gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ Ираны цөмийн байгууламжууд руу довтолсныг бусад улс хэрхэн хүлээж авав?

А.Номин
Дэлхийд
2025-06-23
35
Twitter logo

АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөний дараа зарим холбоотнууд хэлэлцээний ширээнд суухыг уриалсан. Зарим улс болон Ираныг дэмжигч бүлгүүд АНУ-ын энэ алхмыг буруушааж, хурцадмал байдлыг намжаахыг уриалж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Иран, Израилын мөргөлдөөнд шууд оролцох эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тэбээр ням гарагт Ираны гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн.

Хэдийгээр хохирлын цар хүрээ тодорхойгүй байгаа ч Ираны Гадаад хэргийн сайд "АНУ маш том улаан шугамыг давлаа. Одоо дипломат шугам байхгүй болсон. Бид өөрсдийгөө хамгаалах эрхтэй" гэж мэдэгджээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага: Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш АНУ-ын хүч хэрэглэх шийдвэрт маш их түгшиж буйгаа илэрхийлсэн.

“Энэ мөргөлдөөн маш хурдан хяналтаас гарч, энгийн иргэд, бүс нутаг, дэлхийд ноцтой үр дагавар авчрах эрсдэл бий боллоо. Цэргийн шийдэл гэж үгүй. Цорын ганц зам бол дипломат арга” гэв.
Их Британи: Ерөнхий сайд Кир Стармер бүс нутгийн хүрээнээс давж хэт хурцадмал байдал үүсэхээс сэрэмжлүүлж, хэлэлцээ хийхийг уриалсан. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөр нь дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгааг онцлоод “Иран хэзээ ч цөмийн зэвсэг эзэмшиж болохгүй. АНУ энэ аюулыг бууруулахын тулд арга хэмжээ авсан” гэжээ.

ОХУ: Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев зарим орнууд Тегеранд цөмийн зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн ч нэр зааж дурдаагүй. Гадаад хэргийн яам нь АНУ-ын агаарын цохилтыг “Олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэм болон Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” гэж буруушаажээ.

Ирак: Засгийн газар АНУ-ын цохилтыг буруутгаж, энэ нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учруулна гэж мэдэгдсэн.

Саудын Араб: АНУ-ын агаарын цохилтод “гүнээ санаа зовж” буйгаа илэрхийлсэн ч шууд буруутгаагүй. “Нөхцөл байдлыг хурцатгахгүй байхад бүх бололцоогоо дайчлах шаардлагатай” гэж мэдэгдсэн.

Катар: АНУ-ын хамгийн том цэргийн баазыг нутагтаа байршуулдаг Катар “тэнцвэргүй хурцадмал байдал үүссэнд харамсаж байна” гэжээ.

Йемений Хути босогчид болон Хамас бүлэглэл: АНУ-ын цохилтыг хоёулаа буруутгаж, бүх лалын орнуудыг Зайонист-Америкийн дээрэнгүй үзлийн эсрэг нэгдэн тэмцэхийг уриалав.

БНХАУ: Гадаад хэргийн яам нь АНУ-ын цохилтыг олон улсын эрх зүйг зөрчсөн, бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжруулсан үйлдэл хэмээн буруутгав. “Хятад улс энхийн үйл явцад хувь нэмэр оруулахын тулд олон улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Европын Холбоо: "Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүй" гэдгийг онцлоод оролцогч талуудыг хэлэлцээний ширээнд яаралтай  сууж, нөхцөл байдлыг намжаахыг уриалав.

Япон: Ерөнхий сайд Шигэрү Ишиба хурцадмал байдлыг намжаах нь чухал бөгөөд Иран цөмийн зэвсэг бүтээхийг таслан зогсоох ёстой гэж мэдэгджээ. АНУ-ын үйлдлийг дэмжиж буй эсэхийг сэтгүүлчид асуухад тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: АР

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан