gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.16
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Иргэний гарын үсэг цуглуулж буй өргөдөл VS УИХ-ын гишүүдийн хэлэлцсэн хуулийн төсөл

Г.Тэгшсүрэн
2 цаг 23 минутын өмнө
Twitter logo

Өнгөрч буй 7 хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

2023 он: Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан билээ. Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломж нээгддэг.

2025 он: Анх удаа амжилттайгаар 100,000 хүний санал авсан энэ санаачилга хууль болж батлагдсан билээ. Дурдвал, дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь, 1 сая төгрөгийн худалдан авалтад 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор хууль баталж,  2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөхөөр болсон.

2026 он: Гэвч энэ хуулиа хүчингүй болгох гэж буй тухай асуудлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд хөндөв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Багш, эмч нарын цалинг нэмснээс, төсөвт гэнэт ачаалал үүссэн НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг хэвээр хадгалахаас өөр аргагүй гэж тайлбарлав. Төрийн ордонд гишүүд ийн 100,000 хүний дэмжсэн саналыг үгүйсгэж суухад өөр нэгэн иргэн D-parliament.mn-д нийтийн өргөдөл үүсгэсэн байна.

Иргэн Лхагвын Батцог Зээлийн мэдээллийн сангийн (хар жагсаалт) сөрөг түүхийг нэг удаа цуцлах (өршөөх) тухай хуулийн төсөлд иргэдээс гарын үсэг цуглуулахаар D.Parliament.mn-д 2026 оны 4-р сарын 28-ны өдөр нийтийн өргөдөл байршуулж Уг хуулийн төслийг 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг 5-р сарын 15-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 1487 хүн дэмжиж гарын үсэг зуржээ. 

Иргэний энэ санал 100,000 хүний санал авлаа гэж бодоход УИХ-ын гишүүд мөн л үгүйсгэх үү? 

ОЮУТОЛГОЙ УСНЫ ТӨЛБӨРӨӨ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхтэй уулзжээ.

“Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, Усны газраас 2026 оны нэгдүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг, 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөрийг шийдэхгүй байсаар өнөөг хүрчээ. Уулзалтаар талууд эдгээрийг шийдвэрлэхээр тохирсон байна. https://gogo.mn/r/q94d0y

СГЗ, ЯРУУ НАЙРАГЧ, СЭТГҮҮЛЧ Ш.ГҮРБАЗАР ТААЛАЛ ТӨГСӨВ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр таалал төгсжээ. Уран бүтээлийн хамтрагчид, түүний бүтээлийн уншигч, сонсогчид болсон ард түмэн харамсан гашуудаж, хүндэтгэн дурссан сэтгэлийн үгсээр цахим орчин цалгиж байна.

Харин салбарынх нь яам болох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам эмгэнэл нэртэй элэглэл тохуурхал гэмээр, дүүрэн алдаа болсон хайнга хэдэн өгүүлбэр хиймэл оюун ухаанаар бичүүлэн цахим хуудаснаа тавьж олны элэг доог болж, уур хилэнг барав. https://gogo.mn/r/687v7l

ХОЁР ШАТНЫ ШҮҮХ Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ НАРЫГ БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Хоёр хүний амь хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болов. Шүүгч Ц.Дагвадоржид бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзлээ. https://gogo.mn/r/e043dm 

ШАТАХУУНААР ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ХАНГУУЛАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛНО 

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээг” соёрхон батлах хуулийг УИХ-аар соёрхон батлахаар болжээ. Анхны хэлэлцээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг тэр чигт нь өгч байгаа мэт агуулгатай, зарим зүйл заалт нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй байсан тул 2025 онд буцаагдаж байсан гэж АҮЭБ сайд Г.Дамдинням хэлэв. https://gogo.mn/r/17w67v

БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМСЭН ТУЛ НӨАТ-ЫН 2 ХУВИЙН БУЦААЛТЫГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.05.13/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсрууллаа. 2025 оны намар төсөв батлах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмсний улмаас төсвийн урсгал зардлын хэрэгцээ өндөр байгаа энэ үед төсвийн орлого огцом буурахаар байгаа нь төсвийн тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болж байна. Эдгээрийг харгалзан Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан" гэв. https://gogo.mn/r/687v4d

“БАГА ХҮҮХЭД НЬ НЭГ НАС ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ" ГЭДЭГ ШААРДЛАГЫГ ХАСАХЫГ ДЭМЖИВ 

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.05.12/ хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасныг гишүүдийн олонх дэмжиж шаардлагуудыг хуулиас хасахыг дэмжив. https://gogo.mn/r/687v8l 

ИРГЭНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ: "ХАР ЖАГСААЛТ"-ЫН СӨРӨГ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА ЦУЦАЛЪЯ

Иргэн Лхагвын Батцог Зээлийн мэдээллийн сангийн (хар жагсаалт) сөрөг түүхийг нэг удаа цуцлах (өршөөх) тухай хуулийн төсөл санаачилснаа D.Parliament.mn-д 2026 оны 4-р сарын 28-ны өдөр байршуулж, иргэдээс санал авч байна. Уг хуулийн төслийг 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг 5-р сарын 15-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 1487 хүн дэмжиж гарын үсэг зураад байна. https://gogo.mn/r/17w6m2  

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТАСАЛБАРТАЙ БОЛ АНУ-ЫН ВИЗИЙН БАРЬЦААГ ТӨЛӨХГҮЙ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар авсан гадаад иргэдээс визийн барьцаа мөнгө шаардахгүй болсон гэж мэдэгдлээ.

Тодруулбал 50 улсын иргэд АНУ-ын виз мэдүүлэхдээ 5-15 мянган ам.долларын барьцаа мөнгө байршуулдаг журамтай болсон. Энэхүү жагсаалтад Монгол Улс багтдаг. Тэгвэл зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд АНУ, Канад, Мексик улсуудад болох хөл бөмбөгийн ДАШТ үзэх тасалбар авсан иргэдэд энэ журам хамаарахгүй болж байгаа аж. https://gogo.mn/r/d36y5n 

САНАЛ БОЛГОХ ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 

  • Э.Оргил-Эрдэнэ: Залуус 2028 онд сонгох намтай болсон шүү, саналаа заавал өгөөрэй
  • С.Эрдэнэболд: Монгол дархлаагаа авч үлдэхийн тулд өдрийн тэмдэглэл, албан ажлаа байнга монгол бичгээр бичдэг
  • Б.Лхагвадорж: Хөрс бичил биетэнгүй болчихвол услаад ч нэмэргүй, хөрсөн дээрх ус ууршиж алга болно
  • Б.Энхжаргал: Номтой "найзалсан" хүүхдийн стресс 64 хувиар буурч, дэлгэцийн хамаарлыг багасгадаг
  • Д.Уламбаяр: "Мөрөөдөл бид хоёр" дуугаа дуулах болгондоо би 11 настай үе рүүгээ буцаж очдог

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан