gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.03
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.03
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2007 оны дуулиан шуугиан…

Нийгэм
2007-12-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-24
2007 оны дуулиан шуугиан…

Улиран одсон он жил бүр бидний амьдралд баяр баясал, уйтгар гуниг дурсамж, ухаарал гээд олон зүйлийг үлдээгээд буцдаг. Хэдхэн хоногийн дараа халаагаа өгөх гэж байгаа 2007 он ч мөн л сайнтай, саартай олон үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Тэр дундаа энэ жилийн хувьд улс төр болон гэмт хэргийн ертөнц дуулиан шуугианаар дүүрэн өнгөрсөн бөгөөд бид энэ удаад 2007 онд гарсан дуулиант хэргүүдийг онцолж байна. Дор дурдсан эл хэргүүдээс гадна удаа дараагийн онгоцны осол, УИХ-ын дарга болон түүнтэй явсан төрийн албан тушаалтнуудын сууж явсан онгоц гэмтсэн, АН-ын дарга Ц.Элбэгдорж осолд орж жолооч нь газар дээрээ нас барсан, төрийн өндөр албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, Налайхын уурхайд дарагдан амиа алдсан удаа дараагийн хэргүүд, САПУ-ын өлсгөлөн, аймшигт аллагууд гэхчилэн олныг шуугиулсан олон хэргүүд олон байсан ч хамгийн дуулиантай гэсэн хэргүүдээр доорх хэргүүдийг нэрлэж байна.

Монгол Улс цианит натри, мөнгөн усны хордлогод автаад буйг хонгор харуулсан
Дархан уул аймгийн Хонгор сумаас цианит натри, мөнгөн ус илэрч хүн малгүй хордож байгаа талаархи мэдээлэл өнгөрсөн дөрвөн сард гарснаас хойш энэ намрыг хүртэл үргэлжилсэн дуулиан байлаа.
Хонгор сумын засг
а дарга Б.Батнаран өөрийн "Мич" компанийн байранд хятадуудад алт угаах зөвшөөрөл өгч, тэд нар нь цианитаар алт угааж, бохир усаа цэвэрлэх байгууламж уруу хийснээс болж үхэр үхсэнээр анх энэ хэргийн эхлэл тавигдсан түүхтэй. Гэтэл цэвэрлэх байгууламжийн усаар дамжин ойр хавийнх нь газар шороо хордож, ойролцоох амьдардаг хүмүүсийн биеэр юм тууран халуурч бөөлжиж эхэлснийг тухайн үедээ эм тариа шингэн, саармагжуулах бодис цацсанаар намдаачихлаа гэж байсан боловч зуны ид халалтын үеэр хордлого улам ширүүссэн нь цианит натри агаарт дэгдэж салхи бороогоор тарсан нь тэр байлаа. Үүнээс болж тус сумын төвд амьдардаг 2000 орчим иргэдийн 1100-д нь ямар нэгэн хэмжээгээр хордлого илэрч биеэр нь тууралт өгч, толгой эргэх бөөлжих зэрэг зовиур илэрч байсныг иргэд хордлогоос болсон гэж дүгнэж байсан боловч ЭМЯ-ийн сайд болон эмч нарын дүгнэлтээр хамуу, архаг өвчнийх нь нэг хэлбэр гэх мэтээр оношилсон нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Холбогдох байгууллагууд төдийгүй Засгийн газрыг хүртэл түргэн авахуулсан энэ хордлогыг дарах, саармагжуулах ажлыг эрчимтэй хийсний эцэст асуудал одоогоор намдаад байгаа боловч цаашид үүнээс үүдэх хор уршиг ямраар ч эргэхийг хэлэхийн аргагүй юм. Мөн цианит натри, мөнгөн усны хордлого нь ганцхан Хонгор суманд ч биш уул уурхай, эрхэлж буй бүхий л аймгуудад ийм байдал үүсээд байгаа ба уул уурхай эрхэлж буй аймгуудын газар нутгийн дийлэнх хувь нь хордсон гэдэг асуудал нь түгшүүрийн харанга дэлдээд буй юм. Тиймээс энэ жил дуулиан болж дэгдсэн эл асуудал ирэх жил ямраар эргэхийг бас л хэлж мэдэшгүй юм.

