Мьянмар улс энэ оны арванхоёрдугаар сарын 28-нд бүх нийтийн сонгуулийн эхний шатыг зохион байгуулна гэж цэргийн Засгийн газар нь зарлажээ.
Энэ нь 2021 онд төрийн эргэлт гарснаас хойших анхны сонгууль болж байгаа юм.
Түүнээс хойш Мьянмарт цэргийнхэн болон зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд иргэний дайн үргэлжилж байгаа бөгөөд тэдний олонх нь өөрсдийн хяналтад байгаа нутаг дэвсгэр дээр сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр одоогоор 55 нам сонгуульд оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Мьянмарын ихэнх хэсэгт сөрөг хүчний хяналт тогтсон, дайн үргэлжилж буй энэ үед сонгууль зохион байгуулах нь цэргийн удирдлагад хүнд сорилт болж буй.
Гэхдээ дөрвөн жилийн өмнөх төрийн эргэлтийг удирдсан Жунтагийн тэргүүн Мин Аун Хлайнг сонгуулийг заавал хийх ёстой гэж мэдэгдсэн байна. Үүнийг шүүмжилсэн эсвэл саад учруулсан хүмүүст хүнд ял онооно гэж сүрдүүлжээ.
Харин төрийн эргэлт гарахын өмнө сонгуульд ялалт бaйгуулсан Аун Сан Су Чигийн удирдаж байсан Үндэсний ардчиллын бүлгийг энэ сонгуульд оролцуулахгүй аж.
Гэхдээ олон улсын шүүмжлэгчид энэ сонгуулийг Жунта бүлэглэл өөрийн нөлөө бүхий улс төрийн намуудыг мэдлээ хадгалах хэрэгсэл болгоно хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС