"Өндөр насны тэтгэвэрт гарсан багш нарын оронд багш авахгүй байх чиглэлийг Боловсролын яамнаас хүргүүлжээ" гэх мэдээлэл олон нийтэд гараад буй.
Энэ талаар Боловсролын яамны албан эх сурвалжаас тодруулахад, "Энэхүү шийдвэр нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт хамаарахгүй бөгөөд бусад төрийн албан хаагчдад хамаарна. Өндөр насны тэтгэвэрт гарсан багш нарын оронд багш авах тухай асуудлыг тухайн сургуулийн захирал шийддэг.
Энэ талаар өнөөдөр Боловсролын яамнаас мэдэгдэл гаргана" гэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан бичгээр “Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зогсоож, шинээр албан тушаал бий болгож орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэл өгсөн байна.
Энэ нь "Төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд" гэжээ.