“Бид нэг удаагийн эргүүлээр ердөө тавхан километр газарт 50 орчим цагаан зээрийн сэг олсон. Харин хоёр өвөл дараалж 64 км төмөр замын дагуу 250 гаруй зээр торонд орооцолдож үхсэн байв...”
Идэш тэжээл хайж торонд орсон зэрлэг амьтад галт тэрэгний чимээнд цочин зугтахдаа өлгөгдөж үхдэг. Зэрлэг амьтдын бодит байдал энэ. Байгаль хамгаалагчдын олон жил ярьсаар ирсэн, шийдэл нь тодорхой ч алхам нь хойшлогдсоор ирсэн асуудал.
Өнгөрсөн долоо хоногт бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их Нартын байгалийн нөөц газрыг зорьсон билээ. Тэндээс байгаль хамгаалагчдын бодит амьдрал, хамгаалалтын менежмент, судалгаанд суурилсан хамгаалалт зэргийг сурвалжилсан.
Харин энэ удаа амьтдын амьдрах орчин, тэдний өмнө тулгарах аюул заналхийллийн талаар хөндлөө.
Их Нарт бол аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээрийн ховор популяц бүхий газар. Өмнө дурдсанчлан энэ бүс уул уурхайн лицензтэй газрын дунд “арал” хэлбэрээр орших хамгаалалтын ганц цэг.
Их нартад 500 орчим аргаль хонь, 150 орчим янгир ямаа, 200 орчим хар сүүлт бий. Хамгаалалтын захиргаатай болж 25 жил хамгаалж байгаа ч төмөр замын тор, уурхайн хоригоос болж амьтдын нүүдлийн зам хязгаарлагдаад удаж байгаа аж.
Амьтдын байгалийн нүүдлийн замыг хаах нь төрөл зүйл устах, цус ойртох аюулыг бий болгодог. Энэ бол зөвхөн амьтны асуудал бус, үндэсний аюулгүй байдал, экосистемийн тогтвортой хөгжлийн суурь үзүүлэлт.
ТӨМӨР ЗАМЫН ТОРОНД ЭНДЭЖ БУЙ ХАР СҮҮЛТ
Монголын төмөр замыг 70 жилийн өмнө барьсан. Гэвч тухайн үед зэрлэг амьтдын нүүдэл, экосистемийн уялдаа холбоог огт тооцоогүй. Харин өнөөдөр энэ зам амьтдад эрсдэх гол шалтгаан болоод уджээ.

Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв хэлэхдээ, Их Нартаас Чойрын богд уулруу нүүдэллэж буй аргаль, янгираас эхлээд, цагаан зээрүүд бүгд төмөр замын торонд саатдаг. Мөн өвс тэжээл ирсэн амьтад торонд орж галт тэрэгний чимээнээр гарахдаа биедээ шарх үүсгэж, зарим нь дүүжлэгддэг тохиолдол байнга гардаг.
2019-2020 оны өвөл 64 км зам дагуу 250 гаруй цагаан зээрийн сэг бүртгэгдсэн. Харин 2023-2024 онд энэ байдал дахин давтагдсан гэв. Удаа дараа сануулга явуулсан ч Монголын төмөр зам Оростой хувь нийлүүлсэн гэдэг утгаар шийдэл нь удаашралтай хэвээр байгаа аж.

АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗАМ ХЯЗГААРЛАГДАХ УДААХ ШАЛТГААН УУЛ УУРХАЙ
Их Нартын байгалийн нөөц газрыг уул уурхайн лицензүүд тойрон бүсэлсэн. Судалгаагаар хар сүүлтийн 80 хувь нь Дундговь аймагруу нүүдэллэдэг бөгөөд нүүдлийн замдаа хэд хэдэн уурхайн талбайг дайран өнгөрч байгааг тогтоожээ.
Судлаачдын зүгээс дэвшүүлж буй шийдэл, хэрэгжээсэй, хүмүүст хүрээсэй гэж зорьж буй зүйл нь экологийн коридор буюу нүүдлийн зам гарган хамгаалалтад авах.
Энэ талаар судлаач О.Рэнцэн хэлэхдээ, зэрлэг амьтанд бэлчээрийн хомсдол хамгийн том асуудал боллоо. Олборлолт аль хэдийн эхэлсэн уурхайн үйл ажиллагааг зогсоох аргагүй. Харин ашиглаагүй хэсгийг хамгаалтад авах зайлшгүй шаардлагатай. Их газрын чулуу тийш нүүдлийн зам гаргах боломж бий. Бид үндэслэл боловсруулж, холбогдох талуудтай зөвшилцөл эхлүүлсэн ч бодит шийдэл гараагүй байна гэв.
Судлаачдын тавьж буй санал:
- Авто зам, төмөр замуудад цагаан зээр болон бусад зэрлэг амьтдад нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын нүхэн гарц, гармыг яаралтай шийдвэрлэх
- Төмөр замын өргөст торон дотроос гадагш гарах зориулалтын гарц хийж өгөх, олон улсын хурдны замын жишигт нийцсэн
- Жил болгон бэлчээрийн нөөц даацад үндэслэн төрийн бодлогоор отор нүүдлийн асуудлыг зохистой, зохион байгуулалттай явуулж байх зэрэг болно.

Уул уурхай, төмөр зам эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрүүдийн нэг. Гэвч энэ өсөлт зөвхөн хүний эрх ашигт үйлчилж, байгаль, зэрлэг амьтдын амьдрах орчныг хязгаарлаж болохгүй. Зэрлэг амьтдад гарц хэрэгтэй. Амьд үлдэх боломж хэрэгтэй. Ухаагүй газрыг хамгаалалтад авч, нүүдлийн зам гаргах нь цорын ганц шийдэл болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.