Төрийн сайд осолд орж амиа алдсан хэрэг учир битүүлэг үхлийн нэг байлаа
Дундговь аймгийн залуучуудын чуулга уулзалтанд оролцоод буцаж явсан БХБ-ын сайд Ж.Наранцацралт, ТЭХЯ-ний төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв нарын сууж явсан машин хоёр тийш салаад ижил зайд осолдсон энэ хэргийг энэ оны дуулиант хэргийн тоонд оруулж байна. Уг ослын улмаас БХБ-ын сайд Ж.Наранцацралт жолоочийнхоо хамт газар дээрээ нас барсан ба түүний нугалмай бяцран хугарч, нугасыг нь амьсгал зүрх зогсож үхэлд хүргэсэн гэсэн онош гарсан. Жолооч Баярсайханы хувьд цээж шахагдан хавиргууд хугарч, уушиг зүрх дарагдсанаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Т.Цэрэнпүрэвийн машинд сууж явсан "Өнөөдрийн монгол" сонины эрхлэгч Цэмбэлдорж газар дээрээ нас барсан шалтгааныг мөн л дээрх маягаар тайлбарласан дүгнэлт гарсан. Энэ ослын улмаас Т.Цэрэнпүрэв болон НМХГ-ын улсын байцаагч Д.Ганбат нар тархи нуруундаа бэртэл авсан гэсэн оноштойгоор гэмтлийн эмнэлэгийн сэхээний тасагт удтал эмчлүүлсэн. Нэг зэрэг болж гурван хүний амийг авч одсон дээрх хэргийг хар хэл ам хараалаас болсон гэж тайлбарлах хүн олон байгаа боловч техникийн үзлэгийн шинжээчдийн хурд хэтрүүлж явсанаас энэ осол болсон гэж тайлбарлаж байгаа. Мөн мөрдөн байцаалтын явцад жолооч нар архи уусан болох нь тогтоогдоод байгаа юм. Мөрдөн байцаалт нь нэгэнт дуусах шатандаа орсон энэ хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх гэнэ.

“Хадгаламж”-аас алдагдсан 14 тэрбумын хэрэгт УИХ-ын гурван гишүүн холбогдсон ч шийдэгдэлгүй өнөөг хүрлээ
"Хадгаламж" банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөгийн хэрэгт тус банкны ахлах нябо Ц.Чимэдцэрэн холбогдон Ганц худагт хоригдсоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан хагас жил гаруй хугацаанд энэ хэргийг шалгахдаа Ц.Чимэдцэрэн ганцаараа үрж дуусгаагүйг тогтоогоод байгаа ба шалгалтын явцад УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар холбоотой болохыг тогтоогоод байгаа талаар дуулиан гарсан цагаасаа л эрхэм гишүүдийн нэр хүнд суудлыг дэнжигнүүлж эхэлсэн гэхэд болно. Тэдний энэ хэрэгт холбоотойг Солонгосын казиногийн бичлэгээс хуулбарлан авсан бөгөөд тэрхүү бичлэгт эрхэм гишүүд казино тоглож байснаараа энэ хэрэгт буруутгагдаад байгаа ба бас бус баримт ч бий гэлцдэг. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа ба УМБГ, Прокуророос энэ хэрэгт холбогдоод байгаа гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьсан ч журмын нөхөд нь тэднийг хамгаалан үлдэж тэд дуудсан цагт байцаалтаа өгч байхаар тохирсноор суудлаасаа салалгүй үлдсэн. Тиймдээ ч тэд УМБГ-аар гүйдэлтэй болж үе үе байцаалт өгөөд гарч яваа харагдах болсон. Хэрвээ тэд энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол ЭХТА-ийн 156 дугаар зүйлийн гуравт заасны дагуу яллагдах юм. Тус зүйл анги нь банкны ажилтан банкны хууль тогтоомжийг зөрчин шунахайн буюу хувийн ашиг сонирхлоор банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцооны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлж бусдад онц хэмжээний хохирол учруулсан тохиолдолд оноодог зүйл анги бөгөөд үүгээр бол тэд 5-8 жилийн ял авах учиртай аж.

