Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE E&C Co., Ltd хамтран хэрэгжүүлж эхэлж буй “Gemini Academy” хөтөлбөрийг эхлүүлэв.
Энэ хөтөлбөр багш нарын цахим ур чадварыг сайжруулах, хиймэл оюунд суурилсан шинэ технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх, багшийн ачааллыг бууруулах зорилготой. Багш хиймэл оюун ухааны шинэ технологийг эзэмшсэнээр ачааллаа 10 цагаар бууруулах боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ.
Боловсролын сайд П.Наранбаяр нээлтийн “ Энэхүү академийн нээлт нь бидний хамтын ажиллагааны зөвхөн эхлэл юм. Google компанитай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд "Хүүхэд бүрд компьютер" хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
Хиймэл оюун ухаан бол зүгээр нэг технологийн дэвшил бус, бидний өмнөх сорилтуудыг боломж болгон хувиргах асар хүчтэй хэрэгсэл юм” хэмээн онцоллоо.
100 орчим багшид дөрвөн төрлийн туршилт хичээлээр дамжуулан хиймэл оюун ашиглан хичээлээ төлөвлөх, сурагчдын оролцоо үйл явцыг хянах, хичээлд хэрэглэж буй материалыг ашиглан сорилыг автоматаар боловсруулах гэх мэт хичээл заав.
Мөн өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх туршлагыг авч, биечлэн оролцлоо.
Хичээл заахаас бусад бүх үйл ажиллагааг хиймэл оюун ашиглаж хийх боломжтойг тус хөтөлбөр харуулж байна.
Эх сурвалж: Боловсролын яам