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүч-3 төсөл” Улаанбаатарын цахилгаан хангамжийг өргөтгөхөд шууд нөлөөгүй гээд Улаанбаатарын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэх, өргөтгөхөд нийт 2.0 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэв.
Тэрээр нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, ажил удаашралтай байгааг онцолсон юм.
Ингээд “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталъя гэсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.