15 хүний амь авсан МИ-8-ын осолд буруутай хүн олдохгүй нь
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан түймрийг унтраахаар яваад нисдэг тэрэгтэйгээ осолдож 15 залуус амь эрсдэн улс даяар гашуудал зарлаж байсан тэр нэгэн хар өдрөөс хойш зургаан сарын нүүр үзэж байна.
Ми-8-ын гэх ослын шалтгаан одоо хэр нь тогтоогдохгүй бие бие рүүгээ чихсэн улс төрийн тоглоом болон өнгөрөх хандлагатай байгаа ба энэ байдалд дургүйцсэн ар гэрийнхэн нь удаа дараа хэвлэлийн хурал зарлан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстойг мэдэгдэж байсан. Гэвч хэрэг бүртгэл нь дутуу гэсэн шалтгаанаар өдий хүртэл хойшлогдож байгаа ба уг хэрэгт нисгэгчийг буруутгасан. Харин нэгэнт хариуцлага тооцох хүн нь байхгүй учир энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийх нь дээр хэмээн шүүхийнхэн тайлбарласан байдаг. Нөгөөтэйгүүр тэд яг түймэр унтраахаар явсан уу, үгүй юу гэдэ
г асуудал өнөөг хүртэл бүрхэг хэвээр байгаа ба тэднийг кино зураг авахуулахаар явуулсан гэдэг яриа ч бий. Ингэж хэлэхийн учир нь тэд унтарч байгаа түймэр лүү, бороотой агаар муу өдөр явсан ба явахдаа багаж хэрэгсэл муутай камер бичлэгийн хэрэгсэлтэй явсан, мөн зарим нэг учир мэдэх хүмүүсийн яринаас иймэрхүү үг яриа цухалзсан зэрэг нь ингэж дүгнэхэд хүргээд байгаа билээ. Хэдийгээр осолд хүний хүчин зүйл болон агаар муу зэрэг нь нөлөөлсөн гэсэн дүгнэлт гараад байгаа боловч үнэн чанартаа эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүйгээс болсон гэдэг нь нэгэнт тодорхой харагдсан. Дээр нь нисдэг тэрэг муу байсан, ХХЕГ-т байсан хуучин нисдэг тэргийг муу нисдэг тэргээр сольсон зэрэг ч бас нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Мөн уг осолтой холбогдуулан ХЗДХЯ, БХЯ, ОБ, ЗТАЖ-ын сайдуудад хариуцлага тооцох ёстой талаар яригдаж тэднийг огцруулах хэмжээнд асуудал тавигдсан ч улс төрийн нөхцөл байдлаар энэ асуудал шийдэгдэлгүй орхигдсон. Мөрдөн байцаалт нь дуусч шүүхийн шатандаа очоод байгаа энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх нь одоо шүүхийнхний л мэдэх асуудал болж хувирч байгаа бололтой.

АТГ-ын дарга Б.Дангаасүрэн агсны учир битүүлэг үхэл улс төрийн аллага байх магадлалтай
АТГ-ын дарга Т.Дангаасүрэн албан томилолтоор Австрали улсад айлчлал хийж байгаад таалал төгссөн эл хэрэг дуулдсан цагаасаа л олныг цочирдуулж гайхшруулсан таагүй мэдээллүүд дуулдаж эхэлсэн. Тухайлбал түүний шарилыг Австралиас явуулахдаа цаасан хайрцагт хийж явуулсан. Мөн цогцсыг бүрэн бүтэн явуулалгүй дотор эрхтэн болон хоёр нүдийг нь ухаад авчихсан байсан гэх сэтгэл эмзэглэмээр зүйлүүд дуулдаж байсан. Үүнээс үүдээд талийгаачийг зуурдаар бусдад хорлогдон нас барсан байж болзошгүй гэдэг таамаглалыг төрүүлээд байгаа ба Австралиас ирсэн шинжилгээний хариугаар түүний чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргаад буй. Гэвч уг шинжилгээний бичиг нь эмчийн гарын үсэггүй, эмнэлгийн хаяггүй байсан нь бас л нэг эргэлзээ төрүүлээд буй.
Б.Дангаасүрэн агсантай хамт тус газрын тамгын газрын дарга Алтангэрэл, ахлах ажилтан Х.Доржпалам, Гунгаа, Энхтуяа, орчуулагч Өлзийбаяр нар хамт явжээ. Яагаад ч юм тэр хэд буудалдаа буулгүй хоёр хуваагдан айлд буудалласан гэнэ. 10 дугаар сарын 24-ний орой тэд нийлж хоол унд идэн бага зэрэг вино уугаад унтацгаасан ба шөнө Дангаасүрэн агсан бие тавгүйрхэн хоёр гурван удаа ариун цэврийн өрөө орж бөөлжиж, сүүлдээ ухаан алдсан гэдэг. Ингээд түүнийг түргэн дуудаж машинаар эмнэлэг хүргэх замд нас барсан байдаг. Түүний үхлийн шалтгаан болон хоёр нүд нь чухам яагаад байхгүй байгааг тайлбарлаж хэлэх хүн одоо болтол алга байгаа бөгөөд хамт явсан хүмүүсээс нь энэ талаар нэг ч үг дуугараагүй нь бас л нэг хардлагыг төрүүлээд байгаа юм. Харин талийгаачийн дүү Дансал ахынхаа үхлийг улс төрийн зорилготой аллага хэмээн мэдэгдэж, хамт явсан хүмүүсээс нь амь насыг нь нэхэхээ зарлаад байгаа. Одоогоор энэ хэргийн гогцоо тайлагдаагүй шалгагдаж байгаа гэхээс өөр тоймтой юмгүй байна.

Үнэг хөөж яваад онгоц унагасан төрийн түшээ хариуцлага үүрдэггүй гэнэ
УИХ-ын гишүүн Ц.Батаа энэ оны гурван сард Ми-8 нисдэг тэргээр үнэг хөөж яваад осолдсон хэрэг багагүй дуулианыг тарьж байлаа. Учир нь төрийн тэргүүн тусгай үүргийн нислэгийн онгоцыг хувьдаа ашиглан ан хөөж яваад унагаж түүгээр ч барахгүй ямар ч ял зэмгүй өнгөрсөн нь эрх мэдэлтэнүүдийн ааш авирыг нийтэд илчилсэн хэрэг гэж болно. Тухайн үедээ Ц.Батаа гишүүн өөрийн хувийн бизнесийн ажлаар гадаадын түншүүдтэйгээ явж байсан ч буцахдаа хэд хэдэн зөвшөөрөлгүй газар бууж түүгээр ч барахгүй нисгэгч нарыг дарамтлан хэт нам доогуур буюу ойролцоогоор нэг метрийн өндөрт нисч явахдаа үнэг буудсан. Үнэг хөөсөн онгоц 17.3 градусын хазайлттайгаар огцом эргэснээс болж онгоц сүүлээрээ цохигдон осолдсон гэсэн дүгнэлт гарсан. Уг ослын шалтгаан нь техникийн гэмтлээс бус харин нисгэгч нарын буруугаас болж гарсан гэдгийг техникийн болон хар хайрцагны дүгнэлт бичлэгээс баталгаажуулж нисгэгч нар тэр дундаа ахлах нисгэгч энэ хэргийн буруутнаар тодорсон юм. Тиймээс өнөөдөр албан тушаалтнууд өөгүй цэвэрхэн уснаас гардаг болох нь энэ хэргээр батлагдсан гэж хэлж болох бөгөөд нисгэгч нарыг албан тушаал, элдэв үгээр дарамтлан ан хөөсөн тэрээр хариуцлага үүрэх нь бүү хэл шүүх хурлын үеэр хамт явсан дүү Ц.Батсайханыхаа хамтаар хохирогч болон тогтоогдсон байсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм.

И.Цэвэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан